Хүний нөөцийн салбарт AI

Хамт олноосоо асуух сонирхолтой “icebreaker“ асуултууд

Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.

Таны мэдлэгт 🧠

Хүний нөөцийн салбарт AI: ХН багууд хэрхэн хиймэл оюуныг ашиглаж байгаа бол?

Хиймэл оюун ухаан нь бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтаас авхуулаад ажлаас гарах хүртэл л хүний нөөцийн багуудад туслаад эхэлжээ. 2024 оны хүмүүсийн төлөв байдлын стратегийн (“2024 State of People Strategy Report”) тайланд дурдсанаар хүний ​​нөөцийн удирдагчдын 76% нь хиймэл оюун ухааны шийдлүүдийг өөрсдийн ажилд туслуулахаар судалж байна гэж дурьжээ.

Хүний ​​нөөцийн багууд ажилдаа хиймэл оюун ухааныг ашиглахад зорьж байна.

Судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь (66%) хиймэл оюун ухааныг ашиглах талаар хэлэлцэж эхэлсэн гэж хариулжээ. Нийт судалгаанд оролцогчдын 15% нь хиймэл оюун ухааны шийдлүүдийг аль хэдийн хэрэгжүүлсэн байна.

Ажилд авах:

AI нь ажилд авах процесс-т ажлын байрны тодорхойлолт бичих, ухамсаргүй хандлагыг (unconscious bias) багасган бодитой үнэлэх боломжийг олгодог. Жишээ нь, AI-тай чатбот нь ажил горилогчдын асуултуудад хурдан хариу өгөн үйл явцыг оновчтой болгож мөн цаашлаад байгуулгын зардлыг ч бууруулдаг.

“Хүмүүсийн төлөв байдлын стратеги” судалгаанд оролцогчдын 16% нь ажилд авах явцад хиймэл оюун ухаанд тулгуурласан үр ашигтай шийдвэр гаргасан гэж хариулсан байна. Бусад нь анкет шалгах, боломжит ажил горилогчдыг хайж олох (7%), үр дүнтэй ажлын байрны тодорхойлолт бичих (9%) зэргээр шинэ авъяас чадварыг олж авахад хэрэгтэй гэж үзсэн.

Шинэ ажилтныг сургах:

Хиймэл оюун ухаан нь багт шинээр элссэн ажилтны бичиг цаасны ажлыг зохицуулах, сургалтын хуваарь гаргах, байнга асуудаг асуултуудад хариулах зэргээр ажилдаа дасахад нь тусалдаг.

Дээрх судалгаанд оролцогчид AI нь суралцах боломжийг (9%), байнга асуудаг асуултуудад хариулах (7%) зэрэг боломжуудыг олгодог гэж хариулжээ.

Манай oneplace.hr платформ шинэ ажилчдыг сургах, дасан зохицоход нь туслах хэсэгтэй болж байгааг дуулгахдаа таатай байна. 🎉

Бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу.

Бүтээмж ба ажилчдын оролцоо:

Хиймэл оюун ухаан нь цаг хугацаа шаардсан хүний ​​нөөцийн ажлыг автоматжуулж, стратеги боловсруулах ажилд нь цаг гаргаж өгдөг. AI хүний ​​нөөцийн багийн бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй бүх байгууллагад эерэгээр нөлөөлдөг.

AI нь бүтээмж, ажилчдын оролцоог дараах байдлаар гүйцэтгэдэг:

  • Бодлого, удирдамж боловсруулах

  • Захиргааны ажлыг гүйцэтгэх

  • Ажилчдын чиг хандлагыг илрүүлэх

  • Эргэцийг урьдчилан таамаглах

Ажилчдын санал хүсэлт, тасралтгүй хөгжил:

AI нь судалгааны өгөгдлийг хурдан шинжлэн багийн гишүүдэд дараагийн алхамыг санал болгодог. Хиймэл оюун ухаан нь ажилчдын хөгжлийн төлөвлөгөөг бий болгох, өрөөсгөл ойлголтыг илрүүлэх, ажилчдын гүйцэтгэлд юу нөлөөлж байгаа мөн юу бууруулж байгааг шинжлэн хүний ​​нөөцийн багт хариу гаргаж өгдөг.

Захиргааны ажлыг гүйцэтгэх:

Хүний нөөцийн ажилчдын 7% нь захиргааны ажилдаа хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа гэж хариулсан. Хиймэл оюун ухаан нь ажилчдын бүртгэл хөтлөх, бичиг баримт бүрдүүлэх, компанийн бодлогыг шинэчлэх зэрэг ажлыг хялбарчилж, хүний ​​нөөцийн мэргэжилтнүүдэд илүү стратегийн үүрэг хариуцлагад анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог.

Дүгнэлт

AI нь өдөр тутмын ажлуудыг автоматжуулж, шийдвэр гаргалтыг сайжруулж, ажилчдын хувийн туршлагыг бий болгон хүний ​​нөөцийн салбарт хувьсгал хийсээр байна. Oneplace.hr платформ дээр бид хүний ​​нөөцийн багийг чадавхжуулахын тулд хиймэл оюун ухааныг ашиглаж, байгуулгынхаа үнэ цэнтэй хүмүүсийг халамжлахад нь тусалдаг.

Oneplace.hr сонин сайхан

Oneplace.hr платформ маань одоо хиймэл оюун ухааныг ашиглан санал асуулгын үр дүнг хураангуйлан, HR багуудад зориулсан зөвлөмжүүдийг өгөх боломжтой боллоо. Манай шинэ функцийг ашиглан HR процессоо сайжруулж, шийдвэрээ илүү ухаалгаар гаргаарай!

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.

Хэрхэн хийх вэ?

Хэрхэн ажил дээрээ үр дүнтэй харилцах вэ?

Үр дүнтэй харилцаа холбоо нь үр бүтээлтэй, эв найртай ажлын байрны тулгын чулуу юм. Та багийн гишүүдтэй хамтран ажиллаж байхдаа, төсөл удирдаж байхдаа эсвэл санал хүсэлтээ илэрхийлэхдээ санаагаа зөв дамжуулснаар та амжилттай байх болно.

Эдгээр алхмууд нь ажлын байран дээрээ илүү тодорхой, ойлгомжтой, үр дүнтэй харилцахад туслах болно.

Зүгээр л тоглоод үз ✌️

Энэ удаад сонирхолтой "Would You Rather" icebreaker асуултууд бэлдэн хүргэж байна.

  • Та уулзалтад ирэхдээ хүлээлгийн өрөөнд хүлээхийг илүүд үзэх үү автобусны буудал дээр хүлээх үү?

  • Та насан туршдаа дахиж худлаа ярьж чадахгүй байхыг илүүд үзэх үү эсвэл насан туршдаа зогсуулахыг илүүд үзэх үү?

  • Та ирээдүйгээ харахыг илүүд үзэх үү эсвэл бодол уншихыг үү?

  • Та усан дор амьсгалах чадварыг илүүд үзэх үү эсвэл усан дээгүүр алхахыг үү?

  • Та хийх дургүй зүйлээрээ насан туршдаа алдартай байхыг илүүд үзэх үү эсвэл 81 насандаа хийх дуртай зүйлээрээ танигдах уу?

  • Та спортод сайн байхыг илүүд үзэх үү эсвэл урлагийн мэдрэмжтэй байхыг илүүд үзэх үү?

  • Та ярихдаа дуулдаг байхыг илүүд үзэх үү эсвэл алхахдаа бүжиглэхийг үү?

Hot News 📰

Apple компани 100 орчим ажлын байрыг цомхотгохоор болжээ.

Блүүмберг агентлагийн мэдээлснээр Apple компани 100 орчим ажлын байрыг цомхотгожээ. Ажлаас халагдсан хүмүүсийн дийлэнх нь Apple Books программ болон Apple Bookstore ажиллуулдаг багт ажиллаж байсан бөгөөд үлдсэн хэсэг нь Apple News ажилладаг байжээ. линк

Хятадад залуучуудын ажилгүйдэл нэмэгдсэнээр шинэ ажилчин анги бий болж байна.

Хятадад ажилгүйдэл нэмэгдэж коллеж төгссөн сая сая төгсөгчдын зарим нь бага цалинтай ажил хийх эсвэл бүр эцэг эхийнхээ тэтгэврээр амьдрахаас өөр аргагүйд хүрч байгаа нь “ялзарсан сүүлтэй хүүхдүүд” хэмээх шинэ ажилчин ангийг бий болгож байна. линк

2024 онд 4 ажил олгогч тутмын 1-ээс илүү нь Менежментийн чиглэлээр төгсөгчдийг ажилд авахаар зорьж байна.

Төгсөлтийн Удирдлагын Элсэлтийн Зөвлөлийн (GMAC) 2024 оны сүүлд хийсэн судалгаанд 8 орны 931 оролцогчид оролцожээ. Уг судалгаа нь Graduate Management Education (GME) төгсөгчдийн эрэлт мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг харуулж байна. линк

Хэрэв танд oneplace.hr-ийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗! Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌