- Oneplace Newsletter
- Posts
- Ажил дээрх Наадам 2024
Ажил дээрх Наадам 2024
Ажилдаа сэтгэл хангалуун бус байгаа ажилтнаа яах вэ?
Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Ажилдаа сэтгэл хангалуун бус, идэвхгүй байгаа ажилтнаа яах вэ?
Ажилчдын талаас илүү хувь нь ажлаасаа хөндийрсөн буюу сэтгэл хангалуун бус 😔 байгаа байдал нь ажлын байрны соёл, үнэ цэнийг бий болгоход нөлөөлдөг. Танай арван хүний бүрэлдэхүүнтэй багийн таван ажилтан ажилдаа сэтгэл хангалуун бус, идэвхгүй байдаг гээд төсөөлөөд үз дээ 🤔.
Тэгвэл сүүлийн үеийн ийм нөхцөл байдал түгээмэл тургараад байгаа юм (McKinsey-ийн судалгаагаар). Судалгаанд хамрагдсан ажилчдын талаас илүү хувь нь ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг гэж хариулсан. Энэ үзүүлэлт нь үнэ цэнийг бий болгох шаардлагатайг илэрхийлж байна.

Сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох:
Ажилчдын сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох тест, судалгаа нэн түрүүнд ашиглаж үзэх. Энэ нь танай баг доторх оролцоо, идэвхгүй байдлын янз бүрийн түвшнийг ойлгоход тусална. Яаралтай анхаарал хандуулах шаардлагатай ажилчдыг тодорхойлохын тулд хариултуудыг нягт шинжлэх хэрэгтэй.
Гол асуудлуудыг шийдвэрлэх:
Нээлттэй, шударга харилцааг өрнүүлж байх нь чухал байдаг. Ажилчдад тэдний санал хүсэлтийг үнэлж, арга хэмжээ авах болно гэдгийг мэдэгдээрэй. Ажилчдын тодорхойлсон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нөөц, дэмжлэг үзүүлэснээр эхлэх боломжтой (нэмэлт сургалт, зөвлөгөөний цаг, ажлын ачааллын өөрчлөлт).
Ажлын эерэг орчинг бүрдүүлэх:
Багийн бүх гишүүд үнэ цэнэтэй гэдгээ мэдэрдэг байгууллага бол хамгийн хүсэмжит байгууллага билээ. Олон талт байдлыг тэмдэглэж, хүн бүрийн оруулсан хувь нэмрийг үнэлдэг соёлыг бий болгох нь ажлын эерэг орчинг бүрдүүлдэг. Жишээ нь, амжилтуудыг үнэлж шагнах, талархлын мэндчилгээ.
Ажил мэргэжлийн өсөлтийн боломжуудыг санал болгох:
Мэргэжлийн өсөлтийг хангах боломжийг олгож ажилчдадаа сургалтын хөтөлбөр, семинар мөн тэдэнд чэллэнжыг даван туулах боломж олгоорой. Ажилчдад тодорхой, хүрч болох зорилго тавьж, түүнд хүрэхэд нь тусалснаар ажлын идэвх сайжрах юм.
Дүгнэлт
Ажилтны ажилдаа сэтгэл хангалуун бус, идэвхгүй байгаа нь ёс суртахуун, ажлын бүтээмжийг алдагдуулж болзошгүй чухал асуудал юм. Танай багийн сэтгэл ханамж хаана байгааг ойлгож, тэдний санаа зовоосон асуудлыг шийдвэрлэх алхмуудыг хийснээр та илүү идэвхтэй, урам зоригтой, бүтээмжтэй ажиллах хүчийг нэмэгдүүлэх боломжтой.
Oneplace.hr сонин сайхан
Бид Teams тэй бүтээгдэхүүнээ нэгтгэхийн тулд Microsoft-той албан ёсоор хамтын ажиллагаагаа эхлүүлснээ дуулгахад таатай байна. Үүнд асар их ажил шаардагдах бөгөөд дэлхийн хэмжээнд 1 сая гаруй компани манай үйлчилгээнд нэвтэрч, үүнийг Microsoft Teams-д ашиглах боломжтой болох юм.

Бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌
Хэрхэн хийх вэ?
Хэрхэн ажил дээрээ уламжлалт баяраа тэмдэглэх вэ?
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Баяр Наадам маань дараа 7 хоногт болох нь ээ.
Уламжлалт баяраа ажил дээрээ тэмдэглэх нь ажилчдын оролцоог нэмэгдүүлж, эрч хүчтэй хамт олныг бүрдүүлэх гайхалтай арга учраас багийн уур амьсгалыг эерэг болгох гайхалтай энэхүү боломжоо битгий алдаарай 😎. Тиймээс та нартаа ажил дээрээ хэрэгжүүлэх санаануудыг бэлдэн хүргэж байна 💯

Оффисоо чимэглэх
Ажлын байраа Наадмын уур амьсгалыг тусгасан чимэглэлээр чимэглээрэй. Үүнд нум сум, бөхийн дэвжээ, хурдан морьны эд зүйлс гэх мэт орно.
Багийн өдрийн хоол зохион байгуулах
Өдрийн хоолоо бие биедээ амсуулах зорилгоор өөрсдийн хийдэг уламжлалт хоол буюу хуушуур хийж авчруулах. Ингэснээр баг доторх нууц авьяастнуудыг ч олох боломжтой болно.
Баярын үйл ажиллагаа зохион байгуулах
Баярын арга хэмжээнд бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сурын харваа оролцуулах боломжтой. Мөн үүнээс гадна уламжлалт бүжиг, уралдаан тэмцээн багтана.
Dress-Up
Баяртай холбоотой уламжлалт хувцас өмсөхийг ажилчдадаа сануулаарай. Нэгэнт л уламжлалт хувцастайгаа ирсэн юм чинь шилдэг хувцасны шагнал гардуулах уралдаан зохион байгуулах ч боломжтой юм.
Сонирхолтой хичээл
Түүх, ёс заншил, ач холбогдол зэрэг баярын талаарх мэдээллийг агуулсан богино яриа бэлдэх. Үүнийхээ араас сонирхолтой асуулт хариултын тэмцээн (quiz night) зохион байгуулах боломжтой.
Уламжлалт баярыг ажил дээрээ тэмдэглэх нь өв соёлоо хүндэтгэх, ажилчдын эв нэгдлийг сайжруулах гайхалтай арга гэдгийг дахин нэг сануулъя. 🇲🇳
Зүгээр л тоглоод үз ✌️
Өмнөх 7 хоногийн quiz бол Марвэл-н кинонуудын хариу:

Iron Man

Ant-Man and the Wasp
За тэгвэл энэ 7 хоногийн Марвэл-н кинонууд

1

2
Hot News 📰
“Малайз 60 орны дунд ажил, амьдралын тэнцвэргүй байдалаараа 2-рт жагслаа.”
Remote компанийн цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн судалгаанд үндэслэсэн бөгөөд Малайз улс 100 онооноос 27.51 оноо авсан байна. линк
“Hexaware нь дэлхий даяар 8000 хүртэл ажилтныг ажлын байраар хангахаар төлөвлөж байна.“
Технологийн шийдэл нийлүүлэгч Hexaware Technologies компани 2024 онд дэлхий даяар 6000-8000 ажилтан авахаар төлөвлөж байгаагаа зарлалаа.. линк
“Морган Стэнли 15,000 санхүүгийн зөвлөхөд зориулсан хиймэл оюун ухааны хэрэгслийг нэвтрүүлэхээр болжээ.”
Debrief нэртэй хиймэл оюун ухааны хэрэгсэл ихэнх зөвлөхүүдийн хийдэг тэмдэглэл хөтлөх ажлыг орлох төлөвтэй байна гэж CNBC мэдээлэв. линк
