• Oneplace Newsletter
  • Posts
  • Метаког Метриксээс харилцагч та нартаа мэндчилж байна.

Метаког Метриксээс харилцагч та нартаа мэндчилж байна.

Метаког Метриксээс харилцагч та нартаа мэндчилж байна. Бид шинээр ✉️ newsletter нэвтрүүлж байгаа бөгөөд 7 хоног бүр тогтмол явуулах болно. Хүний нөөцийн шинэ соргог мэдээллийг бид хүргэхээр зориж байна. Бидний newsletter “Таны мэдлэгт” “Metacog сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.

Таны мэдлэгт

Тоглоомд суурилсан үнэлгээ гэж юу вэ?

📌Тоглоомд суурилсан үнэлгээ гэдэг нь тухайн хүний ур чадвар, мэдлэг, чадварыг хэмжихийн тулд тоглоомын арга техникийг ашиглан үнэлгээ гаргадаг үнэлгээний төрөл юм.

Тоглоомд суурилсан үнэлгээг олон янзаар ашиглаж болно: Жишээлбэл, ажлааё халшрах хам шинж буюу Burnout хэмжих боломжтой; ажилд авахад ажилчдын ур чадварыг үнэлэхийн тулд 🎮тоглоомд суурилсан үнэлгээг ашиглаж болно.

Ажил олгогчид яагаад тоглоомд суурилсан үнэлгээг ашигладаг вэ 🤔?

  • Судалгаанаас харахад 📊 тоглоомууд жинхэнэ оноог ердийн тестүүдээс илүү сайн тусгадаг учир ажил олгогчдод хамгийн ирээдүйтэй ажил горилогчдыг тодорхойлж, өмнөх гүйцэтгэлээс илүү ур чадвар дээр суурилан ажилд авах боломжийг олгодог 👏🏼

  • Тоглоомд суурилсан үнэлгээ гэх мэт шинэлэг, содон үнэлгээний аргуудыг ашиглах нь байгууллагуудыг орчин үеийн, шинэлэг ✨ байдлыг нэмэгдүүлж ажил горилогчдын сонирхлыг татдаг

  • Уламжлалт үнэлгээтэй харьцуулахад ажил горилогчдод илүү эерэг 😇, сонирхолтой туршлагыг өгч 🤩, илүү их оролцоог 🤝🏼 бий болгон ажил олгогчийн брэндийн талаар эерэг ойлголттой 👍🏼болоход хүргэдэг

  • Ажилд авах үйл явцаас өрөөсгөл хөндлөнгийн оролцоог хязгаарлаж 🙅🏻‍♂️ өгснөөр хэрэгтэй зөв хүнээ ажилд авахад бодитой мэдээллээр хангадаг

  • Тоглоомд суурилсан үнэлгээ нь ажил олгогчдод өргөн хүрээний нэр дэвшигчдийн сонирхлыг татахуйц илүү сонирхолтой, хүртээмжтэй үнэлгээний аргыг санал болгосноор олон төрлийн авъяас чадварыг тодорхойлоход тусалдаг 💁🏻‍♂️

Metacog сонин сайхан

Манай платформын UX/UI сайжирсан бөгөөд удаан хугацаанд ажилласан хиймэл оюун суурилсан бүтээгдэхүүнээ УДАХГҮЙ танилцуулах болно. 🤩🤭

Хэрхэн хийх вэ?

Гэрээсээ ажиллахад тань туслах 8️⃣ зөвлөгөө:

  1. Хийх ажлынхаа жагсаалтыг цагийн хуваарьт оруулан түүнийгээ дагах

  2. Ажлаа хэзээ ч хойш бүү тавь

  3. Гэрээсээ ажиллахдаа гэрийн хувцсаа солих

  4. Дадал зуршлуудаа ажиглах

  5. Ажлын дундуурх завсарлагаагаа тодорхой болгох

  6. Гэртээ өөрийн гэсэн ажлын хэсэгтэй болох

  7. Ажлын хэсгээ тохижуулах

  8. Таныг ажлаас тань сатааруулдаг сайтуудаа ажлын цагаар блоклох

Зүгээр л тоглоод үз

Optical illusion “Энэ эмэгтэй хаашаа эргэж байна вэ?”

Hot News

“AI бол шийдэл биш; энэ бол хэрэгсэл юм.”

-Amanda Halle (Аманда хүний нөөцийн чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Google, Jane Technologies зэрэг компаниудтай хамтран ажиллаж байсан.) подкаст сонсох 

“Compass Group ирэх есдүгээр сар гэхэд Энэтхэгт 5000 хүнийг ажилд авахаар төлөвлөж байна.“

Энэтхэгийн Compass Group-ийн ахлах ажилтан Маника Авасти хэлэхдээ, тэдний ажилд авах стратеги нь шилдэг авьяастнуудыг татах мөн ажилтнаа хадгалах олон төрлийн санаачилгыг багтаадаг гэж хэлэв. унших

“Нью-Йорк мужид ажил олгогчдод ажилчдынхаа хувийн сошиал хаяг руу нэвтрэхийг хориглохоор болов.”  

Нью-Йорк мужийн амбан захирагч Кэти Хочул саяхан Конгрессын хуулийн төсөлд гарын үсэг зурж, ажилчид болон ажил горилогчдын цахим нууцлалын шинэ эрин үеийг эхлүүлэв. Гуравдугаар сарын 12-ноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэнэ. унших

Хэрэв танд Метаког Метриксийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗!