• Oneplace Newsletter
  • Posts
  • Aжлын стрессээс ангижрах Харвардын 5 зөвлөгөө

Aжлын стрессээс ангижрах Харвардын 5 зөвлөгөө

Тушаал дэвшихэд эдгээр алдааг л битгий давтаарай

Метаког Метриксээс харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “Metacog сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.

Таны мэдлэгт 🧠

Тa тушаалд дэвшихэд бэлэн үү? Эдгээр алдаануудыг битгий давтаарай.

Хичнээн тушаалд дэвших ур чадвартай байсан ч даргаасаа албан тушаал ахихыг хүсэх санаа бараг хэнд ч таалагддаггүй. Өндөр гүйцэтгэлтэй хүмүүс өөрсдийнхөө дэвшлийг сурталчлахад таатай байдаггүй учраас карьераа ахиулах боломжийг алддаг. Хэрэв та албан тушаал ахих талаар бодож байгаа бол хүмүүсийн гаргадаг нийтлэг 5 алдааг анхаарч үзээрэй.

Алдаа №1 – Амжилтаа бусдад мэдэгдэж чаддаггүй 💯

Карьерын менежментийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд зөвхөн сайн ажиллахаас гадна ололт амжилтаа үр дүнтэй сурталчлахын чухлыг ойлгодог. Хэдийгээр өөрийгөө сурталчлах нь эвгүй санагдаж магадгүй ч энэ сэтгэлгээг өөрчлөх нь чухал юм. Даргадаа амжилтынхаа талаар мэдээлэл өгснөөр цаг нь ирэхэд тушаалд дэвшихэд тань таныг бэлэн байгааг мэдэж байх болно.

Алдаа №2 - Хүлээн зөвшөөрөгдөхийг хүлээх 🗣

Ажлын карьераа өсгөхийн тулд зөвхөн шаргуу хөдөлмөрлөж байгаадаа найдаж болохгүй, харин менежерүүдтэйгээ ажил мэргэжлийнхээ хүсэл тэмүүллийн талаар идэвхтэй ярилцахыг зөвлөдөг. Карьер коуч Октавиа Горедема албан тушаал ахих ажил нь цаг хугацаа шаарддаг бөгөөд ихэвчлэн компанийн төсвөөс хамаардаг тул энэ тухай яриа хэлэлцээг эрт эхлүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн өөрийн ололт амжилт, ажил мэргэжлийн зорилгын талаар тодорхой зорилготой байх нь мэргэжлийн өсөлтөд чухал үүрэгтэй байдаг байна.

Алдаа №3 - Амжилтын кейсээ тайлагнахад бэлтгэлгүй байх 📄

Зүгээр л "сайн ажилласан" эсвэл тодорхой шагнал авсан учраас албан тушаал ахих эрхтэй гэж бүү бодоорой. Харин үүний оронд та яагаад тушаал ахихад бэлэн байгаа талаар бодит кейсүүд цуглуулаарай.

“Амжилтаа дүгнэж, албан тушаал ахих шалтгаануудын жагсаалтаа бэлдээрэй. Юунд хүрснээ эргэцүүлэн бодож, бодитой үр дүнг тооцон танай компани эсвэл багт ямар ашиг тустайг онцлон бэлдвэл маш сайн." - Карьер коуч Октавиа Горедема

Алдаа №4 - "Хүсэлт" гаргах яриагаа бэлдэхгүй байх 😩

Албан тушаал ахихыг хүсэх нь "толгойдоо бодох" төдийд биш, харин найзтайгаа эсвэл толины өмнө ярианы дасгал хийх ярианы төрөл юм. Энэ нь робот шиг үг цээжлэх биш харин өөрийн амжилтаа ярьж сурах, болзошгүй эсэргүүцлийг эргэнцүүлэн өөртөө итгэх итгэлийг олж авах тухай юм.

Алдаа №5 – Имэйлээр хүсэлтээ өргөх 📧

Албан тушаал ахих хүсэлтийг цахим шуудангаар бус өөрийн биеэр гаргахын чухлыг онцолж байна. Горедема таны гүйцэтгэл, хүсэл тэмүүллийг хэлэлцэхээр тусгайлан уулзалт зохион байгуулахыг зөвлөж, биечлэн эсвэл видео дуудлагаар дамжуулан нүүр тулан ярилцах нь таны тушаал ахих хүсэлтээ үр дүнтэй танилцуулж, менежерийнхээ хариу үйлдлийг аман болон биеийн хэлэмжээр хариултыг нь хэмжихэд маш чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Дүгнэлт

Менежертэйгээ албан тушаал ахих талаар ярилцах нь хэцүү мэт санагдаж болох ч та бэлтгэлтэй байх юм бол амжилттай үр дүнд хүрч чадна.

Metacog сонин сайхан

Багийн гишүүдийн burnout хэмжих тоглоомын үр дүн дээр суурилан Generative AI- с зөвлөмж авах хэсэгтэй боллоо 🤩

 

Бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌

Хэрхэн хийх вэ?

Harvard Business Review сэтгүүлд ажлын стрессээс ангижрах 5 зөвлөгөөг хүргэж байна

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжигчид, судлаачид, профессорууд хамтдаа Харвардын Бизнесийн тойм сэтгүүлд шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжүүдийг санал болгосон байна. Эдгээр стратеги нь ажлын байран дахь сайн сайхан байдал, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэхэд тусална.

1. Сэтгэл зүйн хувьд ажлаасаа хөндийрөх: Ажлын стрессээс гарахын тулд ажлын үүрэг даалгавар, санаа зовнилоос сэтгэл зүйн хувьд салах нь маш чухал юм. Гүйх, ном унших, хоол хийх гэх мэт ажлууд нь таныг тайвшруулж болох ч хамгийн чухал нь эдгээр үйлдлүүд таныг ажлын тухай бодолд дарагдуулахгүй байх явдал юм. Ажлын бус цагаар байнга ажлын талаар бодох нь таны сэргэх чадварыг саатуулж, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдөг.

2. Өдөр тутмын жижиг завсарлагаанууд: Бидний мэдэх завсарлага нь ихэвчлэн цайны завсарлагаа, амралтын өдрүүд эсвэл ээлжийн амралт байдаг. Харин судалгаагаар ажлын өдөр 10 минутын жижиг завсарлага нь өдөр тутмын ажлын стрессээс гарах гайхалтай арга гэж гарчээ. Энэ нь ажлын ширээнээс холдох, snack идэх, ажлын найзтайгаа ярилцах гэх мэт. Жижиг завсарлага авах нь таны анхаарлыг бүхэлд нь сайжруулж, сэтгэл санааг тань тогтворжуулахаас гадна урт завсарлагагүй өдрийн дараа унтрахын оронд өдрийн турш эрч хүчтэй байхад тань туслах болно.

3. Үйл ажиллагаа сонгох: Таныг чин сэтгэлээсээ тайвшруулах activity сонгох нь ажлын стрессээ тайлж, сэргээхэд тань маш чухал юм. Хоол жигнэмэг хийх сургалт гэх мэт бүлгийн үйл ажиллагаанууд нь сонирхолтой ч хэрэв энэ нь таны таалалд жоохон ч гэсэн нийцэхгүй эсвэл оролцоход тань дарамт шахалт үзүүлж байвал таны эрч хүчийг улам шавхаж, сэтгэл ханамжгүй байлгах болно. Иймэрхүү цаанаасаа зохиогддог үйл ажиллагаанд хувийн сонголтоо эрэмбэлэх нь стрессийг бууруулахад үр дүнтэй бөгөөд оюун санааны сайн сайхан байдлыг нөхөхөд тань тусална.

4. Өндөр хүчин чармайлт нь өндөр өгөөжтэй тэнцүү: Тайвширна гэдэг нь зөвхөн ном унших, унтаж амрах гэх бага хүчин чармайлт үйлдлүүд хийгээд болохыг хэлдэггүй. Та илүү их хүч шаардсан дасгалуудыг (биеийн тамирын заал руу явах, гүйлт, явган аялал эсвэл усанд сэлэх) өдөр тутмынхаа хэвшилд оруулбал энэ нь ажлын стрессээс гарах илүү баталгаа болдог гэдгийг судалгаагаар тогтоожээ.

5. Таатай орчин бүрдүүлэх: Оффисын том цонхнууд нь өдрийн гэрэлтүүлэг, доторх ногоон байгууламж нь сэтгэлийн хөдөлгөөнийг сайжруулж, илүү эрч хүчтэй болоход тусалдаг. Энгийнээр хэлбэл, байгальд шууд болон шууд бусаар өртөх нь ажлын стрессээс ангижрах маш сайн үндэс суурь болдог гэж үздэг.

Зүгээр л тоглоод үз ✌️

Зөвхөн хүний нөөцийнхөн л тоглож чадна 😎

Hot News 📰

Ирээдүйд зориулсан хүний нөөцийн технологийг хэрхэн бий болгож, хэрэгжүүлэх вэ? 

Хөтлөгч Дэвид Райс, Lanteria HR компанийн гүйцэтгэх захирал Эндрю Свилертэй нэгдэн хүний нөөцийн хэрэгцээг хангаад зогсохгүй байгууллагын өргөн хүрээний зорилгод нийцсэн технологийг бий болгох талаар ярилцаж байна. сонсох

Субанг нисэх онгоцны буудалд 8000 ажлын байр шинээр бий болно.

Селангор дахь Субанг нисэх онгоцны буудлын шинэчлэлийн төлөвлөгөө (SARP) нь 8000 орчим ажлын байр бий болгохоор төлөвлөж байна гэж KLIA Aeropolis компанийн тэргүүн Рэндхилл Сингх мэдэгдэв. унших

“Хоёрдугаар сард ажилгүйдлийн түвшин 3.7% болж буурсан: ABS”

Австралийн Статистикийн Товчооноос мэдээлснээр, өмнөх саруудад ажилд орохоор хүлээж байсан хүмүүс ажилдаа орж эхэлснээр хоёрдугаар сард Австралид ажилгүйдлийн түвшин буурсан байна. унших

Хэрэв танд Метаког Метриксийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗! Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌