• Oneplace Newsletter
  • Posts
  • 📊 79% залуучууд AI ашигладаг: тэднийг татах стратеги + HR Metrics тооцооллын гарын авлага

📊 79% залуучууд AI ашигладаг: тэднийг татах стратеги + HR Metrics тооцооллын гарын авлага

Өрсөлдөгчид CV уншиж байхад та 79% залуучуудтай тэдний дуртай аргаар харилцаж time-to-hire 10 хоног дотор барих боломж

Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулдаг. Манай newsletter "Таны мэдлэгт" "oneplace.hr сонин сайхан" "Хэрхэн шийдэх вэ?" "HR Metrics тооцоолох нь" хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.

ChatGPT-ийн үе залучуудыг чатаар ажилд авах цаг ирэв.

ChatGPT гарч ирснээр дэлхий өөрчлөгдсөн. Залуучуудын хувьд хиймэл оюуны чатботтой ярилцах нь хэвийн зүйл болж хувираад буй. Тэд AI-тай харилцахыг ямар нэгэн хол зүйл биш, харин ч өдөр тутам ашигладаг болсон нь HR-чуудад асар том боломж бий болгож байна - залуучуудтай тэдний дуртай аргаар харилцах, чатаар ажилд авах! Hire Genz in Genz way!

Таны мэдлэгт: Gen Z + ChatGPT = Шинэ боломж

🔥 Албан ёсны судлагааны үр дүн:

Ofcom (Их Британийн харилцаа холбооны зохицуулах байгууллага) 2024:

  • 79% залуучууд (13-17 нас) Generative AI хэрэгсэл ашигладаг vs насанд хүрэгчдийн 31%

    Эх сурвалж: Ofcom Gen AI Research 2024

  • Stanford Их Сургуулийн эрдэм шинжилгээний судалгаа (ScienceDirect): "Gen Z нь ChatGPT ашиглалтын түвшинд хамгийн чухал нөлөө үзүүлэх демографик бүлэг болсон"

    Эх сурвалж: Stanford Research on ChatGPT Usage

Энэ нь юу гэсэн үг вэ? ✅ Залуучууд AI чаттай харилцахад 100% дассан, бэлэн болсон байна

✅ Тэд утсаар ярихаас илүү чат-г илүүд үздэг
✅ AI-тай ярилцлага өгөхөд сандралгүй, тайван дуусгах боломжид дуртай байх болно

Oneplace.hr сонин сайхан: ШИНЭ AI Recruiter Demo

🚀 5 алхамд бүгдийг хийдэг шинэ систем:

1️⃣ "Маркетингийн менежер" ажлын байрны нэрийг бичнэ 5 секундэд AI автоматаар бүрэн JD буюу Ажлын байрны тодорхойлолт гаргаж ирнэ → Хамгийн сайн keywords, залуучуудыг татах үг оруулаарай

2️⃣ Линк автоматаар үүснэ24/7 ажилладаг AI-Recruiter-ийн линк → Social media болон бусад сувгуудадаар түгээж болно

3️⃣ Залуучууд дуут мессежээр ярилцлага өгнөAI асуулт тавина → Хариултын дагуу дараагийн асуулт өөрчилнө → Voice message илгээх боломжтой

4️⃣ AI автоматаар дэс дараалланаТохирох хувиар эрэмбэлнэ (95%, 87%, 76%...) → JD-тай харьцуулж хамгийн сайныг дээд талд харуулна

5️⃣ Ярилцлагаас CV үүсгэнэКандидат бүрийн хувьд бүрэн CV бэлдэнэ → Ярилцлагын дэлгэрэнгүй мэдээлэл агуулна

Яагаад залуучууд үүнийг илүүд үзэх вэ: 

🎯 Хурдан: CV-гүй, шууд ярилцлага.
🎯 24/7: Хүссэн цагтаа ярилцлага өгнө
🎯 Дижитал: Зарим үнэхээр мундаг залуучууд ярилцлага дээрээ сандарсан хэмээн харамсдаг.
🎯 Шударга: AI өрөөсгөлгүй ижил ‘томъё‘ ашиглан дүгнэнэ

🏆 Дэлхийн ‘томчуудын‘ашигладаг шилдэг 5 HR Metrics

Эх сурвалж: Google People Analytics, Microsoft InsideTrack, Fortune 500 судалгаа

🧮 #1 Predictive Retention Algorithm (Ажлаас гарахыг урьдчилан тааварлах алгоритм) Ашигладаг компани: Google
Нөлөө: Ажилчин гарахаар шийдэхээсээ өмнө сэргийлдэг

Бодит тооцоолол:

Ажилтан солих зардал = 15,000,000₮
Жилд эрсдэлтэй ажилчин = 100 хүн
AI-гүйгээр: 85 хүн гарна = 85 × 15,000,000₮ = 1,275,000,000₮ алдагдал
AI-тай: 15 хүн л гарна = 15 × 15,000,000₮ = 225,000,000₮ алдагдал

Хэмнэлт = 1,275,000,000₮ - 225,000,000₮ = 1,050,000,000₮/жил

Google-ын алгоритмд нөлөөлөх хүчин зүйлүүд:

  • Ажлын сэтгэл ханамжийн оноо (сарын тутмын хэмжилт)

  • Албан тушаал дэвшүүлэх түүх (4 жилд дэвшээгүй борлуулагч 85% гарах магадлал)

  • Менежертэй харилцаа (Project Oxygen-ын 8 шинж чанар)

  • Ажлын ачаалал ба амьдралын тэнцвэр

  • Мэргэжлийн хөгжлийн боломж

ROI: AI систем 200 сая ₮, хэмнэлт 1.05 тэрбум ₮ = 425% ROI

🧮 #2 Employee Lifetime Value (Ажилтны насан туршийн үнэ цэнэ) Ашигладаг компани: Microsoft
 Нөлөө: Хэн нь хамгийн үнэ цэнэтэй ажилчин болохыг харуулдаг

Бодит тооцоолол:

eLTV = (Жилийн орлого × Жил) - (Авах зардал + Сургах зардал + Цалин)

Microsoft программист:
- Жилийн орлого: 45,000,000₮
- Дундаж ажиллах хугацаа: 4 жил
- Ажилд авах үед гарсан зардал: 3,000,000₮
- Сургах зардал: 5,000,000₮
- 4 жилийн цалин: 40,000,000₮

eLTV = (45,000,000₮ × 4) - (3,000,000₮ + 5,000,000₮ + 40,000,000₮)
eLTV = 180,000,000₮ - 48,000,000₮ = 132,000,000₮/ажилчин

Жилийн орлого хэрхэн тооцогдох вэ:

Орлого/ажилчин = Компанийн нийт орлого ÷ Нийт ажилчны тоо

Microsoft жишээ:
- Нийт орлого: 450 тэрбум ₮
- Ажилчдын тоо: 10,000 хүн
- Ажилчин тутамын орлого = 450 тэрбум ÷ 10,000 = 45,000,000₮

🧮 #3 Human Capital ROI (Хүний капиталын хөрөнгө оруулалтын өгөөж) Ашигладаг компани: Fortune 500 компаниуд

Бодит тооцоолол:

HCROI = (Орлого - HR-ийн бус зардал) ÷ HR хөрөнгө оруулалт × 100%

Технологийн компанийн жишээ:
- Нийт орлого: 50,000,000,000₮
- HR-ийн бус зардал: 30,000,000,000₮  
- HR хөрөнгө оруулалт: 5,000,000,000₮

HCROI = (50 тэрбум - 30 тэрбум) ÷ 5 тэрбум × 100%
HCROI = 20 тэрбум ÷ 5 тэрбум × 100% = 400%

HR-д оруулсан 1₮ бүрээс 4₮ ашиг олдог

🧮 #4 Quality of Hire Score (Авсан ажилтны чанарын оноо) Ашигладаг компани: Best Buy

Бодит тооцоолол:

Дэлгүүрийн орлогод үзүүлэх нөлөө:
- Энгийн ажилчидтай дэлгүүр: 200,000,000₮ жилийн орлого
- Сэтгэл ханамж 0.1% нэмэгдэх = 10,000,000₮ нэмэлт орлого
- Чанартай ажилчид сэтгэл ханамжийг 2% нэмэгдүүлдэг

Орлогын өсөлт = 2% ÷ 0.1% × 10,000,000₮ = 200,000,000₮
Шинэ нийт орлого = 200,000,000₮ + 200,000,000₮ = 400,000,000₮

Чанартай ажилчин тутамын ROI = 100% орлогын өсөлт

🧮 #5 Skills Learning Speed (Чадвар эзэмших хурд) Ашигладаг компани: A1 Telecommunications

Бодит тооцоолол:

Төслийн хүргэлтийн харьцуулалт:
- Хурдан суралцагчид (улиралд 2+ чадвар): 100 хоногт төсөл дуусгана
- Удаан суралцагчид (улиралд 1-ээс бага): 160 хоногт дуусгана

Цаг хэмнэлт = 160 - 100 = 60 хоног хурдан (60% сайжруулалт)

Орлогын нөлөө:
- Хурдан хүргэлт = жилд 6 төсөл vs 4 төсөл
- Төсөл тутамын орлого = 50,000,000₮
- Хурдан суралцагчид: 6 × 50,000,000₮ = 300,000,000₮
- Удаан суралцагчид: 4 × 50,000,000₮ = 200,000,000₮

Нэмэлт орлого = 300,000,000₮ - 200,000,000₮ = 100,000,000₮/баг

Эх сурвалжууд:

Хэрэгжүүлэх стратегийн гурван үе шат

1-р үе шат:

ChatGPT үеийн залуучуудтай харилцах системийг нэвтрүүлэх (30 хоног):

Чатаар ярилцлага авах системийг туршин ашиглах
✅ Сошиал медиа маркетингийн стратеги: "AI технологитой ярилцлага өгөөд ажилд ороорой" гол утга санаатай постерууд түгээх
✅ Үзүүлэлтүүдийн анхны хэмжилт: Cost per hire, time to hire-ын суурь утгыг тогтооход томъёогоор тооцоолох

2-р үе шат:

Мэргэжлийн чадавхи болон ойлголтыг дээшлүүлэх (60 хоног) ✅ HR багийн AI мэдлэгийг дээшлүүлэх: ChatGPT, Claude, Gemini, Perplexity ашиглалт, prompt engineering-ийн арга техникийг заах сургалт зохион байгуулах
✅ Gen Z-ийн сэтгэл зүйн судалгаа: Тэдгээрийн харилцааны онцлог, AI технологид дуртай байдлын шинжээр ажлын байрны тодорхойлолт, харилцааны арга барилыг өөрчлөх
✅ ROI-ын дэлгэрэнгүй дүн шинжилгээ: AI системээс хүлээгдэж буй хэмнэлт болон үр ашгийг тоон үзүүлэлтээр нотлох

3-р үе шат:

Иж бүрэн нэвтрүүлэлт болон системжүүлэлт (90 хоног) ✅ Компанийн бүх ажлын байранд AI чат ярилцлага: Дуут мессеж, автомат хариулт өгөх боломжийг бүгдэд хэрэгжүүлэх
✅ Автомат үзүүлэлт хянах систем: HR metrics-үүдийг автоматаар тооцоолж, тайлан гаргах программ хангамж суулгах
✅ Автомат систем ашиглах нь метрикуудыг өндөр нарийвчлалтай гаргаж ирэх тул зардал, чухал KPI - ууд автоматаар гарч ирнэ

Эцсийн зорилго: ChatGPT үеийн залуучууд танай компанийг "технологийн түрүүлэгч, шинэлэг ажил олгогч" гэж үзэх болно.

🎯 Яг одоо туршаарай!

AI Recruiter Demo: Залуучуудтай чатаар ярилцаж, 5 алхамын систем үзээрэй
👉 10 минутын Demo →

ChatGPT үеийн залуучуудыг татах стратеги зөвлөгөө:
📅 Зөвлөгөөний уулзалт →

Хэрэв танд oneplace.hr-ийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗!

Hire Genz in Genz Way!🚀