- Oneplace Newsletter
- Posts
- Карьерын харамсал
Карьерын харамсал
Бүтээгч хиймэл оюун ухаанд суурилсан хүний нөөцийн платформ

Метаког Метриксээс харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “Metacog сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Хүмүүсийн карьертаа хамгийн их харамсдаг зүйлс.

10 ажилтны 6 нь ажилтай холбоотой харамсдаг зүйлтэй байдаг бөгөөд тэдгээрээс нь цалинтай холбоотой нь хамгийн түгээмэл байдаг байна.
Resume Now-аас АНУ, Их Британи, Франц, Германы 1000 ажилтны дунд явуулсан судалгаагаар хүмүүсийн карьертаа харамсдаг нь карьерын дунд үе нь хамгийн оргил үе нь бөгөөд Millennials үеийнхэн хамгийн их харамсдаг үе (70%) байдгийг тогтоожээ. Бусад үеүд:
Gen Z (61%)
Millennials (70%)
Gen X (69%)
Baby Boomers (52%)
Тэгвэл хамтдаа харамсах шалтгаанууд харцгаая:
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь цалингаа нэмүүлэхийг хүсээгүйдээ (60%) хамгийн их харамсаж буйгаа дурджээ. Бусад нь:
Ажил амьдралын тэнцвэрт байдлыг чухалчилдаггүй (59%)
Ажил дээрээ хэт удаах (58%)
Ажилд орохдоо цалингаа тохиролцдоггүй (58%)
Коллежийн зэрэг аваагүй (53%)
Хурал дээр дуугардаггүй (53%)
Албан тушаал дэвшихийг хүсээгүй (51%)
Судалгаанд хамрагдагсдын тал хувь нь сонгосон мэргэжилдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн бол 44% нь мэргэжлээ ерөөсөө өөрчлөөгүйдээ харамсдаг гэж дурджээ.
Мөн ажилчдын талаас илүү хувь нь (55%) 2024 ондоо шинэ ур чадвар эзэмшихээр төлөвлөж байгаагаа хэлсэн нь ажлын талбар дах ур чадвар дээшлэх чиг хандлагыг харуулж байна.
Тэгвэл бараг тал хувь нь (45%) энэ жил шинэ ажил олохоор төлөвлөж байгаагаа хэлжээ. Бусад судалгаанд орсон хүмүүсийн карьерын шийдвэрүүд нь:
Мэргэжлээрээ өсөн хөгжих (26%)
Адил мэргэжилтэй хүмүүсийн холбоог хөгжүүлэх (25%)
Мэргэжлийн шинэ зэрэг авах (23%)
Цалингаа нэмүүлэх хүсэлт гаргах (21%)
Ажил мэргэжлийн өөрчлөлт хийх (19%)
Гэрээсээ буюу алсын зайн ажил олох (18%)
Давхар ажилд орох (16%)
Дүгнэлт
Энэ судалгаа нь ажилчдын карьерын янз бүрийн үе шатанд, ялангуяа цалин, ажил амьдралын тэнцвэртэй холбоотой харамсах зүйлс их дурдсан онцолж байна.
Metacog сонин сайхан
Бид тархи судлал дээр суурилсан тоглоомоор чадварлаг хүмүүсийг илрүүлэх, burnout буюу ажлаас халшрах хам шинжийг хэмжихэд туслаад багагүй цагийг үджээ.
Тун удахгүй бид цоо шинэ бүтээгдэхүүн болох Generative AI буюу бүтээгч хиймэл оюун ухаанд суурилсан платформоо цоо шинэ өнгө төрхтэйгөөр та бүхэнд танилцуулахад бэлэн болоод байна.

Бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌
Хэрхэн хийх вэ?

Хэцүү ажилчидтай ажиллах нь
Хэцүү ажилчидтай харьцах нь менежер эсвэл хүний нөөцийн удирдагч бүрт тулгардаг сорилт бөгөөд асуудалтай нэг хүн л багийнхаа ёс суртахуун, бүтээмжид нөлөөлдөг учир урьдчилан сэргийлэх стратеги хэрэгжүүлэх нь чухал юм. Тэгвэл энэ хэсэгт дэлхийн мундаг хүний нөөцийнхний ашигладаг 5 алхамт стратегийг хүргэж байна:
1. Асуудлыг бүү үл тоомсорло: Асуудалтай ажилтныг үл тоомсорлох нь ажлын бүтээмжийг бууруулж, үнэ цэнтэй ажилчдаа алдахад хүргэдэг. Эрүүл ажлын байран дах соёлыг хадгалахын тулд асуудлыг эртхэн шийдвэрлээрэй.
2. Ярилцлагыг бүү хувийн шинж чанартай байлга: Асуудал шийдвэрлэхэд нөхцөл байдалд мэргэжлийн үүднээс хандаж, ярилцах таатай орчныг бүрдүүлээрэй.
3. . Таамаглал бүү хий: Түргэн дүгнэлт хийхгүйгээр яагаад ийм үйлдэл гаргах болсон үндсэн шалтгааныг ойлгох гэж хичээгээрэй. Хувийн ямар нэг асуудал нь тэдний ажилд нөлөөлж байгаа эсэхийг ажиглаж судлаарай.
4. Сайжруулалтыг санал болго: Ажилтны хийж буй ажлыг нь сайжруулахад шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тодорхойлж шаардлагатай бол түүгээр нь хангаарай.
5. Ажигла: Танай байгууллагы зорилго, тодорхой хугацааны дараах ахиц дэвшлийг хянаж, шаардлагатай бол сахилгын арга хэмжээ авахад бэлэн байгаарай.
Зүгээр л тоглоод үз ✌️
Голд байгаа + тэмдэг рүү хараарай. Төд удалгүй бусад өнгө алга болно. Ажлын хамт олонтойгоо хэдхэн минутыг ч гэсэн зугаатай өнгөрүүлээрэй 😎

Hot News 📰
“Бүтээгч хиймэл оюун ухаанд суурилсан хүний нөөцийн платформ”
AI хөгжихийн хэрээр өөр өөр төрлийн хиймэл оюун ухаанууд ашиглалтад орж байгаа билээ. Тэгвэл oneplace.hr нь generative AI ашиглан хүний нөөцийн бодлогыг хялбаршуулж буй платформ юм. линк
“Хоёрдугаар сард ажилгүйдлийн түвшин 3.7% болж буурсан: ABS”
Австралийн Статистикийн Товчооноос мэдээлснээр, өмнөх саруудад ажилд орохоор хүлээж байсан хүмүүс ажилдаа орж эхэлснээр хоёрдугаар сард Австралид ажилгүйдлийн түвшин буурсан байна. унших
