- Oneplace Newsletter
- Posts
- Хиймэл Оюун ба Хүний Нөөцийн Удирдлага
Хиймэл Оюун ба Хүний Нөөцийн Удирдлага
Интроверт хүмүүс ажил дээрээ
Метаког Метриксээс харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “Metacog сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Интроверт хүмүүсийн ажил дээрээ хөгжих гайхалтай аргууд
Экстраверт ертөнцөд интроверт хүн байх нь жаахан стресстмээр шүү. Ихэвчлэн экстраверт зан чанарыг илүүд үздэг ч интроверт хүмүүс давуу талаа ашигласнаар хөгжих боломжтой. Энэ нийтлэл дээр дурдах стратегийг хэрэгжүүлснээр интроверт хүмүүс ажил мэргэжлийн талбараа жинхэнэ утгаар нь өөрчилж чадна.

Интроверт зан чанар нь таны бодсоноос илүү түгээмэл байдаг бөгөөд хүмүүсийн 38% нь өөрсдийгөө бүрэн дотогшоо (9%) эсвэл ихэвчлэн дотогшоо (29%) гэж хэлдэг. YouGov-аас явуулсан судалгаагаар 31% нь дотогшоо болон экстраверт буюу амбиверт гэж хариулжээ.
Интроверт (38%)
Амбиверт (31%)
Экстраверт (31%)
1. Өөрийнхөөрөө байх
Ажлын байранд интроверт байх нь сул талтай гэсэн үг биш. Дотогшоо зан чанарын давуу талууд нь дарамт шахалт дор тайван байх, хэлэлцүүлгийн үеэр нухацтай сонсох, ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх гэх мэт. Эдгээр шинж чанаруудыг ашигласнаар шинэлэг шийдлүүдэд оруулж, багийнхаа гол тоглогч болж чадна. Интроверт зан чанар нь үр дүнтэй манлайлал, нөлөөлөл, гайхалтай амжилтад хүргэж, хувийн сэтгэл ханамж, мэргэжлийн амжилтыг тань дээшлүүлэх ч боломжтой байдаг.
2. Багаар ажиллахыг эрмэлзэх
Багаар ажиллах нь интроверт хүмүүст харилцаа холбоо тогтоож, ажлын байрны үр ашгийг дээшлүүлэх стратегийн боломжийг олгодог. "Frontiers in Psychology" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд ийм оролцоо нь интроверт хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлээд зогсохгүй сонсох, эргэцүүлэн бодох, асуудалд анхаарлаа төвлөрүүлэх чадвараа ашиглах боломжийг олгодог.
3. Албан бус харилцаатай байх
Ажил дээрээ албан бус харилцаа холбоог ашиглах нь интроверт хүмүүсийн аз жаргал, сайн сайхан байдлыг мэдэгдэхүйц сайжруулж мөн хэт их ганцаардлаас үүдэлтэй эрсдлийг бууруулдаг. Нийгмийн харилцааны ач холбогдлыг, тэр ч байтугай өнгөцхөн мэт санагдаж болох ч үнэлж баршгүй.
Кофе хамт ууж яриа өрнүүлэх, лифтэнд инээмсэглэх эсвэл хуурлын эхэнд жижиг яриа өрнүүлэх гэх мэт богинохон, санамсаргүй харилцан яриа онцгой жаргалтай мэдрэмж бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Чикагогийн их сургуулийн судалгаагаар эдгээр өчүүхэн мэт санагдах харилцаа нь баяр баясгалан, сайн сайхан байдалд эерэг нөлөө үзүүлдэг болохыг онцолсон.
4. Дуртай ажлаа олж хийх
Өөрийн хүсэл сонирхолд нийцсэн ажил хийх нь интроверт хүмүүст ажлын сэтгэл ханамж, аз жаргалыг нэмэгдүүлдэг хүчтэй арга юм. Интроверт хүмүүс ихэвчлэн илүү гүнзгий, эргэцүүлэн бодох ажлуудад анхаарлаа төвлөрүүлдэг ажилд сайн. Жишээ нь, нягтлан бодогч, зураач, судлаач, хүргэлтийн жолооч, график дизайнер, номын санч, механикч, хуульч, судлаач, программ хангамж хөгжүүлэгч, зохиолч, редактор гэх мэт. Ингэснээр интроверт хүмүүс илүү их сэтгэл ханамж, амжилттай карьер мөн сонгосон салбартаа хувь нэмэр оруулах боломжийг олгодог.
5. Өөрийнхөө хил хязгаарыг тогтоох
Интроверт хүмүүсийн хувьд ажлын байран дахь аз жаргал, сайн сайхан байдлаа хадгалахын тулд хил хязгаарыг тогтоох нь маш чухал юм. Харилцааны хувьд ч мөн хил хязгаарыг тогтоох нь чухал. Интроверт хүмүүс илүү гүнзгий харилцаатай байхыг илүүд үздэг бөгөөд ажил дээрээ хэнтэй харилцахаа сонгох нь зөв сонголт болдог. Интровертууд ажил дээрээ хил хязгаарыг хэрхэн үр дүнтэй тогтоож, хадгалах аргыг дараагийн хэсэг болох “how to” үзээрэй ✌️ Үргэлжлэлийг …-оос
Metacog сонин сайхан
Хиймэл Оюун ба Хүний Нөөцийн Удирдлага
Метакогийн Burnout тоглоомын үр дүнгээс хамаараад AI Туслахаас зөвлөгөө авч, дараагийн алхамуудыг төлөвлөх боломжтой боллоо 👏🏼

Мөн тун удахгүй бид цоо шинэ бүтээгдэхүүн болох Generative AI буюу бүтээгч хиймэл оюун ухаанд суурилсан платформоо цоо шинэ өнгө төрхтэйгөөр та бүхэнд танилцуулахад бэлэн болоод байна.
Бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌
Хэрхэн хийх вэ?
Интроверт хүмүүс ажил дээрээ хил хязгаарыг хэрхэн үр дүнтэй тогтоох аргыг хүргэж байна.

1. Календарь хөтлөх: Сайн ажиллахын тулд календарьдаа өөртөө тодорхой цагуудыг нөөцлөөрэй. Энэ нь хэзээ уулзалтад оролцох боломжтойг бусад хамт ажиллагсдад ч хэрэгтэй.
2. Гэрээсээ ажиллах: Хэрэв ажлаас нь зөвшөөрвөл хааяа гэрээсээ ажиллах боломжийг ашиглаарай.
3. Уян хатан цагийн хуваарь: Хааяа ч оффис буцалж байх үед өөрт тухтай бүтээмж илүү гарах боломжтой газраасаа ажиллах нь илүү үр дүнтэй.
4. Чимээгүй орон зай хайх: Ажлын байрандаа бусад хүмүүс нээх их очоод байдаггүй ширээ, чимээгүй булан олоорой. Хэрэг болно шүү.
5. Чихэвч ашиглах: Чихэвч бол анхаарлаа төвлөрүүлэхээс гадна чихэвчтэй байхад бусад хүмүүс ч саад болохгүй байхыг илүүд үзэх сайхан дохио.
6. Ажлынхаа талаар илэн далангүй бай: Багийнхандаа юун дээр ажиллаж байгаагаа болон анхаарлаа төвлөрүүлэх хэрэгцээтэй байгаагаа ойлгуулах нь хил хязгаараа тогтооход тусална.
Зүгээр л тоглоод үз ✌️
Цаана нуугдсан дүрсийг олоорой 😎

Hot News 📰
“Австраличуудын 50 гаруй хувь нь ажлын бус цагаар цахим шуудангаа шалгах ёстой байдаг”
People2people Recruitment-ийн судалгаагаар Австралийн ажилчдын талаас илүү хувь нь ажлын цахим шуудан мөн ажил явагддаг апп-аа ажлын бус цагаар шалгадаг нь тогтоогджээ. унших
“Бүтээгч хиймэл оюун ухаанд суурилсан хүний нөөцийн платформ”
AI хөгжихийн хэрээр өөр өөр төрлийн хиймэл оюун ухаанууд ашиглалтад орж байгаа билээ. Тэгвэл oneplace.hr нь generative AI ашиглан хүний нөөцийн бодлогыг хялбаршуулж буй платформ юм. линк
