Ажилчдын оролцооны судалгаа

Ажилчдаасаа асуух “Нээлттэй асуултууд”

Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.

Таны мэдлэгт 🧠

Ажилчдын оролцооны судалгаа: Юу асуух вэ? Хэрхэн явуулах вэ?

Та ажилчдынхаа жинхэнэ ур чадварыг бүрэн ажиллуулж чадаж байна уу? Ажилчдын оролцооны судалгаа нь зүгээр нэг асуулга биш харин танай байгууллагыг урагшлуулах стратегийн хэрэгсэл юм.

Ажилчдын оролцооны судалгааг үр дүнтэй явуулах алхмуудаас энэ нийтлээлээрээ хүргэж байна:

Тодорхой зорилго тавих:

Судалгаагаа бичихээсээ өмнө анхаарлаа хандуулах зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Ажилчдын оролцооны бүх судалгаанд нийтлэг асуултууд багтдаг ч тэдгээр нь ихэвчлэн ажилтнуудын ерөнхий сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг бөгөөд ажил дээрх тодорхой асуудлуудыг онцолдоггүй.

Жишээ: Харилцааг сайжруулах, манлайллын үр нөлөөг нэмэгдүүлэх, эсвэл шинэ санаачлагыг дэмжих зорилготой эсэхээ тодорхойлох.

Энэхүү судалгааны өмнөх ажил нь таны ажилчдын оролцооны судалгаанд чухал нөлөө үзүүлэх үе шатыг бий болгодог.

Асуултуудаа сайн боловсруулах:

Судалгаагаа ямар чиглэлээр асуухаа тодорхойлсны дараа зөв асуултуудыг боловсруулж оруулах хэрэгтэй. Судалгааны асуулт боловсруулах нь цаг хугацаа шаарддаг ч нухацтай хандах нь чухал. Зөв бичигдээгүй эсвэл хоёрдмол утгатай асуултууд нь судалгааны үр дүнд сөргөөр нөлөөлж, үр дүнг үнэлэхэд хүндрэл учруулж болзошгүй.

Жишээ: "Таны ажлаа илүү үр дүнтэй хийхэд ямар нөөц хэрэгтэй байна вэ?" гэх мэт нээлттэй асуулт асуух нь "Тийм/Үгүй" хариулттай асуултаас илүү өгөөжтэй байдаг.

Нэр нууцлах ба нууцлалыг хангах:

Ажилчдаас оролцооны судалгаанд хамрагдахыг хүсэх нь амаргүй байдаг ч нууцлалыг хангаснаар тэд айж эмээх зүйлгүйгээр судалгаанд хамрагдах магадлалтай болдог юм.

Яагаад энэ нь чухал вэ: Ажилчид хариултууд нь нууцлагдана гэдгийг мэдэх үед илүү шударга санал бодлоо хуваалцах хандлагатай байдаг.

Манай үйлчлүүлэгчдийн нэг болох санхүүгийн технологийн салбарын тэргүүлэгч компани ажилтнуудын санал асуулгыг хурдан, үр дүнтэй явуулах шаардлагатай болсон. Бид тэдэнд санал асуулгын анкетын загварыг гаргаж өгсөн бөгөөд нэг өдрийн дотор 72 хувийн оролцоотойгоор санал асуулгыг амжилттай явуулсан. Үүний үр дүнд Хүний нөөцийн баг нь цаашид анхаарах гол чиглэлүүдээ тодорхойлж авсан.

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.

Санал хүсэлт дээр үндэслэн арга хэмжээ авах:

Жишээ: Ажилчид мэргэжлийн хөгжлийн боломжуудыг хүсэж байгааг судалгаанаас олж мэдсэн бол шинэ сургалтын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх боломжтой.

Үр дүнг мэдээлэх:

Ажилчдын оролцооны санал асуулгын үр дүнг хуваалцахын гол түлхүүр нь цаг тухайд нь мэдээлэх явдал юм. Ингэснээр ажилчдын оролцоо болон санал хүсэлтийг нэн тэргүүнд тавьж байгаагаа харуулж буй хэрэг юм.

Tip: Судалгааны үр дүнг багийнхантайгаа хуваалцаж, ямар алхам хийхээ тодорхойлсноор ил тод байдал, итгэлийг дэмжинэ.

Дүгнэлт

Ажилчдын оролцооны судалгааг ухаалгаар зохион байгуулж, хэрэгжүүлснээр та зүгээр л мэдээлэл цуглуулж байгаа юм биш, харин ажилчдаа байгууллагынхаа амжилтанд идэвхтэй оролцогч болгох боломжийг олгож байна.

Oneplace.hr сонин сайхан

Бид орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үнийн бодлогодоо өөрчлөлт оруулж байгаагаа дуулгахад таатай байна. 🎉

Oneplace.hr платформ дээрх Пульс Судалгаа, Burnout Тоглоом, ONA Судалгаа, Feedback Тоглоом, Onboarding тоглоом, Хиймэл оюуны модель, 9Box-Grid, Predictions (coming soon) бүтээгдэхүүнүүдийг хязгааргүй ашиглах эрхтэй болж байгаа бөгөөд байгууллагын ажилтнуудын тоогоор төлбөрөө төлөх боломжтой болж байгаа юм.

Биднийг сонгон хамтран ажилладаг байгууллагууддаа баярлалаа 🤝 Үнийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй уулзалт товлон холбогдоорой: линк

Хэрхэн хийх вэ?

Хэрхэн оролцооны судалгааны үйл явцаас хамгийн их ашиг хүртэх вэ?

Хэрвээ та амжилттай оролцооны судалгаа явуулахыг хүсэж байвал, дараах дөрвөн алхмыг дагаарай.

  1. Ажилчдадаа мэдээлэл сайн өгч, тэднээс дэмжлэг авах: Судалгаагаа эхлэхээс өмнө дараах зүйлсийг тодорхой болгоорой:

    -Судалгааны зорилгын дэлгэрэнгүй танилцуулах

    -Энэ нь ажлын орчны сайжруулалтанд хэрхэн туслахыг тайлбарлах

    -Ажилчид хэрхэн оролцохыг тайлбарлах

    -Үр дүнг хэзээ хуваалцах мөн ямар арга хэмжээ авах талаарх дэлгэрэнгүй төлөвлөгөөг өгөх

    Ингэж урьдчилан мэдээлэх нь оролцох хувь хэмжээг нэмэгдүүлэхээс гадна ажилчдын үнэнч санал хүсэлт нь байгууллагын дотоод өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байгааг онцолж харуулах нь чухал.

  2. Арга хэмжээ авах боломжтой асуултуудыг л асуух: Оролцооны судалгааны үр дүн нь ажилчдын хариултын үндсэн дээр хэр үр дүнтэй арга хэмжээ авч байгаагаас хамаарна. Үүний тулд байгууллагынхаа зорилгод нийцсэн асуултуудыг оруулах хэрэгтэй. Ажилчдын санал хүсэлтийг хэрэгжүүлэхгүй байх нь итгэлийг алдах эрсдэлтэй.

  3. Судалгааг тогтмол явуулах: Судалгааг тогтмол явуулах нь оролцооны түвшингийн үндсэн хэмжээг авах боломжийг олгодог бөгөөд байгууллагын өөрчлөлтүүдийг илүү бүрэн гүйцэд ойлгоход тусалдаг.

  4. Үр дүнг үнэлэхийн тулд benchmark хийх: Benchmark нь тухайн ажлын үр ашгийг илүү бүтээмжтэй ажиллаж байгаа өөр компаний үзүүлэлттэй харьцуулан анализ хийх явдал юм. Benchmark хийх нь танай байгууллага эерэг өөрчлөлтөд хүрч байгаа эсэхийг, өрсөлдөгчидтэйгээ хэрхэн харьцаж буйг, оролцоог сайжруулах шаардлагатай хэсгүүдийг ойлгоход тусална.

Зүгээр л тоглоод үз ✌️

Ажилчдаасаа асуух “Нээлттэй асуултууд”

Эдгээр асуултууд нь урьдчилан тодорхойлсон хэд хэдэн хариултаар хязгаарлагдахгүй, харин ажилчдад өөрсдийнхөө үгээр бодлоо илэрхийлэх боломжийг олгодог.

  • Та энэ байгууллагад ажилласан туршлагаа гурван үгээр тодорхойлвол юу гэж тодорхойлох вэ?

  • Таны энэ байгууллагад ажилласан туршлагын талаар ахлах удирдлагууд юу мэдээсэй гэж хүсэж байна вэ?

  • Хэрвээ та нэг өдрөөр CEO болвол юуг өөрчлөх байсан бэ?

  • Манай байгууллагад хамгийн их сайжруулалт шаардлагатай салбарууд юу вэ?

  • Манай байгууллагын хамгийн том хүч чадлууд юу вэ?

  • Таны ажлын хамгийн утга учиртай хэсэг юу вэ?

  • Менежер нь таны шаргуу хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг вэ?

Hot News 📰

Pizza Hut ажил хайгчдад ажил олоход нь туслах зорилгоор пиццаны хайрцагт анкет хэвлэхийг санал болгож байна.

Нью-Йорк хотын ажил хайгчид ирээдүйн ажил олгогчийнхоо анхааралд өртөхийг хүсч буй хүмүүс пиццаны хайрцагт анкетаа хэвлэх боломжтой боллоо. Pizza Hut нь энэ есдүгээр сард "ResZAmes" нэртэй кампанит ажлын хүрээнд ажил хайгчдын анкетыг пиццаны хайрцагтаа хэвлүүлэхээр сайн дураараа ажиллаж байна. линк

Амазон 2025 оны 1-р сараас эхлэн оффисоо буцаан амилуулна.”

"Оффис дээр хамт байх нь чухал давуу талтай гэдэгт бид итгэдэг". Амазоны ажилчид 2025 оны 1-р сарын 2-ноос эхлэн долоо хоногийн таван өдөр оффис дээрээ заавал ирэх шаардлагатай болно гэж Гүйцэтгэх захирал Энди Жасси даваа гарагт мэдэгдэв. линк

Ажил хайгчдын тал хувь нь онлайн шалгалтын үеэр интернетээс хуулдаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Шинэ судалгаагаар Японд ажил хайгчдын тал хувь нь ажилд авах явцад интернетээс хуулдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

The Mainichi сонинд мэдээлснээр Certify Inc.-ийн санал асуулгад 2020-2023 оны хооронд их сургуулиа төгссөн 328 хүн, мөн энэ жил төгсөхөөр төлөвлөж буй оюутнуудаас ажил хайж байсан туршлагаас нь судалгаа явуулжээ. линк

Хэрэв танд oneplace.hr-ийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗! Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌