- Oneplace Newsletter
- Posts
- AI агентууд хүний нөөцийн салбарт
AI агентууд хүний нөөцийн салбарт
Netflix-н бодит кейс
Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн шийдэх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
AI агентууд (Хиймэл оюун ухааны агентууд)

Хиймэл оюун ухааны агентууд (AI агентууд) нь Large Language Models (LLM) ашиглан шийдвэр гаргаж, үйлдэл хийдэг системүүд юм. Эдгээр нь нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд үр дүнтэй хэрэгсэл болоод байгаа билээ. AI агентууд нь ухаалаг туслахуудтай адил бөгөөд тэдгээр нь даалгаврыг ойлгож, гүйцэтгэхийн тулд төлөвлөлт хийж, үйлдэл хийдэг.
Агентын системүүд гэдэг нь LLM (LLM нь хүний хэл яриаг ойлгож, яриа үүсгэх чадвартай хиймэл оюун ухааны системүүд юм)-ийг ашиглан шийдвэр гаргаж, үйлдэл хийдэг системүүдийг хэлнэ. Эдгээр системүүд нь тодорхой зорилгод хүрэхийн тулд бие даан ажиллаж, нөхцөл байдалд тохируулан өөрийгөө зохицуулдаг. Агентын системийн төрлүүд:
Workflow: Эдгээр нь урьдчилан тодорхойлсон алхмуудтай процессууд бөгөөд тогтмол таскуудад тохиромжтой.
Агентууд: Эдгээр нь илүү уян хатан бөгөөд шинэ нөхцөл байдалд дасан зохицох чадвартай. Тэд бүтээлч байдал эсвэл урьдчилан таамаглаагүй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай таскуудад тохиромжтой.
Агентуудыг ямар үед ашиглах вэ?
Workflow болон агентийг ашиглах эсэхээ шийдэхдээ таск-н нарийн төвөгтэй байдал, шинж чанарыг анхаарах хэрэгтэй. Хэрэв энгийн асуулт асуух эсвэл шууд хариулт хэрэгтэй гэж үзвэл энгийн LLM тохиргоо хангалттай бөгөөд агентлаг систем ашиглах нь илүү төвөгтэй мөн зардлыг ч нэмэгдүүлж болзошгүй.
Workflow-г дараах тохиолдолд ашиглах нь тохиромжтой:
Процесс нь урьдчилан тодорхойлсон алхмуудаас бүрдэж, тогтмол, урьдчилан таамаглахуйц үед ажлын урсгал нь үр дүнтэй байдаг. Жишээ нь:
Өгөгдөл боловсруулах дамжлага: Өгөгдлийг цэгцлэх, хувиргах, шинжлэх зэрэг тодорхой алхмуудтай процесс.
Автоматжуулсан хэрэглэгчийн дэмжлэг: Тогтмол асуултуудад урьдчилан тодорхойлсон хариултуудыг өгөх.
Агентуудыг дараах тохиолдолд ашиглах нь тохиромжтой:
Уян хатан байдал, автономит шийдвэр гаргалт шаардлагатай үед. Хэрвээ таск нь нөхцөл байдлаас хамааран шийдвэр гаргах эсвэл урьдчилан таамаглаагүй нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатай бол агентлаг систем илүү тохиромжтой. Жишээ нь:
Нарийн төвөгтэй хэрэглэгчийн дэмжлэг: Агентууд нь хэрэглэгчийн асуултын агуулгыг ойлгож, гүнзгий анализ хийж, бодит цагийн мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргаж, тохирсон хариултыг өгч чадна.
Програм хангамж хөгжүүлэлтийн автоматжуулалт: Агентууд нь шаардлагыг шинжлэн, код үүсгэж, туршиж, санал хүсэлтэд үндэслэн сайжруулалт хийх зэрэг үйлдлүүдийг бие даан гүйцэтгэж чадна.
AI агентууд хэрхэн ажилладаг вэ?
AI агентуудын ашигладаг LLM дараах гол чадваруудаа сайжруулсаар байгаа бөгөөд энэ нь AI агентуудын хэрэглээ улам түгээмэл болж байгаа билээ:
Нарийн мэдээллийг ойлгох: Агентууд төвөгтэй таскуудыг боловсруулж, утгыг нь ойлгож чаддаг болсон
Бодох ба төлөвлөх: Агентууд асуудлыг шийдвэрлэхийн тулд логиктойгоор бодож, төлөвлөгөө гаргадаг
Хэрэгсэл ашиглах: Агентууд өөр нэмэлт хэрэгслүүдийг ашиглан таскуудыг гүйцэтгэдэг
Алдаанаасаа суралцах: Хэрэв ямар нэгэн асуудал гарвал, алдаагаа засах чадвартай болсоор байгаа юм.
Агентууд ажлаа эхлэхдээ хэрэглэгчийн өгсөн тушаал эсвэл харилцан ярианаас мэдээлэл авдаг. Таск-н утга, зорилгыг ойлгосныхоо дараа тэд төлөвлөж, бие даан ажиллаж эхэлнэ. Хэрэв шаардлагатай бол агентууд тухайн хүний нэмэлт мэдээлэл, удирдамжийг эргэн асуудаг байна.
Хүний нөөцийн салбарт AI агент
Хүний нөөцийн салбарт AI агент ашиглах нь байгууллагын үйл ажиллагааг илүү үр ашигтай, өгөгдөлд суурилсан болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. AI агент нь хүний нөөцийн менежментийн олон чиглэлд дэмжлэг үзүүлж, давтагддаг ажлуудыг автоматжуулан, шийдвэр гаргалтыг сайжруулдаг:
Ажил горилогчдыг шалгаруулах: AI агент нь анкетуудыг автоматаар шүүж, урьдчилан тодорхойлсон шалгуурын дагуу шилдэг кандидатурыг тодорхойлдог.
Виртуал дасан зохицох хөтөлбрийн туслахууд: Шинэ ажилтнуудад AI агент нь хувийн мэдээлэл, сургалтын материал болон эргэлзээтэй зүйлст нь дэмжлэг үзүүлдэг.
Гүйцэтгэлийн үнэлгээ: Ажилтнуудын гүйцэтгэлийн өгөгдлийг шинжилж, сайжруулах шаардлагатай талбаруудыг тодорхойлж, санал хүсэлт гаргаж өгдөг.
Ажилтны оролцоот байдлын хэрэгслүүд: Судалгаа болон харилцааны хэв маягийг хянаж, боломжит асуудлуудыг урьдчилан илрүүлж шийдвэрлэдэг.
Ажиллах хүчний шинжилгээ: Зах зээлийн чиг хандлагад үндэслэн ирээдүйн ажиллах хүчний хэрэгцээг таамаглаж, хүний нөөцийн төлөвлөлтийг оновчтой болгодог.
AI ашиглахын давуу талууд:
Давтагддаг ажлуудыг автоматжуулснаар хүний нөөцийн мэргэжилтнүүд стратеги төлөвлөлтөд илүү их цаг зарцуулах боломжтой болдог.
Шийдвэр гаргалтыг сайжруулдаг: Өгөгдөлд суурилснаар ажилд авах, ажилтнуудаа дэмжих болон хадгалах үйл явцад илүү сайн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлдэг.
Дүгнэлт
AI агентууд нь нарийн төвөгтэй даалгавруудыг бие даан гүйцэтгэж, давтагддаг ажлуудыг автоматжуулан үр ашгийг нэмэгдүүлж, хялбархан өргөжих чадвартай, санал хүсэлт болон шинэ нөхцөл байдалд үндэслэн тасралтгүй дасан зохицож суралцдаг, зөвхөн текст үүсгэхээс гадна хэрэгслүүдтэй уялдан ажиллаж үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой, бодит цагийн мэдээлэл ашиглан шийдвэр гаргалтыг сайжруулдаг.
Oneplace.hr сонин сайхан
Oneplace.hr - WhatsApp, Viber-д зориулсан AI Recruiter-ийг нэвтрүүллээ! 🎉
Манай Oneplace.hr платформ WhatsApp болон Viber дээр ажиллах AI Recruiter-ийг амжилттай хөгжүүлэн нэвтрүүлж эхэллээ! Энэ нь ажил олгогч, ажил хайгчдын харилцааг хялбарчилж, ажил горилогчдын мэдээллийг цуглуулах, хамгийн тохиромжтой кандидатыг санал болгох зэрэг үйл явцыг автоматжуулж байгаа юм.

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.
Хэрхэн шийдэх вэ?
Манай newsletter-д шинээр нэмэгдэж буй "Хэрхэн шийдэх вэ" булан нь хүний нөөцийн салбарт тулгардаг нийтлэг болон боломжит асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар бодит жишээнүүдийг (case study) танилцуулах зорилготой юм.
Эдгээр кейс судалгаанууд нь уншигчдад хүний нөөцийн менежментийн олон талт асуудлуудыг ойлгох, шийдвэрлэхэд практик зөвлөмж, санаа өгөх болно. Бидний зорилго бол танай байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, бүтээмжтэй болгоход хувь нэмэр оруулах юм.
Кейс 4: Netflix-н бодит кейс
АСУУДАЛ: “Netflix-ийн соёл хүн бүрт тохиромжтой биш.” гэдэг цуу яриа гардаг бөгөөд хүмүүс “Тус компанид ажиллах (мөн амжилт гаргах) гол түлхүүр нь энэ соёлд дасан зохицох явдал” гэж ярьж ажилд орох хүсэлтэй хүмүүс багассан. Netflix шинэ ажилтнуудаа эхний өдрөөс нь хариуцлагатай, инновацлаг сэтгэлгээгээр ажиллах соёлд уусгахыг зорьсон.
ШИЙДЭЛ: Netflix-ийн дасан зохицох onboarding процесс нь "эрх чөлөө ба хариуцлага" зарчим дээр суурилж, шинэ ажилтнуудад анхны өдрөөсөө эхлэн бие даан шийдвэр гаргах, төсөлд оролцох боломжийг олгож эхэлсэн.
Preboarding(Ажлын өмнөх бэлтгэл): Netflix шинэ ажилтнуудтай эхний өдрөөс нь өмнө холбогдож, бичиг баримтыг цахимаар бөглүүлж, компанийн соёлын баримт бичгийг уншихыг санал болгож, техник хэрэгслийг нь бэлдэж, Netflix-ийн брэнд бүхий тавтай морилно уу багцыг илгээдэг.
Дасан зохицоход туслах buddy: Шинэ ажилтнуудыг peer mentor буюу туршлагатай ажилтантай хослуулж, байгууллагын соёл, бодлого, ажилтны халамжийн талаар зааварчилгаа өгдөг.
Onboarding сургалтууд: Сургалтуудыг илүү сонирхолтой байлгах үүднээс тодорхой сэдэвтэй зохион байгуулдаг.
Шууд төсөл дээр ажиллах: Шинэ ажилтнуудыг ажлын эхний долоо хоногт нь аль нэг төсөлд хуваарилж, бодит ажил дээр суралцах, үнэ цэнтэй хувь нэмэр оруулах боломжийг олгодог.
Тогтмол 1:1 уулзалтууд: Менежер болон багийн гишүүдтэй тогтмол уулзалт хийж, санал хүсэлт солилцох, мэдлэг хуваалцах, харилцаа холбоог бэхжүүлэх боломжийг бүрдүүлдэг.
ҮР ДҮН: Энэ арга нь ажилтнуудын оролцоо, бүтээмжийг нэмэгдүүлж, шинэ ажилтнуудыг итгэлтэй, эрх мэдэлтэйгээр шийдвэр гаргаж, компанийн амжилтад хувь нэмэр оруулах сэдэлтэй болгосон байна. Netflix нь өндөр үр дүнтэй хүмүүсийг ажилд авч, тэдэнд итгэл үзүүлэн сайн шийдвэр гаргахад нь эрх чөлөө олгохыг чухалчилдаг бөгөөд энэ зарчим нь дасан зохицох onboarding процессоос нь тод харагддаг. 🚀
Хэрэв та тодорхой сэдвээр кейс судалгаа уншихыг хүсвэл эсвэл өөрийн байгууллагын туршлагаас хуваалцахыг хүсвэл манай сошиал хаягууд руу холбогдох боломжтой. Oneplace.hr
Зүгээр л тоглоод үз ✌️
"Human Knot" Багийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах тоглоом

Энэхүү тоглоом нь томоохон багуудад тохиромжтой бөгөөд хүмүүсийг тав тухтай бүсээсээ гарч, харилцан хамтран ажиллахад хүргэдэг. Энэ тоглоомыг 8-16 хүн тоглох бөгөөд 20-30 минутын хугацаанд явагдана.
Тоглоомын дүрэм:
Багийн бүх гишүүд тойрог болон зогсоно.
Өөрийн урд талд байгаа хоёр өөр хүнтэй баруун, зүүн гараа солбилцон барина. (Зэрэгцээ байгаа хүнтэй гараа барихгүй 🎯)
Ингэснээр гараар орооцолдсон “түгжээ” үүснэ.
Багийн даалгавар бол гараа тавилгүйгээр уг түгжээг тайлж, бүх гишүүд тойрог хэлбэрт орох юм.
Энэ тоглоом нь харилцаа, хамтын ажиллагаа, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлдэг. Анхааралтай харилцаж, бие биедээ заавар өгч, аливаа сорилтыг даван гарах нь амжилтын түлхүүр болж өгдгийг багийн гишүүддээ сануулаарай! 🏆
Hot News 📰
“TikTok нь дэлхийн хэмжээний цомхотголын хүрээнд Сингапур дахь ажилчдаа цомхотгож байна.”
The Straits Times сонины мэдээлснээр, Сингапурт дор хаяж арван хоёр ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд тэдний дунд итгэлцэл, аюулгүй байдлын бүтээгдэхүүний менежер Эрик Тан багтаж байна. Эдгээр цомхотголууд нь компанийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, бизнесийн хэрэгцээндээ илүү сайн нийцүүлэх зорилгын нэг хэсэг юм. линк
“1-р сард мэргэжлийн үүрэг гүйцэтгэх ажлын тоо 50 гаруй хувиар өссөн байна.”
Энэхүү өсөлт нь 12-р сард ажлын байрны түр зогсолт их байсантай холбоотой байна. Салбарын хувьд, санхүүгийн үйлчилгээний салбар 2025 оны 1-р сард ажлын байрны тоогоороо хамгийн их өсөлттэй байсан бөгөөд 12-р сараас хойш 57.51%-иар нэмэгдсэн байна. Мөн мэргэжлийн үйлчилгээний компаниуд (+38.16%), үл хөдлөх хөрөнгө ба барилга (+24.68%), эрүүл мэндийн салбар (+7.09%) зэрэг салбарууд шинэ ажлын байрны өсөлтөөр тэргүүлжээ. линк
“Мета 5% цомхотгол хийсний дараа удирдах ажилтнуудад илүү том урамшуулал олгох төлөвлөгөөг баталлаа.”
Meta компани нь 2025 оны 2-р сард 5%-ийн ажилтныг халагдсаны дараа гүйцэтгэх удирдлагуудын урамшууллыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталсан байна. Энэхүү шийдвэр нь компанийн дотоод бүтцийн өөрчлөлт, зардлын хэмнэлтийн хүрээнд хийгдсэн боловч, ажилтнууд болон олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна. линк
Хэрэв танд oneplace.hr-ийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗! Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌

