- Oneplace Newsletter
- Posts
- CHRO Insights: Хүний нөөцийн салбарын ирээдүй ба шийдлүүд
CHRO Insights: Хүний нөөцийн салбарын ирээдүй ба шийдлүүд
Кейс 10: Adobe компанийн ажилтнуудын оролцоот байдал болон сэтгэл ханамж буурчээ.
Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн шийдэх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
CHRO Insights: Хүний нөөцийн салбарын ирээдүй ба шийдлүүд
Энэ удаагийн нийтлэлээрээ салбар салбарын 500 Chief Human Resources Officers (CHROs) - Хүний нөөцийн захирлуудын дуу хоолой, тэдний тулгарч буй гол сорилт, эрэлхийлж буй шийдэл,HR салбарын тэргүүлэх зорилтууд мөн байгууллагын нөлөөллийг нэмэгдүүлэх стратегийг агуулсан 2025 оны судалгааг хүргэж байна.

Хүний нөөцийн бүрдүүлэлт ба уг салбарын ирээдүйн талаархи 4 гол insights:
Шинэ технологийг зөв сонгож, амжилттай нэвтрүүлэх нь
CHRO нарын тэргүүлэх чиглэлүүд: Хиймэл оюун ухаан, ажилтны туршлага, дижитал шилжилт
Өөр өөр үеийн төлөөлөлтэй мөн идэвхтэй багийг хэрхэн бүрдүүлж байна вэ?
Хүний нөөцийн манлайлах ур чадварыг хөгжүүлэх талаар CHRO нарын зөвлөгөө
Шинэ технологийг зөв сонгож, амжилттай нэвтрүүлэх нь
Хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүд болон хөгжиж буй HR технологи нь ажилд авах үйл явц болон ажиллах хүчийг удирдах арга барилд томоохон өөрчлөлт авчирч байна. Гэвч төсвийн хязгаарлалт, эсэргүүцэл үзүүлэх байдал, цар хүрээний асуудал зэрэг нь энэ шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлэхэд саад болж байгаа тул үр нөлөөг нь нэмэгдүүлэхийн тулд шийдлүүд хэрэгтэй байна гэж CHRO ярилцжээ.
AI-ийн үүрэг: Ажилд авах бэрхшээлийг шийдвэрлэх
Хиймэл оюун ухаан нь ажилд авах явцад үүсдэг саад бэрхшээлийг арилгахад тусалдаг. Хүний нөөцийн захирлуудын зүгээс өргөн хүрээтэй ажилд авах үед HR багт хамгийн их зөвлөдөг хиймэл оюун ухааны (AI) шийдлүүдийг харуулсан судалгааны үр дүнг харуулж байна. Тус график нь ямар төрлийн AI хамгийн үр дүнтэй гэж үздэгийг хувиар илэрхийлсэн болно.

Одоогийн HR технологийн гүйцэтгэл
CHRO нарын 89 % нь ашиглаж буй HR технологи нь бизнесийн зорилготой нийцэж байна гэж үзжээ. Тэдний олонх нь эдгээр хэрэгслүүдийг “хүлээлтэд нийцэж байгаа” (46%) гэж үнэлсэн бол зөвхөн 25 хувь нь “хүлээлтээс давсан, онцгой үр дүн өгч байна” гэж дүгнэжээ.
Гэвч судалгаанд оролцогчдын 30 хувь нь одоогийн технологийн гүйцэтгэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Ялангуяа алсаас, hybrid болон оффисын орчинд ажиллах зэрэг өөр төрлийн ажлын хэв маяг нэмэгдэж буй энэ үед технологиудын хоорондын уялдан ажиллаж буй хамтын ажиллагаа маш чухал болсон. Үүнийг харгалзан үзээд, 35% нь 2025 оны технологийн шинэчлэлийн саналуудыг үнэлэхдээ нэгдмэл байдал, уялдаа сайтай шийдлийг чухалчилна гэжээ.
CHRO нарын тэргүүлэх чиглэлүүд: Хиймэл оюун ухаан, ажилтны туршлага, дижитал шилжилт
Өөрчлөлт ихтэй, хурдтай хувьсаж буй хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөөнтэй байхын тулд хүний нөөцийн удирдлагууд ажилтны туршлагыг нэн тэргүүнд тавьж, хиймэл оюун ухааныг ашиглан, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах нь ирээдүйд хэрэгжүүлэх чухал стратеги болно гэж онцолжээ.
Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан стратегийн чиглэлүүд
Тус судалгаанд оролцсон CHRO нар байгууллагууд авьяастай ажилтан татах, тогтоон барих бодлогоо чухалчлах ёстойг онцолсон. Ажилтны туршлагыг сайжруулах нь хамгийн өндөр ач холбогдолтой сэдэв байсан нь өнөөгийн өрсөлдөөнтэй зах зээлд ажилтны сэтгэл ханамж, оролцоот байдлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй.
Мөн өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт болон дижитал шилжилт нь хамгийн түгээмэл хосолдог чиглэлүүд байв. Шилдэг технологи нь ажилд авах процессын туршид ойлгомжтой, хэрэгжихүйц дүн шинжилгээг өгдөг нь онцлог.

Энэ график нь CHRO нар байгууллагынхаа өрсөлдөх чадварыг хадгалахад хамгийн чухал нөлөө үзүүлэх HR стратегиудыг хэрхэн эрэмбэлж байгааг харуулж байна.
Өөр өөр үеийн төлөөлөлтэй мөн идэвхтэй багийг хэрхэн бүрдүүлж байна вэ?
Ажил горилогч болон ажилтны туршлагыг сайжруулах нь 2025 оны HR стратегийн үндсэн чиглэл болж байна. Үүнд ажилтны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, технологийг ашиглах, мөн өөрчлөгдөж буй хүний нөөцийн хүлээлтэд нийцсэн employee value proposition (EVP) бий болгох зэрэг багтана.
Employee value proposition (EVP) хэрхэн хүчтэй байх вэ?
HR удирдлагуудын үзэж буйгаар, өрсөлдөхүйц цалин бол ажилтны сэтгэл ханамж, тогтвортой байдалд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл юм (CHRO-уудын 33% нь үүнийг EVP-ийн гол цөм гэж дурдсан).
Карьерын өсөлт, хөгжлийн боломжууд нь 28%: өнөөгийн ажилтнууд ур чадвараа нэмэгдүүлэх, карьерын тодорхой замналтай байхыг хүсэж байгааг илэрхийлж байна.
Харин ажил, амьдралын тэнцвэр 23%-тайгаар эхний гуравт багтажээ. Орчин үеийн ажлын burnout-г бууруулах, ажилтны идэвхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг харуулж байна.
CHRO-ууд олон үеийн төлөөлөл бүхий ажилтнуудыг татах хамгийн үр дүнтэй стратегиудыг дараах байдлаар үзэж байна:
Уян хатан ажлын нөхцөл (жишээлбэл, алсын болон hybrid ажил)
Бүх үеийн онцлогт тохирсон сургалт, дасан зохицох хөтөлбөрүүд
Олон үеийн төлөөллийг онилсон ажилд авах шинэ маркетингийн стратеги
Хүний нөөцийн манлайлах ур чадварыг хөгжүүлэх талаар CHRO нарын зөвлөгөө
Гүйцэтгэх түвшний HR удирдагчид ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай ур чадваруудыг дараах байдлаар онцолсон: харилцааны ур чадвар, дасан зохицох чадвар, мөн өгөгдөлд суурилсан шинжилгээ хийх чадвар.
Хүний нөөцийн манлайлалд шаардлагатай ур чадварууд:
Манлайлал ба багийн менежментийн ур чадвар – Багийг зөв чиглүүлж, хамт олныг үр дүнтэй ажиллахад хөтлөх чадвар.
Харилцаа ба interpersonal- хүн хоорондын харилцааны ур чадвар – Бүхий л түвшний хамт олонтой ойлголцож, итгэлцэл бий болгож чадах чадвар.
Ажилтныг ажилд авах, тогтоон барих стратегийг ойлгох чадвар – Шилдэг авьяастнуудыг татах, хадгалах ухаалаг арга барил.
Стратегийн сэтгэлгээ ба төлөвлөлтийн чадвар – Байгууллагын ирээдүйг урьдчилан харж, оновчтой төлөвлөлт хийх чадвар.
Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадвар ба HR-ийн үзүүлэлтүүдийг ашиглах чадамж – Хүний нөөцийн гүйцэтгэл, хандлагыг тоон мэдээллээр дүгнэх чадвар.
Хэрхэн a key problem-solver буюу гол асуудал шийдвэрлэгч болох вэ?
CHRO нарын үзэж байгаагаар HR удирдагчдыг асуудал шийдвэрлэх чадвартай мэргэжилтэн болгоход хамгийн чухал алхам бол өгөгдөлд суурилсан, оновчтой шийдвэр гаргах чадвар юм. Мөн CHRO нарын тэмдэглэснээр, дээд удирдлагатай харилцаа холбоогоо сайжруулах, бизнесийн стратегитай уялдуулсан шийдэл санал болгох чадвар, HR-ийн чиг хандлага, инновацын талаар байнга шинэ мэдээлэл авах, салбар хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх нь бүгд a key problem-solver болоход чухал ур чадварууд юм.
Дүгнэлт
2025 онд HR-ийн гүйцэтгэх удирдагчид багaa стратeгит амжилтад хүргэхийн тулд технологийн сайжруулалт, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, “чанартай ажилд авах” зэргийг тэргүүнд тавьж байна. Эдгээр нь ажиллах хүчний хандлагыг хэмжих, ирээдүйн ажилд авах хэрэгцээг урьдчилан таамаглах, ажилтны тогтвортой байдалд зайлшгүй чухал зүйлс болж байна.
Уян хатан бодлого, менторшип хөтөлбөрүүд, өрсөлдөхүйц ажилтны үнэ цэнийн санал (EVP)-ын тусламжтайгаар HR удирдагчид байгууллагын амжилтанд чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ ажилтны идэвх, сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.
Oneplace.hr сонин сайхан
✨ Oneplace.hr – Японы хамгийн том технологийн арга хэмжээнд уригдлаа! 🇯🇵
Бид Японы Plug & Play болон Токио хотын захирагчийн урилгаар Sushi Tech Tokyo арга хэмжээнд уригдсан бөгөөд яг одоо оролцоод явж байна. Sustainable High City буюу Sushi Tech нь дэлхийн хотуудын амьдралыг хялбар, ухаалаг болгох зорилготой, Японы хамгийн том технологийн платформ юм.

Энэхүү арга хэмжээнд Toyota, Mitsubishi, Hitachi, Eneon зэрэг дэлхийн томоохон компаниуд оролцож, стартапуудтай хамтран ирээдүйн хотын шийдлүүдийг хэлэлцдэг. Харин Oneplace.hr энэ жил Монголыг төлөөлөн, хүний нөөцийн салбарт дижитал шийдлээр хэрхэн хувь нэмэр оруулж болох талаар өөрсдийн туршлагаа хуваалцахаар оролцож байна.
Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.
Хэрхэн шийдэх вэ?
Эдгээр кейс судалгаанууд нь уншигчдад хүний нөөцийн менежментийн олон талт асуудлуудыг ойлгох, шийдвэрлэхэд практик зөвлөмж, санаа өгөх болно. Бидний зорилго бол танай байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, бүтээмжтэй болгоход хувь нэмэр оруулах юм.
Кейс 10: Adobe – Өгөгдөл ба технологид тулгуурласан ажилтны туршлагыг шинэчлэх
АСУУДАЛ: Adobe компанийн дотоод орчны хувьд ажилтнуудын оролцоот байдал болон сэтгэл ханамж буурах хандлагатай болсон. Ялангуяа дижитал шилжилтийн дараа бий болсон уян хатан ажлын орчин нь бүх ажилтны хэрэгцээ, хүлээлтэд нийцэж чадаагүй бөгөөд зарим хэсэгт дэмжлэг сул байв.
ШИЙДЭЛ: HR баг дараах алхмуудыг хэрэгжүүлэв:
“Check-In” систем нэвтрүүлж, ажилтнуудын сэтгэл ханамж, санал хүсэлтийг тогтмол цуглуулах хялбар хэрэгсэл ашиглаж эхлэв.
AI-тай холбогдсон HR data analytics систем ашиглан ажилтны оролцоот байдлын өгөгдөл бодит цагт шинжилж эхлэв.
Удирдлагуудад зориулсан real-time dashboards-ууд үүсгэж, багуудын сэтгэл ханамж, эрсдэл, өсөлт зэргийг харах боломжтой болгов.
Career growth tool бүхий сургалтын дижитал платформ нэвтрүүлэн, өөрийн ур чадварын хөгжлийг ажилтнууд өөрсдөө төлөвлөх боломж олгов.
ҮР ДҮН: 2 жилийн дотор ажилтны сэтгэл ханамж 18%-иар өссөн эерэг үр дүн гарсан байна. Ажилтны оролцоот байдалтай холбоотой шийдвэр гаргахдаа real-time дата ашиглах нь хүний нөөцийн стратегийг илүү үр дүнтэй болгосон байна. Дижитал сургалтын платформын ачаар ажилтны ажилд үлдэх хүсэл 30%-иар нэмэгдсэн.
Adobe компанийн туршлагаас харахад ажилтны санал хүсэлтийг тогтмол, дата дээр тулгуурлан авч шийдвэр гаргах нь сэтгэл ханамж, ажилтны үлдэх хувийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. Мөн ур чадвараа хөгжүүлэх, карьерын замаа харах боломж олгосноор ажилтны үнэнч байдал өсдөг. Гэхдээ технологи дангаараа биш, удирдлагын оролцоо, ажлын байрны соёлын дэмжлэгтэйгээр хэрэгжих үед л HR стратеги бодит үр дүн өгдөг гэдгийг харж болно.
Хэрэв та тодорхой сэдвээр кейс судалгаа уншихыг хүсвэл эсвэл өөрийн байгууллагын туршлагаас хуваалцахыг хүсвэл манай сошиал хаягууд руу холбогдох боломжтой. Oneplace.hr
Зүгээр л тоглоод үз ✌️
"Emoji Story"
"Emoji Story" тоглоом бол богино хугацаанд, бүтээлч байдлаар бие биенээ таньж, илүү дотно уур амьсгалыг бий болгоход зориулсан, хөнгөн team building тоглоом юм.
Тоглоомын дүрэм:
Сэдэв сонгоно: Жишээ нь: "Амралтын өдрүүдээ emoji-р тайлбарлаарай", эсвэл "Өнөө өглөө ямар байсан бэ?"
3 emoji ашиглана: Хүн бүр Slack, Messenger, Google Chat эсвэл шууд цаасан дээр ч байж болно—3 emoji ашиглан сэдвийн дагуу өөрийнхөө өгүүлэмжийг бүтээнэ. Жишээ: 👨🍳🌮😴 → “Бямба гарагт хоол хийж taco идээд унтсан.”
Бусад багийнхан тухайн emoji-г ямар үйл явдал байсныг таана.
Энэхүү тоглоом нь хурдан бөгөөд хөнгөхөн тоглогддог (5–10 минут хангалттай). Кофе завсарлагааны үед яг тохиромжтой. Emoji тайлбарлах нь хөгжилтэй байдаг тул инээдтэй хөгжилтэй яриа үүснэ. 😊
Hot News 📰
“Хонг Конг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 42.10 ам.долларт хүргэв.”
2025 оны 5-р сарын 1-нээс эхлэн Хонконгийн Засгийн газар хууль ёсны доод цалинг 42.10 хонконг доллар болгон нэмэгдүүллээ. Энэ нэмэгдэл нь байнгын, түр, бүтэн болон хагас цагаар ажилладаг бүх төрлийн ажилтнуудад хамаарах бөгөөд гэрийн үйлчлэгч, дадлагажигч оюутнууд зэрэг тодорхой ангиллын ажилтнуудад хамаарахгүй.
Доод цалингийн нэмэгдэл нь бага орлоготой ажилтнуудад ашиг тусаа өгөхөөс гадна аж ахуйн нэгжүүдийн зардал, ажилгүйдлийн түвшин, инфляцид үзүүлэх нөлөө нь "харьцангуй бага" байх зорилготой юм. линк
“Amazon компани мэдрэх чадвартай шинэ робот-г ажиллуулж эхэлжээ.”
Amazon компани мэдрэх чадвартай шинэ агуулахын робот болох Vulcan-ыг танилцууллаа. Энэхүү робот нь хүрэлцэх мэдрэмж бүхий мэдрэгчтэй тул бараа бүтээгдэхүүнийг илүү нарийн барьж, агуулахын 75%-иас илүү барааг боловсруулж чадна. Энэ нь өндөр болон нам тавиур дээр ажиллах зэрэг хүнд хөдөлмөр шаардсан үүргүүдэд ажилтнуудад тусалж, биеийн ачааллыг бууруулах зорилготой. линк
“Хятад улс АНУ-тай үүсээд буй хурцадмал байдал дунд эдийн засгаа дэмжих зорилгоор ажлын байрны дэмжлэгийг өргөжүүлж байна.”
Хятадын засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор ажлын байрны дэмжлэгийг өргөжүүлж, экспортлогчдод туслах шинэ төлөвлөгөөг танилцууллаа. Энэ нь АНУ-тай үүсээд буй худалдааны хурцадмал байдал, дотоодын эдийн засгийн сорилтуудтай зэрэгцэн хэрэгжиж буй бөгөөд эдийн засгийн нэмэлт урамшууллын багц хэрэгжүүлэх боломжийг ч илтгэж байна. Тус арга хэмжээ нь ажилгүйдлийг бууруулах, бизнесийн итгэлийг сэргээх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа юм. линк
