- Oneplace Newsletter
- Posts
- Шинэ боломжууд: Утсаар хийх ярилцлагын AI тэмдэглэл ба diil.work-ийн тоон үзүүлэлтүүд (холбоос ажиллахгүй байгааг зассан)
Шинэ боломжууд: Утсаар хийх ярилцлагын AI тэмдэглэл ба diil.work-ийн тоон үзүүлэлтүүд (холбоос ажиллахгүй байгааг зассан)
Бид сүүлийн үед нэвтрүүлсэн хоёр том шинэчлэлтээ танилцуулъя — гүйцэтгэх түвшний ажилтны утасны ярилцлагыг бүтэцтэй өгөгдөл болгодог AI, мөн манай ажлын байрны платформ diil.work хэр явж байгаа тухай.
Сүүлийн жил бид зөвхөн frontline буюу гүйцэтгэх түвшний ажил горилогчид руу чиглэсэн хөгжүүлэлтүүд хийж байгаа, үүнд бид юу ойлгосон бэ гэхээр тэд Google Meet, Zoom ашигладаггүй — тэдэнтэй холбогдох цорын ганц найдвартай суваг бол гар утас. Тиймээс бид утасны дуудлагыг шууд системдээ холболоо.


Энэ нь юу гэсэн үг вэ?
Горилогчийн картаас нэг товшилтоор залгана
AI ярилцлагыг бичиж, тэмдэглэл хөтөлж, шалгуураар үнэлнэ
Бүх дуудлага бүтэцтэй өгөгдөл болж хадгалагдана — Дэвтэр дээр эсвэл excel-д гараар шивэх шаардлаггүй
Бодит ДЕМО - г доорх холбоосоор үзэж болно шүү
🚀 diil.work — манай шинэ бүрдүүлэлтийн суваг хэр явж байна вэ?

🟡 Манай сошиал сувгийн үзэлт - 914,346
🟣 Манай сошиал сувгийн Reach - 550,656 хүн

🔵 Нийт web хандалт - 129,387 хүн
🟢 Давхардаагүй орж харсан ажлын байрны тоо - 71,235 хуудас
🔴 Нийт бүртгэлтэй хэрэглэгчид - 15,671 хүн

Энэ тоонууд сар болгон 40% - р өсөж байгаа
🚀 Case Study: Цагийн ажилтны апп

Баяр наадам болон бусад шалтгаанаар бизнест ачаалал нэмэгддэг үе гэж бий. Тэр үед шинээр ажилтан хайх нь том асуудал болдог. Тэгвэл бид цагийн ажилтны апп гаргасан бөгөөд цагаар/өдрөөр ажиллах сонирхолтой хүмүүстэй бизнесүүдийг холбож өгөх юм

Цагаар ажиллах сониохолтой хүн хүсэлтээ илгээнэ.
Ахлах ажилтан зөвшөөрөл өгнө
Ажилтан тохиролцсон байршилд ирж, цагаа бүртгүүлнэ

Хамгийн чухал нь үндсэн ажилчдын ээлж хуувьлалтад цагийн ажилтнуудыг нэгтгэх, зохицуулах боломж юм
Бодит ДЕМО - г доорх холбоосоор үзэж болно шүү
📅 Хэрвээ танай байгууллагат хэрэгтэй санагдвал Demo болон танилцуулга авах боломжтой шүү
Шууд асуух зүйл байвал:
Viber: +976 80019922