• Oneplace Newsletter
  • Posts
  • Европын HR багууд 2025 ондоо хэрхэн бэлдэж байна вэ?

Европын HR багууд 2025 ондоо хэрхэн бэлдэж байна вэ?

Байгууллагын амьд түүхийг бий болгох "Хамтын дэвтэр"

Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.

Таны мэдлэгт 🧠

Европын HR багууд 2025 ондоо хэрхэн бэлдэж байна вэ?

Европын HR багууд цалингийн ил тод байдлыг дэмжиж, уян хатан ажлын зохицуулалт санал болгож, хиймэл оюун ухааныг (AI) туршихаас гадна олон талт байдал/diversity, тэгш байдал/equity, хамруулалт/inclusion, хамаарал/belonging (DEIB)-г АНУ-ын HR багуудаас илүү чухалчилж байна.

2025 оны People Strategy тайлан-д дурьдсан гол хандлагуудад анхаарал хандуулан авч үзэцгээе.

HR-ын тэргүүлэх чиглэлүүдийн өөрчлөлт

Энэхүү тайлангийн түүхэнд анх удаа DEIB буюу олон талт байдал/diversity, тэгш эрх/equity, оролцоо/inclusion, хамаарал/belonging Европт хамгийн чухал 5 тэргүүлэх чиглэлд багтжээ. Судалгаанд оролцсон Европ дахь оролцогчид (28%) АНУ дахь оролцогчдоос (10%) 2.8 дахин илүү DEIB-ийг тэргүүнд тавьжээ. Гэсэн хэдий ч энэ нь оролцогчдын гуравны нэгээс бага хувийг эзэлсэн байна.

Ажилтнуудын оролцоот байдлыг бүхэлд нь дэмжих

Европын HR багууд ажилтнуудын оролцоот байдлыг нэмэгдүүлэхдээ олон төрлийн арга барилыг үр дүнтэй ашиглахыг чухалчилдаг. Үүнд сургалт, хөгжлийн/learning and development (L&D) хөтөлбөрүүд, уян хатан амралт, алсын зайнаас ажиллах бодлого, ажилтнуудын тэтгэмж, дөрвөн өдрийн ажлын долоо хоног зэрэг багтана.

Superside компанийн "People Experience"-ийн захирал Хоакин Миглиоре хэлэхдээ, эдгээр тэтгэмж нь Европын ажилтнуудын дунд тодорхой хүлээлт үүсгэж болох амралтын цаг, ажилтнуудын эрх зэрэгтэй холбоотой олон жилийн бодлого, зохицуулалтын үр дүн юм гэжээ.

HR ба Менежерүүд: Хоёр талын өнцөг

2025 оны State of People Strategy тайланд анх удаа HR багаас бусад менежерүүдийн санал бодлыг багтаасан нь өөр өнцгөөс харах боломжийг олгожээ.

Менежерүүд HR-ийн ажлыг үнэлэх нь:

Европын менежерүүд болон тэднийг дэмждэг HR багуудын хооронд гайхалтай уялдаа холбоо байгааг судалгаагаар баталжээ. Англи, Франц, Герман зэрэг улсуудад оролцогчдын дунд HR-ийн үйл ажиллагааны талаарх үнэлгээ:

  • Францад HR баг нь 85% тай тэдний хэрэгцээг бүхэлд нь хангаж байна гэжээ.

  • Үүнээс гадна 83% нь HR багтаа бүрэн итгэж буйгаа илэрхийлсэн.

HR-ийг зөвхөн захиргааны бус, стратегийн үнэ цэнтэй үйл ажиллагаа болгохын тулд Mellow компанийн HR захирал Анна Амосова дараах шийдлийг санал болгосон:

  • Дотоод үйл явцыг сайжруулах,

  • Зөв хүмүүсийг ажилд авах,

  • Байгууллагын бүтцийг оновчтой болгох.

Мөн энэхүү стратегийн үнэ цэнийг нотлох түлхүүр нь сайн өгөгдөл буюу дата юм. Төсөв боловсруулах, урьдчилан таамаглах, шийдвэр гаргахад дата маш чухал гэдгийг Амосова дурдав.

Machine learning буюу Хиймэл оюун ухаан (AI)

Хиймэл оюун ухаан (AI) HR-ийн үйл ажиллагаанд хувьсгал авчирч байна. Энэ нь санал хүсэлтийг дүгнэх, гүйцэтгэлийн үнэлгээ хийх, ажил горилогчдын өргөдлийг ангилах, ярилцлагыг хураангуйлах зэрэг ажлуудад ашиглагдаж байгаа талаар 2025 оны State of People Strategy тайланд дурджээ.

Европын хүний нөөцийн багуудын дунд хиймэл оюун ухааныг ашиглах түгээмэл тохиолдлуудын нэг бол нэгэн хэвийн, давтагддаг ажлууд юм. Skylum компанийн хүний нөөцийн дарга Тетяна Хнатюк хэлэхдээ:

“Эдгээр ажлууд нь ихээхэн цаг хугацаа шаарддаг ч хүссэн ажлын соёлыг бүрдүүлэх, ажилтнуудын харилцааг удирдах, эсвэл авьяастнуудыг олж авахад бараг нэмэр болдоггүй” гэжээ.

Тэрээр цааш нь, “Хиймэл оюун ухаан ийм техникийн ажлуудыг хүнээс алдаа гаргах эрсдэлгүйгээр илүү сайн хийж чадна, харин та хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүлэх нь илүү үр дүнтэй. Иймд хүний нөөц болон хиймэл оюун ухаан хоёулаа өөр өөрсдийн чадвараа хамгийн сайн ашиглаж чадах нөхцлийг бүрдүүлэх нь үнэхээр ашигтай” хэмээн онцолсон байна.

Хиймэл оюун ухааныг илүү нарийн, стратегийн хэрэглээнд ашиглахад гайхалтай үр дүн гарч байгааг судалгаа харуулжээ. Европын HR багуудын хувьд үнэлгээ, цалин, албан тушаал ахих боломж дахь хандлагыг тодорхойлоход AI ашиглах нь тийм ч түгээмэл биш ч, хүлээлтээс давсан үр дүн гаргасан байна.

Superside компанийн Жоакин Миглиоре өөрийн компанид хиймэл оюун ухааны тусгай GPT бүтээж ашиглаж байгаа тухайгаа хуваалцав. Энэ GPT нь компанийн карьерын замнал, ур чадварын түвшин, улирлын үнэлгээний бүтэц зэргийг багтаажээ.

"Та ажилтнуудаа дэмжих чатбот хийхийг хүсч болох ч HR-ийн салбарт хүний хүчин зүйл ямар чухал болохыг мартаж болохгүй. AI-г туслагч хэлбэрээр ашиглан, HR-ийг орлуулах зорилгоор ашиглахгүй байх нь зүйтэй" гэж Skylum-ын хүний нөөцийн дарга Тетяна Хнатюк анхааруулав.

Дүгнэлт

Европын Хүний нөөцийн багуудын туршлагаас суралцах зүйл их бий. Стратегийн үнэ цэнийг батлах дата цуглуулах, гүйцэтгэлийн менежментэд дэмжлэг үзүүлэх AI ашиглах, ажилтнуудад зориулсан олон төрлийн давуу талыг нэвтрүүлэх зэрэг инновацлаг арга барилууд Европын HR багуудын үр нөлөөг тод харуулж байна.

Oneplace.hr сонин сайхан

Манай платформ Microsoft-н хамтралын хүрээн доор хийж буй ажлуудын хамгийн эхний алхам болох “Single sing-in OAuth2” стандартыг хэрэгжүүлж эхэллээ 🎉 Ингэснээр өөрийн Microsoft-н аккаунтаараа манай Oneplace.hr платформ руу нэвтрэх юм. Энэ нь cybersecurity хэлбэр бөгөөд хувийн мэдээлэл болох нэр, нууц үг, албан тушаал гэх мэт мэдээллүүд манай дата баз дээр хадгалагдахгүйгээр Microsoft-оор дамжиж байгаа хэрэг.

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.

Хэрхэн хийх вэ?

Хэрхэн HR-ийн стратегид хиймэл оюун ухаан (AI) ашиглаж эхлэх вэ?

  1. Шаардлагатай үйл ажиллагаагаа тодорхойлох: Хамгийн их цаг зарцуулдаг, давтагддаг ажил үүргүүдийг тодорхойлж, тэдгээрийг автоматжуулах боломжийг судлах. Жишээ нь, анкетын хайлт хийх, санал хүсэлтийн дүн шинжилгээ хийх зэрэг.

  2. Зөв AI хэрэгслийг сонгох: Зах зээл дээрх AI хэрэгслүүдийг судалж, танай байгууллагын хэрэгцээнд хамгийн сайн нийцэх шийдлүүдийг сонгох. Үүнд, дата боловсруулах, дүн шинжилгээ хийх, болон автоматжуулалтад тохирох хэрэгслүүд багтана.

  3. Өгөгдөл бэлдэх: AI системүүдийг үр дүнтэй ажиллуулахын тулд чанартай, эмх цэгцтэй дата шаардлагатай.

  4. Багаа сургаж, мэдлэг олгох: HR болон менежерүүдэд AI технологи хэрхэн ажилладаг, яагаад үр дүнтэй болох талаар сургалт явуулж, тэдэнд өөрсдийн ажлын орчинд ашиглах ур чадварыг эзэмшүүлэх нь чухал алхмуудын нэг юм.

  5. Туршилт хийх, бага багаар нэвтрүүлэх: AI хэрэгслүүдийг эхлээд багаас эхэлж, тестлэн, үр дүнг нь үнэлэх. Туршилтын явцад шаардлагатай тохиргоо, сайжруулалтыг хийж, өргөн хүрээнд нэвтрүүлж үзээрэй.

  6. Гүйцэтгэл болон нөлөөг хянах: AI хэрэгслүүдийн үр нөлөөг тогтмол хянаж, датад үндэслэн стратегиа сайжруулах боломжтой.

Эдгээр алхмуудыг хэрэгжүүлснээр хиймэл оюун ухааныг үр дүнтэй ашиглан HR-ийн стратегиа шинэ түвшинд хүргэх боломжтой.

Зүгээр л тоглоод үз ✌️

"Хамтын дэвтэр"

Энэ багийн нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх дасгал нэг удаагийнх бус харин урт хугацааны туршид үргэлжилсээр байх юм. Ажлын өрөө, амралтын өрөө эсвэл өөр нийтлэг газарт том, хоосон дэвтэр байрлуулснаар эхлэх юм.

Дэвтрийн хуудсанд асуулт асуух, бичих эсвэл зураг зурах санаануудыг оруулж болно. Мөн дэвтрийн дэргэд дүрмүүдийг хэвлэж байрлуулаарай: “Хараалын үг хэлэхгүй байх, доромжилсон зүйл бичихгүй байх, гомдоллохгүй байх, бусдын бичсэнийг баллуурдахгүй байх” гэх мэт.

Багийн гишүүд дэвтэр дээр бичиж, зурж болох үзэг, маркер, скоч, цавуу зэрэг зүйлсийг дэргэд нь үлдээгээрэй. Ажлынхаа дурсамжит үйл явдлууд, хэрэгжүүлсэн төслөөсөө мэдэж авсан сургамж, багийн гишүүдийн хэлсэн сонирхолтой үгс мөн хэн нэгний хэлсэн урам зориг өгөх эшлэл бичих, эсвэл ажлын соёлыг илэрхийлэх зургийг нааж үлдээхийг тэднээс уриалаарай. Дэвтэр дүүрмэгц түүнийг хадгалж, шинэ дэвтэр эхлүүлнэ.

Зорилго:

Энэхүү багийн дасгал нь танай байгууллагын амьд түүхийг бий болгож, үргэлжлүүлэн баяжуулах боломжийг олгодог. Энэ нь Zappos-ийн соёлын дэвтэртэй төстэй ч, танай багт өөрсдийн хэм маягаар шууд хэрэгжүүлэх боломжийг өгдгөөрөө онцлогтой. Энэ дасгал нь бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, дурсамжаа эргэн санах үйл явцыг дэмждэг юм. Ирээдүйд баг хаана байснаа болон хэр хол замыг туулснаа харах тодорхой дурсгалтай зүйлтэй болох ч давуу талтай.

Hot News 📰

Хонг Конгийн шүүх Deliveroo-гийн хүргэлтийн ажилчдын ажлын статустай холбоотой асуудлыг авч хэлэлцэв.”

Энэ хэргээр шүүх тэднийг ажилтан гэж тооцох эсэхийг шалгаж байна. Deliveroo хүргэлтийн ажилчдын хувьд ажлын уян хатан байдал болон өөр хүнийг орлуулах эрхийг баталсан нь ажилтны статусын шаардлагыг хангахгүй гэсэн маргаан гарчээ. Энэ асуудал нь gig эдийн засагт ажил эрхэлдэг хүмүүсийн хөдөлмөрийн эрхийн талаархи өргөн хүрээний хэлэлцүүлгийг өрнүүлэхэд түлхэц болж байна. линк

Платформын ажилтнуудын шинэ хамгаалалтын эрин үе: Сингапурын хөдөлмөрийн шинэчлэл.

"Платформын ажилтнууд" нь үйлчилгээ үзүүлэхийн тулд платформын операторуудтай гэрээ байгуулдаг хувь хүн (одоогоор зөвхөн машин унах, хүргэх үйлчилгээнд хязгаарлагддаг).

Сингапур платформын ажилтнуудыг хамгаалах зорилгоор шинэ хуулийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хууль нь ажлын ослын нөхөн төлбөр, тэтгэврийн хангалтыг сайжруулж, платформ ажилтнуудын эрхийг хамгаалах байгууллагуудыг албан ёсоор бүртгэх боломжийг олгож байна. линк

Бүтцийн өөрчлөлтийн томоохон хүчин чармайлтын хүрээнд Boeing 2500 гаруй ажилтнаа цомхотгохоор болжээ.

Даваа гаригт (11-р сарын 18) нийтэлсэн холбооны шаардлагын дагуу Боинг компани АНУ-ын Вашингтон, Орегон, Өмнөд Каролина, Миссури мужуудад 2,500 гаруй ажилтнаа цомхотгох гэж байгаа тухай мэдээлсэн юм. линк

Хэрэв танд oneplace.hr-ийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗! Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌