- Oneplace Newsletter
- Posts
- Ажилчдадаа зарцуулсан 1$ нь буцаад 3-6$ болж ирдэг.
Ажилчдадаа зарцуулсан 1$ нь буцаад 3-6$ болж ирдэг.
Бүтээгч хиймэл оюун ухааны тус
Метаког Метриксээс харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “Metacog сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Ажилчдын сайн сайхан байдлыг хөгжүүлэхэд зарцуулсан 1$ нь буцаад 3-6$ болж ирдэг.
Компанийн сайн сайхан байдлын мэргэжилтэн Сюзанна Миалл ажлын байран дахь сайн сайхан байдлын хөрөнгө оруулалт нь ажилчид болон байгууллагын аль алинд нь ашиг тустай байдаг тул үүнийг компанийн төсөвт тусгах нь чухал болохыг онцолсон байна.

Яагаад ажлын байран дахь сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийх ёстой вэ?
Тэгвэл ажлын байрны сайн сайхан байдалд анхаарлаа хандуулах 5 гол шалтгааныг дурдвал:
Хөрөнгө оруулалтын өндөр өгөөж (ROI):
Судалгаанаас харахад компаниуд ажлын байрны сайн сайхан байдалд зарцуулсан 1 доллар бүрээс 3-6 долларын өгөөжтэй байдаг (эх үүсвэр). Энэхүү гайхалтай ROI нь ажилчдын эрүүл мэнд, сайн сайхан байдалд хөрөнгө оруулах санхүүгийн ашиг тусыг харуулдаг.
Зардал багасна:
Ажлын байрны сайн сайхан байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь ажил таслах явдлыг 25%, ажилчдын нөхөн олговрын зардлыг 41% бууруулдаг. Энэ нь хөрөнгө оруулалт хийсэн 1 доллар тутамд 5.81 долларын хэмнэлттэй тэнцэж байгаа юм. (эх үүсвэр)
Ажилчдын эрүүл мэнд сайжирна:
Ажлын байран дахь эрүүл мэнд, сайн сайхан байдлын стратеги нь ажилчдын эрүүл мэнд буурах эрсдэл нь 56% багасдаг (эх үүсвэр). Эрүүл мэндийн эрсдэлийг ийнхүү бууруулснаар эрүүл саруул, илүү бүтээмжтэй ажиллах хүч бий болдог.
Ажилчдын оролцоо нэмэгдэнэ:
Сайн сайхан байдлыг чухалчилдаг байгууллагууд бусад байгууллагуудаас идэвхтэй ажилчдаараа тав дахин их байдаг. Уг байгууллагад ажилд орсон ажилчид илүү бүтээмжтэй, ажлын сэтгэл ханамж өндөр, компанидаа илүү үнэнч байдаг.
Аюулгүй ажлын орчин:
Ажлын байран дахь сайн сайхан байдлын хөтөлбөрүүд нь ажлын нөхцөл, үйл явцыг сайжруулахад чиглэснээр ажлын байран дахь ослыг багасгаж, ажилчдад аюулгүй орчныг бүрдүүлдэг. (эх үүсвэр)
Metacog сонин сайхан
Метаког платформ дээр ажилчлын 6 төрлийг таньж мэдэх судалгаа бий боллоо 🎉

Баг дотор ямар төрлийн хүмүүс байдаг вэ:
Expert буюу ажлаа яаг нарийн маш сайн мэддэг хүмүүс
People grower буюу бусдыг хөгжүүлэгч, бусдад туслах дуртай хүмүүс
Pioneer буюу шинийг санаачлагч, шинийг эрэлхийлэгч хүмүүс
Planner буюу буруу тийш явахаас сэргийлдэг маш сайн төлөвлөгч хүмүүс
Champion буюу ажлаа үр дүнг хүргэхийг, амжилт гаргахыг байнга түүчээлж байдаг хүмүүс
Team player буюу багийн эерэг уур амьсгалыг баригч гол хүмүүс
Эдгээр 6 зан чанартай хүмүүсийн төрлөөс хэд хэдэн хувьтайгаар нэг багийг бүрдүүлдэг вэ гэдэг алтан пропорц байдаг бөгөөд хэрэв та мэдэж авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌
Хэрхэн хийх вэ?
Бүтээгч хиймэл оюун ухаан нь хэрхэн илүү уян хатан ажиллахад тусалдаг вэ?
Хиймэл оюун ухаан нь байгууллагын болон хувь хүний уян хатан байдлыг бий болгоход илүү хурдан, ухаалаг, үр дүнтэй ажиллахад тусалдаг бөгөөд байгууллагын ажиллах хүчний гүйцэтгэлийг сайжруулахад ч маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс энэ хэсгээс бүтээгч хиймэл оюун нь хэрхэн илүү уян хатан ажиллахад тусалдаг талаар уншаарай. (эх үүсвэр)

Мэдээлэл цуглуулах:
Ажилчдын тухай мэдээлэл цуглуулах нь ажлын байран дахь ерөнхий сайн сайхан байдлыг мэдэж авахад маш чухал оролцоотой. Энэ нь байгууллагуудад давуу болон сул талуудыг тодорхойлох, оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах чадварыг сайжруулах, чиг хандлагыг тодорхойлох, ажлын эерэг орчныг бүрдүүлэх боломжийг олгодог. Үүнд тоглоом нь ажилчдын мэдээллийг цуглуулах үр дүнтэй хэрэгсэл болдог.
Цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх:
Ажиллах хүчний гүйцэтгэлд нөлөөлж буй сэтгэл зүйн хүчин зүйлсийн талаарх мэдээллийг цуглуулах нь чухал юм. Олон мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийхдээ хиймэл оюун ухааныг ашигласнаар компаниуд асуудал хаана үүсэж байгааг мөн тэдгээрийг хэрхэн хурдан шийдэх талаар мэдэх боломжтой. Энэ нь менежерүүд ажилчдаа илүү аз жаргалтай, уян хатан байхад нь туслангаа ажилчдаа илүү сайн арга хэмжээ авах боломжтой гэсэн үг юм.
Баг доторх уур амьсгалыг эерэг, эрүүл байлгахад хувь нэмэр оруулах:
Хиймэл оюун ухаан нь ажлын үүрэг даалгавруудыг хялбарчлах, ажилчдын сэтгэл санааны талаарх ойлголт өгөн хувийн сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх замаар ажлын байрыг өөрчилж байна. Энэ нь илүү эерэг уур амьсгал, ажилчдын сайн сайхан байдалд хувь нэмэр оруулдаг. Баг доторх уур амьсгал, бүтээмжид нөлөөлж буй шинж чанаруудыг таньж мэдэн байгууллагын сэтгэл зүйн эрүүл мэндэд том нөлөө үзүүлдэг юм.
Зүгээр л тоглоод үз ✌️
Нуугдсан үгийг хамт олонтойгоо олоорой 😎

Hot News 📰
“Хүний нөөцийн салбарын шинэчлэл”
Манай үүсгэн байгуулагч Google For Startups, ажлын арга барил болон хүний нөөцийн салбарт хэрхэн шинэчлэл авчирч байгаа талаар ярилцсан подкастыг хүргэж байна. линк
“Европын Холбооны ажил олгогчид ажилд горилогчид зохих ур чадваргүй гэж мэдэгджээ.”
Европын 21 орны ажил олгогчдын 75 орчим хувь нь 2023 онд зохих ур чадвартай ажилчдаа олж чадаагүй байна. Евростатын мэдээлснээр 2023 онд ЕХ-ны жижиг, дунд үйлдвэрүүдийн (ЖДҮ) 54 хувь нь зохих ур чадвартай ажилчдыг олоход бэрхшээлтэй байгаа нь тэдний хамгийн ноцтой асуудлын нэг гэж мэдэгджээ. линк
“Ажилчдын талаас илүү хувь нь хиймэл оюун ухааныг ажил дээрээ ашиглаж байна, гэхдээ хүний нөөцийнхөн үүнийг мэддэг болов уу?”
Ажилчдын 67 хувь нь хиймэл оюун ухаан нь тэдний карьерт өөрчлөлт нөлөө үзүүлнэ гэдэгт итгэдэг гэж The Thomson Reuters институтээс саяхан гаргасан тайланд дурджээ. унших
