Burnout болсон ажилтнуудын шинж тэмдгүүд

Хэрхэн burnout-ын талаар багийн гишүүдтэйгээ ярилцах вэ?

Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.

Таны мэдлэгт 🧠

Burnout буюу ажлаас халшрах хам шинж гэж юу вэ?

Алсын/remote болон холимог/hybrid ажлын орчин түгээмэл болсноор ажилтнуудын сайн сайхан байдлыг хянах нь сорилт болж байна. Уулзах, нүүр тулан харилцах, биеийн хэлэмжээр ойлголцох зэрэг багассан учраас ажилтнуудын сэтгэл санааг ойлгох нь бэрхшээл болоод байна. Тиймээс ажилтнуудын сайн сайхан байдлыг хянах, дэмжих системгүйгээр байгууллагуудын ажиллах хүчний эргэц нэмэгдэх, ажилтны бүтээмж буурах эрсдэлтэй юм.

Deloitte-ийн судалгаагаар дэлхийн хэмжээнд ажилтнуудын 77% нь одоогийн ажлын байран дээрээ ядарч туйлдсан буюу burnout-тай тулгарсан гэж хариулжээ.

Тэгвэл Burnout гэж яг юуг хэлдэг вэ?

Burnout-ын шинжлэх ухааны тодорхойлолт нь “амжилттай удирдаж чадаагүй ажлын байрны архаг стрессээс үүдэлтэй синдром” юм.

Гэсэн хэдий ч burnout тухай ойлголт олон нийтэд буруу ойлголттой хэвээр байна. Олон хүн burnout гэдгийг ядарч туйлдсан, стрессд орсон байдлыг илэрхийлэх ерөнхий үгээр ашигладаг.

Гэвч сүүлийн жилүүдэд burnout-ын асуудал дэлхий даяар хямралын түвшинд хүрч байгаа билээ. Үүний улмаас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) 2019 онд burnout-ыг олон улсын өвчний ангилалд ажил мэргэжлийн үзэгдэл болгон оруулсан байна. Frontiers in Psychology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар burnout нь сэтгэл гутрал, түгшүүртэй холбоотой байдаг гэсэн дүгнэлт гарсан байна.

Burnout нь үндсэндээ гурван хэлбэрээр илэрдэг: бие физиологийн ядралт, оюуны ядралт болон сэтгэлзүйн ядралт.

  • Бие физиологийн ядралт: Урт цагаар ажиллах, хангалттай амрахгүй байх, эсвэл хэт их ачаалал авснаар биеийн ядралт үүснэ. Энэ нь булчин чангарч, толгой өвдөж, нойр хулжих зэрэг шинж тэмдгээр илэрдэг.

  • Оюуны ядралт: Байнгын асуудалтай тулгардаг эсвэл шаардлага ихтэй ажлуудыг гүйцэтгэснээр сэтгэлзүйн ядралт бий болдог. Төвлөрөх, шийдвэр гаргах чадвар буурах, урам зориггүй болох зэрэг шинж тэмдэг ажиглагддаг.

  • Сэтгэлзүйн ядралт: Стресс удаан үргэлжилснээр сэтгэл хөдлөлийн тэсвэр буурч, уур бухимдал, түгшүүр, эсвэл ажлаасаа хөндийрөх байдалд хүргэдэг. Энэ нь ажил болон амьдралдаа сонирхолгүй болсон мэт мэдрэмж төрүүлдэг.

Энэ гурван төрөл байнга доод түвшинд байснаар ажилтан burnout болж байгаагийн шинж байж болно. Биеийн ядралт нь тогтмол ядарч, эрч хүчгүй болгодог бол, оюуны ядралт нь төвлөрөл, ой санамж, асуудал шийдвэрлэх чадварыг бууруулдаг. Сэтгэлзүйн ядралт нь ажилдаа сөрөг хандлага төрүүлэх ба ажилтнуудын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Эдгээр шинж тэмдгүүдийг таньж мэдэж, шийдвэрлэх нь маш чухал юм.

Burnout нь юунаас үүсдэг вэ?

Мэдээж байгууллага бүр адил биш тул өөр өөр шалтгаанууд байж болох ч дараах нөхцөл байдалтай байгууллагуудад ажилтнууд нь илүү burnout болох хандлагатай байдаг:

  • Ачаалал ихтэй ажил, шахуу ажлын хуваарийг зохицуулах шаардлага гардаг

  • Их цагаар болон илүү цагаар ажиллах боловч хангалттай нөхөн олговор олгодоггүй

  • Амралт, чөлөө авахыг дэмждэггүй

  • Удирдлагын зүгээс тодорхой бус шаардлага тавих, ажлын хил хязгаар дутмаг

Burnout нь ямар үр нөлөөтэй вэ?

Burnout-ыг шийдэхгүй орхивол ажилтнуудын хувийн амьдралд ноцтой хор хөнөөл учруулж, бараг халдварт өвчин шиг байгууллага даяар тархах магадлалтай аж.

Бизнесийн хувьд, burnout нь бүтээмж болон ажилчдын оролцоот байлдыг бууруулдаг. Ажилтнууд чадварыннхаа талыг л ашиглан ажиллахад ажлын чанар буурч, эцэст нь байгууллагын ашигт нөлөөлөх аюулд хүргэдэг.

Burnout нь шилдэг ажилтнуудыг алдах эрсдэлийг ч нэмэгдүүлдэг. Түүнчлэн 2023 онд Lattice-ээс явуулсан судалгаагаар дунд шатны менежерүүд бусад ажилтнуудаас илүү өндөр түвшний burnout-ыг мэдэрдэг болохыг тогтоожээ.

Дүгнэлт

Ажлаас халшрах хам шинж нь ажилтнууд болон байгууллагын нийт эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг асуудал юм. Үүнийг анхааралгүй орхивол бүтээмж буурах, ажилтнууд тогтохгүй байх, эрүүл мэндийн зардал нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй. Burnout-ын шинж тэмдгүүдийг таньж, шалтгааныг ойлгосноор байгууллагууд багийнхаа сайн сайхан байдлыг дэмжих, эерэг орчныг хадгалах боломжтой.

Ирэх долоо хоногт бид Burnout-ыг шийдвэрлэх үр дүнтэй стратеги, ажилтнуудын burnout-ыг хянах, дэмжих чухал хэмжүүрүүдийг илүү дэлгэрэнгүй авч үзэх болно.

Oneplace.hr сонин сайхан

Манай үйлчлүүлэгчдийн нэг болох олон салбартай нэгэн байгууллага манай платформын “Burnout үнэлэх” бүтээгдэхүүнийг ашиглаж, ажилтнуудын burnout-ын судалгаагаар яг аль салбарт ачаалал ихтэй байна гэдгийг олж илрүүлэх боломжтойг онцлон бидэнд фидбэк ирүүлсэн. Үүнтэй адил танай байгууллагын аль салбар бусдаас илүү ачаалалтай байгааг илрүүлэн тодорхой арга хэмжээ авах боломжтой юм.

Манай платформ дээр ажилтнуудынхаа burnout хэмжих тест аван тэр дор тайлан гарган авах боломжтой байдаг. Хэрвээ та сонирхож байвал энэ линкээр орон бидэнтэй уулзалт товлоорой.

Хэрхэн хийх вэ?

Хэрхэн burnout-ын талаар багийн гишүүдтэйгээ ярилцах вэ?

Багийн гишүүдтэйгээ burnout-ын талаар ярилцахдаа мэдрэмжтэй, ойлгомжтой байх шаардлагатай байдаг. Буруу үг ашиглах, буруу хандлагаар харилцах зэрэг нь ажлаас халшрах хам шинжтэй ажилтныг бүүр ч унтраах эрсдэлтэй юм. Тиймээс эдгээр алхмуудаас хэрэгжүүлээд үзээрэй:

  1. Аюулгүй орчныг бий болгох

    Ажилтнуудад өөрсдийнх нь дотор юу болж байгааг асууж ярилцахдаа хэлэлцэхэд амархан, аюулгүй орчинд ярилцлага хийхийг сонгоорой. “Бид танд хамгийн сайн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна” гэх мэтээр яриагаа эхлүүлж энэрэнгүй уур амьсгал бий болгоорой.

  2. Нээлттэй асуултуудыг ашиглах

    “Таны одоогийн ажлын ачаалал хэр байна вэ?” эсвэл “Танд ямар нэг зүйл бэрхшээлтэй байна уу?” гэх мэт нээлттэй асуултуудыг тавьж ярилцлагаа эхлүүлээрэй. Ингэснээр тэд burnout-ынхаа талаар ярихдаа дарамтгүй байна.

  3. Ажиглалтаа шүүмжлэлгүй хуваалцах

    Өөрийн ажиглалтыг шүүмжлэлгүй хуваалцаж, “Та сүүлийн үед илүү их ядарсан юм шиг санагдаад” гэх мэтээр анхаарал хандуулаарай. Шүүмжлэл үзүүлэхгүйгээр зөвхөн санаа тавьж буйгаа харуулах нь илэн далангүй яриаг дэмжинэ.

  4. Идэвхтэй сонсож, ойлголцох

    Идэвхтэй сонсох дадлыг хэрэгжүүлж, яриаг нь тасалдуулахгүй байх. Тэдний мэдрэмжийг үнэлж байгаагаа харуулах үг хэллэгээр хариулах нь “Өө тийм үү? Хэцүү байсан байх даа” гэх мэтээр илэрхийлж болно.

  5. Тайтгаруулж дэмжлэгийн боломжуудыг тайлбарлах

    Burnout нь нийтлэг зүйл бөгөөд байгууллага нь туслахын тулд энд байгаа гэдгийг харуулж, дэмжихэд бэлэн гэдгээ харуулах нь чухал. Уян хатан цагийн хуваарийг эсвэл сэтгэл зүйн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг санал болгон тусламж авах боломжтой гэдгийг хэлж өгөөрэй.

Зүгээр л тоглоод үз ✌️

“BINGO” тоглоом

Ажлын хамт олонд зориулсан хөгжилтэй, бие биетэйгээ илүү дотно танилцахад туслах Бинго тоглоом. BINGO картаа бөглөх зуураа хамт ажиллагсадтайгаа нийлж, бие биеийхээ тухай хөгжилтэй фактуудыг мэдэж аваарай.

Hot News 📰

Дэлхий даяар 4 фронтлайн ажилтан тутмын 3 нь burnout-тай мэт санагддаг”

UKG компанийн 11 оронд хийсэн судалгаагаар 13,000 орчим фронтлайн ажилтны 75% нь ажлын ядаргаанд буюу burnout болсон гэж хариулжээ. Ажлын байрны харилцаанаас болж сэтгэцийн эрүүл мэнд муудах, уян хатан бус цагийн хуваарь, хувийн амьдрал ажилтайгаа зөрчилдсөн зэрэг нь burnout-н гол шалтгаан болж байна. Түүнчлэн, 42% нь ажил олгогчдоо хэтэрхий албан ёсны хандлагатай гэж хариулсан бөгөөд 81% нь аюулгүй орчинд ажилладаг гэж мэдэгдсэн ч илүү сайн үнэлэмж, уян хатан нөхцлийг шаардаж байна гэжээ. линк

Remote болон hybrid ажлын горимтой ажилтнууд тушаал дэвших боломжоо алджээ.

Нэгэн судалгаагаар зайнаас болон хосолсон ажлын горимтой ажилтнуудын 27% нь тушаал дэвших боломжоо алдсан гэж үзжээ. Ялангуяа 25-44 насныхан албан тушаал ахих боломж бага гэж үздэг байна. Зарим компаниуд ажилтнуудын гүйцэтгэлийн урамшууллыг оффис дээр ажиллахтай холбосон байдаг байна. линк

2014 оноос хойш Малайзын дижитал тоглоомын салбар 700 гаруй ажлын байр бий болгожээ.

2014 оноос хойш Малайзын дижитал тоглоомын салбар 700 гаруй ажлын байр бий болгожээ. Төрөөс тоглоом хөгжүүлэхэд зориулж 36.7 сая RM-ийн санхүүжилт гаргаж, Малайзын Дижитал Эдийн Засгийн Корпораци (MDEC) нь тоглоом, анимейшн зэрэг дижитал агуулгад 163 сая RM зарцуулсан байна. Дэлхийн тоглоомын салбарын орлого өсөн нэмэгдэхийн хэрээр MDEC нь Токио Тоглоомын Шоу, Gamescom зэрэг олон улсын арга хэмжээгээр дамжуулан зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлсэн. линк

Хэрэв танд oneplace.hr-ийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗! Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌