- Oneplace Newsletter
- Posts
- ҮНЭГҮЙ ТУРШИХ боломжтой боллоо! 🎉
ҮНЭГҮЙ ТУРШИХ боломжтой боллоо! 🎉
Бүтээгч хиймэл оюун ухаан| Туршлагагүй ч шинэ карьер
Метаког Метрикс нь уламжлалт хүний нөөцийн арга барилыг шинэчлэхийн тулд өөрсдийгөө улам сайжруулж, өнгө төрхөө өөрчилж oneplace.hr боллоо. Шинэ өнгө төрхөөрөө харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Бүтээгч хиймэл оюун ухаан бол “сүпер хүч” юм (McKinsey-ийн судалгааны үр дүн).
Бүтээгч хиймэл оюун ухаан нь бизнесийн салбарт чухал технологи болж хурдацтай хөгжиж байгаа бөгөөд олон салбарын бүтээмжийг өөрчлөөд байгаа билээ. Энэхүү технологи нь дэвшилтэт тооцооллыг хүртээмжтэй болгоод ажиллах хүчинд ч сүпер хүч нь болж байна гэж McKinsey-ийн судалгааны үр дүнд гарсан бөгөөд тус судалгааны гол санаануудыг хүргэж байна.
Хэрэглэгчдэд ээлтэй, үр дүнтэй технологи:
Generative AI нь квант тооцоолол гэх мэт хийсвэр технологиос ялгаатай нь өндөр интерактив, хэрэглэгчдэд хэрэглэхэд “friednly” гэдгээрээ ялгардаг. ChatGPT гэх мэт хэрэгслүүд нь агуулга бичих, өргөн хүрээтэй мэдээллийг нэгтгэн дүгнэх зэрэг нарийн төвөгтэй ажлуудыг гүйцэтгэж, өдөр тутмын хэрэглээнд хүртээмжтэй болгодог.
McKinsey-ийн стратегийн хэрэгжилт:
McKinsey нь хиймэл оюун ухаант технологид хэдэн жилийн турш хөрөнгө оруулалт хийж, тэргүүн эгнээнд явж ирсэн. QuantumBlack Horizon-ийг бүтээсэн нь дэлхий даяарх 1500 гаруй мэргэжилтнүүдээс бүрдсэн хүчирхэг багийн дэмжлэгтэйгээр бизнесүүдийг өргөтгөх боломжтой, аюулгүй хиймэл оюун ухааны шийдлээр хангах зорилготой юм.
Ажлын байрны өөрчлөлт:
Generative AI нь ердийн ажлуудыг автоматжуулж байгаа нь "супер хүч" ашиглаж байгаатай адил болдог байна. Ингэснээр илүү боловсронгуй, бүтээлчээр асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллах хүчийг нэмэгдүүлдэг. Ингэж шилжих нь ажлын хөгжлийг хурдасгаад зогсохгүй шуурхай инженер гэх мэт шинэ мэргэжил бий болгож, өргөн цар хүрээтэй болж байгаа билээ.
Дүгнэж хэлэхэд, Generative AI нь бизнесүүд, ажилтнууд хэрхэн ажилладаг талаар томоохон өөрчлөлт хийх эхлэлийг тавьж байна. Ажлын байран дээрх ажлуудын нэлээд хэсгийг автоматжуулах нь ажил мэргэжлийн чиг баримжааг өөрчлөх, ажил амьдралын тэнцвэрийг сайжруулахын зэрэгцээ бүтээмжийг эрс нэмэгдүүлэх боломжийг олгодог. Байгууллага ба ажилчид эдгээр өөрчлөлтөд дасан зохицохын хэрээр үйлдвэрлэл, мэргэжлийн орчин өөрчлөгдөн хиймэл оюун ухааны технологийн бүрэн ашиглахын тулд тасралтгүй суралцах, дасан зохицох хэрэгцээг онцолсон судалгаа болсон байна.
oneplace.hr сонин сайхан
Манай платформыг туршиж үзэх хүсэлтэй байгууллагууд ҮНЭГҮЙ ТУРШИХ боломжтой боллоо! 3 хоногийн турш үнэгүй ашиглаж үзэхийг хүсвэл доорх линкээр орж бүртгэл үүсгэн ашиглаарай.

Бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌
Хэрхэн хийх вэ?
Ажил мэргэжлийн шилжилт хийх нь үргэлж айдас төрүүлэм байдаг шүү. Тиймээс хэрэв та шинэ карьераа эхлүүлэхийг хүсч байгаа гэхдээ энэ чиглэлээр ямар ч туршлагагүй бол эдгээр зөвлөгөөнүүдтэй танилцаарай.
Сонирхолтой өөрийн түүхтэй болоорой:
Та яагаад мэргэжлээ сольж байгаагаа тайлбарлаж, шинэ карьерын замд орох хүсэл эрмэлзэл, шинэ сорилтуудыг даван туулахад бэлэн байгаадаа анхаарлаа хандуулаарай.
Таны шинэ салбарт ашиг тустай байх өмнөх туршлагаасаа шилжүүлэх боломжтой ур чадваруудыг онцолж, таны дасан зохицох чадвар, холбогдох чадварыг онцлон тэмдэглэ.
Шинэ карьерын талбараа судлаарай:
Суурь мэдлэг олж авахын тулд хамгийн хурдан бөгөөд хялбар арга нь онлайн сургалтанд хамрагдах байдаг. Мөн салбарын мэргэжилтнүүдтэй холбогдохын тулд LinkedIn ашиглаж эхлээрэй. Тус салбарын ном, блог, подкаст гэх мэт эх сурвалжуудад өөрийгөө дурлуулах нь чухал шүү.
Шинэ карьераа туршиж үзээрэй:
Практик туршлага хуримтлуулахын тулд бие даасан ажил эсвэл сайн дурын ажил байгаа эсэхийг судлаарай.
Шинэлэг өвөрмөц байдлыг ашиглаарай:
Өөрийн карьерын шилжилтийг өвөрмөц байдлаар харуулахын тулд хувийн вэбсайт эсвэл YouTube зэрэг бүтээлч аргуудыг ашиглаарай.
Шууд туршлагагүйгээр шинэ карьераа эхлүүлэх нь мэдээжийн хэрэг хэцүү боловч шийдэмгий, стратеги төлөвлөлттэй бол хийхэд асуудалгүй. Эдгээр стратегиудыг ашиглан хэтийн төлөвөө дээшлүүлж, өөрийн хүсэу буй компаниудтай нэгдэж, шинэ мэргэжлийн зам руугаа амжилттай шилжээрэй.
Зүгээр л тоглоод үз ✌️
"Энэ хэний хүүхэд вэ ээж аав нь хэн бэ"

Энэ тоглоом нь бүх ажилчдын багын зургийг хараад таадаг ажлын байрны тоглоом юм.
Тоглох заавар:
Нэг өдрийг товлон нууцаар ажилчддаа багынхаа зургийг авчрахыг шаардаарай. Тоглохын өмнө ажилчид бие биедээ зураг үзүүлэхийг хориглоно гэдгийг анхаараарай.
Зургуудыг зэрэг дэлгэн үзүүлж, хэн гэдгийг нь таалгуулаарай.
Ажилтнуудаа тааж байгааг нь ажиглаарай.
Зөв таасан хүн нь оноо авна.
Хамгийн өндөр оноо авсан ажилтан ялна.
Урамшуулал нь мини зургийн жааз байвал их хөөрхөн бэлэг болно шүү.
Энэхүү тоглоом нь ажилчдыг хөгжилдөх, харилцаа холбоогоо сайжруулах, бие биенийхээ бага насны талаар мэдэж илүү дотно хамт олон болгох гайхалтай арга юм.
Hot News 📰
“Өнгөрсөн долоо хоногт Google компани Израилийн засгийн газартай хийсэн үүлэн тооцооллын гэрээг эсэргүүцсэн жагсаалд оролцсон гэх 50 гаруй ажилчдаа ажлаас нь халжээ.” линк
“Малайзад олон ногоон ажлын байр нээмэгдэж байна.“
Малайзын хүний нөөцийн сайд Стивен Сим хэлэхдээ, Малайзын ногоон үйлдвэрлэл өргөжин тэлэхийн хэрээр ногоон ажлын байр нэмэгдэж байна. “Кесумагийн ногоон ур чадварын үзэсгэлэн 2024“ нь ногоон салбарт 3000 ажлын байр санал болгож байгаагийн олонх нь өндөр цалинтай, чанартай ажлын байрууд юм. линк
“Самсунг групп нь удирдлагууддаа долоо хоногийн 6 өдөр ажиллахыг тушаадаг.”
Өмнөд Солонгосын конгломерат Самсунг групп эдийн засгийн тодорхойгүй байдалд дасан зохицох төлөвлөгөөгөө боловсруулахын тулд удирдлагууддаа зургаан өдрийн ажлын долоо хоногийг тушаажээ. линк
