- Oneplace Newsletter
- Posts
- Шинэ ажилтан эхний 30 хоногийн дотор шинэ ажилдаа үлдэх үү үгүй юу гэдгээ шийддэг.
Шинэ ажилтан эхний 30 хоногийн дотор шинэ ажилдаа үлдэх үү үгүй юу гэдгээ шийддэг.
Шинэ ажилтны итгэлийг нэмэгдүүлэх нь
Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Шинэ ажилтан эхний 30 хоногийн дотор шинэ ажилдаа үлдэх үү үгүй юу гэдгээ шийддэг.
Ихэнх шинээр ажилд орсон хүмүүс ажилд орсон эхний зургаан сарын хугацаанд тухайн байгууллагад үлдэх шийдвэрээ гаргадаг гэж Хүний капиталын хүрээлэнгийн судалгаа харуулжээ. Харин хүний нөөцийн үйлчилгээ үзүүлэгч BambooHR-ийн хийсэн судалгаагаар 70% нь эхний 30 хоногийн дотор шинэ ажилдаа үлдэх үү үгүй юу гэдгээ шийддэг гэжээ.

Шинэ ажилтнуудыг тав тухтай байлгаж, үнэ цэнэтэй байгааг мэдрүүлэх нь тэдний урт хугацаанд ажиллах шийдвэрт нөлөөлдөг. Брэндон Холл Группийн хийсэн судалгаагаар дасан зохицох үйл явц нь сайн төлөвлөгдсөн байгууллагууд шинэ ажилтныг хадгалах 82%-иар, бүтээмжийг 70%-иар дээшлүүлж чадна гэдгийг тогтоожээ.
Тиймээс шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр нь ажилтнуудын тогтвор суурьшил, үнэнч байдлыг бий болгох чухал хүчин зүйл юм.
Бүтэн үр бүтээмжийн байдал/state of full productivity
Aberdeen Group-ийн судалгаагаар, байгууллагуудын 68% нь шинэ ажилтнуудыг аль болох богино хугацаанд бүтэн үр бүтээмжийн байдалд хүргэхийг дасан зохицох сургалт/onboarding-ын гол зорилго гэж үздэг.
Шинэ ажилтан багийн гишүүдтэйгээ бүрэн уусаж, байгууллагын үйл ажиллагааны бүх процессыг ойлгож, өөрийн хариуцах төслийн хамтрагчдыг сонгох чадвар эзэмшснийг бүтэн үр бүтээмжийн байдал/state of full productivity-д хүрсэн гэж үзнэ.
State of full productivity-д хүрэхэд байгуулагын хэмжээ чухал байдаг. Байгуулагын хэмжээнээс үл хамааран сургалт дунджаар 2-6 хоног үргэлжилдэг гэж (ЖДБ)-ийн салбарын төлөөлөгчидын 34% нь хариулсан бол, томоохон байгууллагуудын (250-999 ажилтантай) 45% нь, 1000-аас дээш ажилтантай том байгууллагуудын 28% нь 2-6 хоног үргэлжилдэг гэж хариулжээ.

Тэгвэл өдөр эсвэл долоо хоногийн дотор шинэ ажилтан юу сурах боломжтой вэ? Магадгүй ажлын ширээнийхаа ойр суудаг хамтран ажиллагчдын нэрс, гал тогоо хаана байрладаг, компьютер дээрх янз бүрийн системийг хэрхэн ажиллуулахыг л сурах байх. Энэ богино хугацаа юунаас үүдэлтэй вэ?
Энэ асуудлын шалтгаан нь байгууллагуудад түгээмэл ажиглагддаг хэд хэдэн хүчин зүйлсээс үүдэлтэй байдаг:
Бүтээмжийг даруй нэмэгдүүлэх дарамт: Олон байгууллага ажилтан авах зардлынхаа өгөөжийг богино хугацаанд харахыг зорьдог тул дасан зохицох үйл явцыг багасгах хандлагатай байдаг. Шинэ ажилтнуудад зөвхөн байгууллагын суурь систем, ажил хэрхэн явагддаг талаар л танилцуулдаг бөгөөд байгууллагын соёл, багийн уялдаа холбоонд гүнзгий анхаарал хандуулдаггүй.
Нөөцийн хязгаарлалт: Төсөв хязгаарлагдмал газрууд дасан зохицох цогц хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх нөөцгүй байж болзошгүй тул эхний шатны сургалтыг аль болох хурдан явуулдаг.
Тэргүүлэх чиглэлээ буруу үнэлэх: Зарим байгууллага onboarding-н үйл явцыг үл тоомсорлож, үйл ажиллагааны шуурхай байдалд илүү анхаарал хандуулдаг. Шинэ ажилтнууд ажлын орчинд аяндаа дасах болно гэж таамаглах нь элбэг.
Байгууллагын эргэцийн өндөр түвшин: Ажилтны байнга солигддог салбаруудад урт хугацааны нэвтрүүлэх үйл явцад хөрөнгө оруулах шаардлагагүй гэж үзэж, цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэх зорилгоор үүнийг багасгадаг.
Үр дүнтэй onboarding хэр удаан үргэлжлэх ёстой вэ?
Америкийн менежментийн профессор, Onboarding 4C загварын бүтээгч Талия Н. Бауэр "Onboarding New Employees: Maximizing Success" бүтээлдээ шинэ ажилтанд шинэ ажилдаа зохицож эхлэхэд дунджаар 90 хоног шаардлагатай гэжээ. Судалгаагаар:
Ажилтнуудын 31% нь эхний 6 сарын дотор ажлаасаа гардаг.
68% нь эхний 3 сарын дотор ажлаа орхидог байна.
Тиймээс хэрвээ эхний 90 хоногийг шинэ ажилтан "өөрөө зохицоно биз" 😩хэмээн өнгөрөөвөл удахгүй шинэ ажилтнаа алдах магадлалтай юм.
Төгс onboarding үйл явц 3-9 сарын хооронд үргэлжлэх ёстой бөгөөд зарим байгууллагууд үүнийг бүтэн жил хүртэл ч сунгадаг.
Яагаад дасан зохицох хөтөлбөрөө урт хугацаанд хийх хэрэгтэй вэ?
Аажмаар суралцах нь илүү үр дүнтэй: Мэдлэгийг багаар, тогтмол өгөх нь бүх зүйлийг нэг дор ойлгуулахаас илүү үр дүнтэй байдаг. Урт хугацааны onboarding хөтөлбөр нь шинэ ажилтнуудад зөвхөн ажлын үүрэгт дасах төдийгүй компанийн соёл, өдөр тутмын хэмнэл болон багийн харилцаанд дасан зохицох боломжийг олгодог.
Нийгмийн суралцах үйл явцыг дэмждэг: Албан ёсны сургалтууд чухал боловч ажилтнууд ихэвчлэн амьдрал дээр хамгийн их мэдлэгийг албан бус харилцаагаар олж авдаг. Хамт олонтойгоо хийсэн яриа эсвэл өдөр тутмын ажиглалтаас шинэ ажилтнууд тодорхой ажлуудыг хэрхэн үр дүнтэй хийх талаар суралцдаг.
Стрессийг бууруулж, оролцоог нэмэгдүүлдэг: Хариуцлагыг аажмаар нэмэгдүүлэх нь шинэ ажилтанг дарамтад оруулахаас сэргийлж, өөрийн чадварт итгэх итгэлийг бий болгодог.
Байгууллагатай илүү хүчтэй холбоо тогтоодог: Урт хугацааны onboarding нь ажилтнуудыг байгууллагын бодлого, үйл ажиллагаа, соёлыг илүү гүнзгий ойлгоход тусалдаг. Ажилтнууд хамт олон, ажлын байрандаа илүү гүнзгий холбоо үүсгэснээр ажлаас гарах магадлалыг бууруулдаг.
Gamification буюу оноожуулалт нэвтрүүлэх боломжтой:
Gamification буюу оноожуулалт ашиглах нь урт хугацааны onboarding процессыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгодог. Ажилтнуудын сургалтын явцыг оноо, түвшин ахих зэрэг сонирхолтой механизмаар илэрхийлж, урам зоригийг нэмэгдүүлснээр ажилтнууд суралцах үйл явцад идэвхтэй оролцох, хөгжих боломжийг өгдөг. Манай oneplace.hr платформын дасан зохицох хөтөлбөр оноожуулалтай бөгөөд дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэ линкээр орно уу.
Дүгнэлт
Onboarding нь шинэ ажилтнуудын амжилтын үндэс суурийг тавьж, тэдэнд ажлын байр дээрээ амжилттай ажиллахад маш чухал юм. Сайн шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр нь ажилтнуудын тогтвор суурьшил, үнэнч байдлыг бий болгох чухал хүчин зүйл юм.
Oneplace.hr сонин сайхан
📢 Шинэ ажилтныхаа дасан зохицох явцыг хянах, дэмжих хэсэг нэмэгдлээ!🎉
Бид шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийг шинээр нэвтрүүлсэн билээ. Харин одоо хүний нөөцийн багийнхан шинэ ажилтнуудынхаа дасан зохицох хөтөлбөрийн явцтай танилцаж, хэрэгцээт мэдээллээр ханган, шаардлагатай үед шууд дэмжлэг үзүүлэх боломжтой боллоо.

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.
Хэрхэн хийх вэ?
Хэрхэн onboarding үеэр шинэ ажилтны итгэлийг нэмэгдүүлэх вэ?
Шинэ ажилтны итгэлийг нэмэгдүүлэх нь тэдний ажлын гүйцэтгэл, урт хугацааны үнэнч байдалд чухал үүрэгтэй. Сайн боловсруулсан дасан зохицох хөтөлбөр нь тэдэнд өөртөө итгэх итгэл, чадвар, урам зоригийг бий болгодог юм.
Хүлээлтийг тодорхой болгож өгөх: Ажил үүрэг, хариуцлага, зорилгуудыг тодорхой тайлбарлаарай. Энэ нь шинэ ажилтнуудад юу хийх ёстойгоо ойлгож, эргэлзээгээ арилгахад тусална.
Сургалт, хэрэгслээр хангах: Тэдэнд шаардлагатай сургалтын материал, мэргэжлийн удирдамжийг өгч, суралцах үйл явцыг зохион байгуулалттай явуулаарай.
Жижиг амжилтуудыг нь үнэлэх: Эхэн үеийн жижиг амжилтуудыг ч гэсэн үнэлж, баяр хүргээрэй. Энэ нь тэдний итгэлийг нэмэгдүүлж, оруулсан хувь нэмрийг нь үнэлдэг гэдгийг харуулна.
Асуулт асууж, санал хүсэлтээ солилцоход урамшуулах: Асуулт асууж, санал бодлоо илэрхийлэх аюулгүй орчинг бүрдүүлээрэй. Энэ нь шинэ ажилтнуудад бэрхшээлээ даван туулах мөн тэднийг дэмждэг гэдгийг мэдрэхэд тусалдаг.
Багийн нэг хэсэг гэдгийг нь мэдрүүлэх: Танилцуулга, багийн үйл ажиллагаа, эсвэл энгийн уулзалтуудыг зохион байгуулж, эхнээс нь багийн гишүүн болж байгааг мэдрүүлэх.
Зүгээр л тоглоод үз ✌️
Team Trivia
Зорилго: Багийн уур амьсгалыг сайжруулж, шинэ ажилтнуудад байгууллагын соёл, түүх болон багийн харилцааг хөгжилтэй байдлаар танилцуулах.
Тоглох заавар:
Асуултууд бэлдэх: Байгууллагын тухай (жишээ нь: "Манай байгууллага хэдэн онд байгуулагдсан бэ?"), багийн тухай (жишээ нь: "Хэн хамгийн урт хугацаанд ажилласан бэ?"), багийн гишүүдийн сонирхолтой баримтууд (жишээ нь: "Хэн мэргэжлийн хөгжимчин байсан бэ?") зэрэг асуултуудыг бэлдэнэ.
Багуудад хуваах: Оролцогчдыг жижиг багуудад хуваана. Шинэ ажилтанг бусад гишүүдтэй хольж баг үүсгэнэ.
Асуултаа тавих: Асуултуудаа чанга уншиж эсвэл дэлгэц дээр харуулна. Баг тус бүр хариултаа хэлэлцэж, бичиж авна.
Оноо өгөх: Зөв хариултад оноо өгнө. Хүнд, сонирхолтой хариултуудад нэмэлт оноо өгөх боломжтой.
Ялагчдыг тодруулах: Хамгийн өндөр оноо авсан багийг зарлаж, жижиг ч гэсэн шагнал гардуулна.
Үр дүн: Тоглоом нь багийн гишүүдийг ойртуулж, тэдний хоорондын харилцааг бэхжүүлэхээс гадна шинэ ажилтан бусад ажилтнуудтай танилцах, харилцаа холбоо тогтоох сайн боломжийг олгох юм.
Hot News 📰
“Toshiba группын 3000 гаруй ажилтан эрт тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргажээ.”
Энэ тоо нь тус байгууллагын дотоодын ажиллах хүчний тав орчим хувийг эзэлж байна гэж Kyodo News мэдээлэв. Эрт тэтгэвэрт гарах хүсэлт гаргагчид арваннэгдүгээр сарын сүүл гэхэд компаниудаа орхих төлөвтэй байна. линк
“Яагаад олон эмэгтэйчүүд кибер аюулгүй байдлын салбарыг орхиж байна вэ?”
Кибер аюулгүй байдлын салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн тулгарч буй бэрхшээлүүд нь ажил мэргэжлийн өсөлт хязгаарлагдмал байдал, тэгш бус цалин, удирдах албан тушаалд төлөөлөл хангалтгүй байх, ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах. Эдгээр асуудлуудыг шийддэггүй нь энэ салбарт эмэгтэйчүүдийг тогтоон барихад хүндрэл учруулж байна. линк
“Герман дахь Volkswagen компанийн ажилтнууд ажлын байрыг цомхотгох, цалин хөлс олгох төлөвлөгөөгөө эсэргүүцэн ажил хаялт зарлав”
Герман дахь Volkswagen-ийн ажилтнууд түр ажлын байр болон цалинг бууруулах компанийн төлөвлөгөөнд эсэргүүцэл илэрхийлж ажил хаялт хийхээр төлөвлөж байна. Энэ нь Volkswagen цахилгаан автомашины үйлдвэрлэлд шилжих үеийн зардлаа хянах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Холбооны төлөөлөгчид эдгээр шийдвэрт эрс эсэргүүцэл үзүүлж, ажилчдын нийгмийн баталгаа, ажлын байрны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж мэдэгдэв. линк
