• Oneplace Newsletter
  • Posts
  • 2025 онд заавал мэдэх ёстой хүний нөөцийн шинэлэг санаачилгууд

2025 онд заавал мэдэх ёстой хүний нөөцийн шинэлэг санаачилгууд

Molson Coors-н кейс: Ажилтны оролцоот байдлыг сайжруулан зардлаа бууруулж чадсан нь

Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн шийдэх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.

Таны мэдлэгт 🧠

2025 онд заавал мэдэх ёстой хүний нөөцийн шинэлэг санаачилгууд

Хүний нөөцийн алба нь ажилтнуудын мэдээлэл, цалингийн боловсруулалтаас байгууллагын соёлыг төлөвшүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, байгууллагын нийт амжилтыг хангах стратегийн чухал алба болж хөгжсөн билээ. Эдгээр зорилтуудад хүрэхийн тулд ажилтны оролцоот байдал, гүйцэтгэл, тогтвор суурьшилтыг нэмэгдүүлэх нь чухал юм.

Хүний нөөцийн санаачлага гэж юу вэ?

Хүний нөөцийн санаачлага гэдэг нь байгууллагын ажиллах хүчийг сайжруулах, байгууллагын соёлыг дээшлүүлэх, эсвэл хүний нөөцийн тодорхой сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн, үйл ажиллагаанд суурилсан хөтөлбөр юм (ажилтны оролцоот байдал, олон талт байдал, манлайллын хөгжил, гүйцэтгэлийн удирдлага зэрэг олон сэдвийг хамардаг).

Хүний нөөцийн санаачлагууд нь зөвхөн "ажлыг гүйцэтгэх"-д бус, харин ажлын орчин, ажилтны туршлагыг бүхэлд нь сайжруулахад чиглэдэг.

Gallup-ийн судалгаагаар АНУ-ын ажилтнуудын зөвхөн 34% нь ажилдаа оролцоотой байдаг бол, идэвхгүй ажилтнуудын улмаас жилд 1.9 их наяд ам.долларын бүтээмжийн алдагдал гардаг байна. Иймээс ажилтны оролцоот байдал, ёс суртахууныг дээшлүүлэхэд чиглэсэн санаачлагууд нь нийт гүйцэтгэлийг сайжруулахад чухал үүрэгтэй.

Ажилтны оролцоот байдлыг нэмэгдүүлэх нь

Ажилтны оролцоот байдлыг нэмэгдүүлэх нь байгууллагын бүтээмжийг дээшлүүлж, ажилтны тогтвор суурьшилтай байдлыг хангахад чухал үүрэгтэй. Gallup-ийн 2023 оны "State of the Workplace" тайланд дурдсанаар, өндөр оролцоот байдалтай ажилтантай бизнесүүд нь 23%-иар өндөр ашиг орлоготой, 21%-иар өндөр бүтээмжтэй байдаг нь тогтоогджээ.

Иймээс, Хүний нөөцийн хэлтсүүд уламжлалт урамшуулал, хүлээн зөвшөөрлийн хөтөлбөрөөс гадна ажилтны оролцоот байдлыг нэмэгдүүлэх шинэ, шинэлэг аргуудыг эрэлхийлэх шаардлагатай байна.

Жишээ нь, Mastercard компани нь ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх замаар оролцоот байдлыг нэмэгдүүлэх цогц сургалтын орчныг бүрдүүлсэн байна.

Үргэлжлэн суралцах, хөгжих соёлыг бүрдүүлэхэд анхаарснаар Mastercard нь ажилтнуудынхаа оролцоо, урам зоригийг хадгалж чадсан байна. Үүнтэй адил, ажлын болон хувийн амьдралын тэнцвэрийг эрхэмлэж, уян хатан ажлын нөхцлийг санал болгодог компаниуд нь өндөр түвшний ажилтны оролцоот байдалтай байдаг байна.

Oneplace.hr платформ нь шинэ ажилтны дасан зохицох үйл явцыг автоматжуулж, хүний нөөцийн цагийг хэмнэж, ажилтнуудын оролцоот байдал мөн бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусладаг.

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.

Дижитал шилжилт

Хүний нөөцийн дижитал шилжилт нь түр зуурын трэнд/чиг хандлага биш юм. Дэлхий даяар олон компаниуд хүний нөөцийн үйл ажиллагааг оновчтой болгож, ажилтны туршлагыг сайжруулахын тулд дижитал хэрэгслүүдийг нэвтрүүлж байна.

Жишээ нь, Tata Communications компани хиймэл оюун ухаанд суурилсан ажилд авах системийг хэрэгжүүлснээр кандидатын туршлага болон ажилд авах үйл явцыг илүү ил тод болгож чадсан байна. Дижитал руу шилжснээр зөвхөн автоматжуулаад зогсохгүй харин өгөгдөлд суурилсан соёлыг бүрдүүлж чадсан байна.

MIT Sloan Management Review-ийн мэдээлснээр, хиймэл оюун ухаан нь хүний нөөцийн хэлтсүүдэд ажилтны гүйцэтгэлийг таамаглах, авьяас чадварын зөрүүг тодорхойлох, тэр ч байтугай хувийн карьер хөгжлийн замналыг санал болгоход тусалдаг байна. Тиймээс шинэ 2025 ондоо, Хүний нөөцийн хэлтсүүд нь ажилтнууд болон ажил олгогчдын шинэ хэрэгцээг хангахын тулд дижитал шилжилтийг хүлээн авах шаардлагатай байна.

Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт

Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нь хүний нөөцийн үйл ажиллагааг өөрчилж, хүний нөөцийн хэлтсүүдийг илүү мэдээлэлд тулгуурласан, стратегийн шийдвэр гаргахад тусалж байна. Жишээ нь, ажилд авах, авьяас чадварын хөгжил, ажилтны оролцоот байдал, ажилтны хадгалалт зэрэг олон чиглэлд илүү ухаалаг шийдвэр гаргахад тусалдаг.

Netflix компани нь өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг ашиглан ажилтны оролцоот байдал, ажлаас гарах магадлал, багийн бүтцийг оновчтой болгоход тусалж ажилладаг. Ажилтны гүйцэтгэл, сэтгэл ханамж, оролцоот байдлын өгөгдлийг шинжилснээр Хүний нөөцийн хэлтэс нь байгууллагын нийт үр ашигтай байдлыг сайжруулах шийдвэрүүдийг гаргах боломжтой болж байгаа.

People Matters-ийн мэдээлснээр, ХН-ийн үйл ажиллагаандаа өгөгдөлд суурилсан хандлагыг нэвтрүүлсэн компаниуд нь ажилд авах үйл явцыг сайжруулах магадлал 3 дахин, ажилтны хадгалалтыг нэмэгдүүлэх магадлал 2.5 дахин өндөр байдаг байна.

Дүгнэлт

Хүний нөөцийн санаачилгууд нь ажилтнуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, байгууллагын амжилтыг ахиулах, эрүүл ажлын орчныг бүрдүүлэх чухал хэрэгсэл юм. Ажилтны оролцоот байдал, сургалт хөгжил, олон талт байдал, сайн сайхан байдалд чиглэсэн санаачилгууд нь шилдэг авьяастнуудыг татах, ажилтнуудыг тогтоон барих, бизнесийг өсгөх соёлыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй юм.

Oneplace.hr сонин сайхан

Өнөө үед сайн ажилтан олох нь улам хэцүү болж байна. Монгол Улс чадварлаг ажилтны олдцоор дэлхийн 133-т жагссан нь энэ асуудлыг улам бүр тодотгож байна. Ийм нөхцөлд уламжлалт арга барилаас татгалзаж, шинэ, илүү үр дүнтэй аргачлалыг нэвтрүүлэх хэрэгтэй.

Өнөөдөр ажиллах хүчний гурван хүн тутмын нэг нь Gen Z буюу дижитал орчинд өссөн, шинэлэг сэтгэлгээтэй залуус болсон. Тэд уламжлалт арга барилаас илүү интерактив, технологид суурилсан, тоглоомжуулсан, сонирхолтой орчинд суралцах, ажиллахыг хүсдэг. Ямар арга барил шинэ ажиллах хүчинд тохирох талаар энэ линкээр орж Unnu news-с бэлтгэсэн бичлэгээс үзээрэй.

Хүний нөөцийн шинэ жишгийг танилцуулж байна.

Дижитал орчинд илүү оновчтой, үр дүнтэйгээр ажилтан татах, хөгжүүлэх, тоглоомжуулсан аргуудыг ашиглахыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй!

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.

Хэрхэн шийдэх вэ?

Манай newsletter-д шинээр нэмэгдэж буй "Хэрхэн шийдэх вэ" булан нь хүний нөөцийн салбарт тулгардаг нийтлэг болон боломжит асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар бодит жишээнүүдийг (case study) танилцуулах зорилготой юм.

Эдгээр кейс судалгаанууд нь уншигчдад хүний нөөцийн менежментийн олон талт асуудлуудыг ойлгох, шийдвэрлэхэд практик зөвлөмж, санаа өгөх болно. Бидний зорилго бол танай байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, бүтээмжтэй болгоход хувь нэмэр оруулах юм.

Кейс 5: Molson Coors – Ажилтны оролцоот байдлыг сайжруулан зардлаа бууруулсан нь

АСУУДАЛ: Molson Coors нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг томоохон ундааны компани бөгөөд олон мянган ажилтантай. Гэсэн хэдий ч тэдний ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын осол ихсэж, улмаар үйл ажиллагааны зардал нэмэгдэж байсан нь компанид ноцтой асуудал үүсгэж байв.

ШИЙДЭЛ: Molson Coors асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилтнуудын оролцоот байдлыг нэмэгдүүлэх, ажлын байрны аюулгүй ажиллагааг сайжруулах стратегийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Ажилтнуудтайгаа идэвхтэй харилцах: Байгууллагын удирдлагууд ажилтнуудтай шууд харилцах платформ бий болгож, тэдний санаа бодлыг сонсож, шийдвэр гаргалтад оролцох боломж олгосон.

  • Шагнал урамшууллын систем нэвтрүүлэх: Аюулгүй ажиллагааны дүрэм журам мөрдөж, шинэ санаачилга гаргасан ажилтнуудыг шагнаж урамшуулдаг тогтолцоо бий болгосон.

  • Аюулгүй ажиллагааны сургалт, дадлагажуулалт: Бүх ажилтнуудад аюулгүй ажиллагааны сургалтыг тогтмол зохион байгуулж, бодит ажилд хэрхэн хэрэгжүүлэхийг зааж сургаж эхэлсэн.

  • Шийдвэр гаргалтад ажилтнуудыг оролцуулах: Аюулгүй ажиллагааны асуудлыг илрүүлэх, шинэчлэл хийхэд ажилтнууд өөрсдөө оролцох боломжтой санал санаачилгын хөтөлбөр хэрэгжүүлсэн.

ҮР ДҮН: Ажилдаа оролцоотой ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын осолд өртөх магадлал 5 дахин бага, ажлаас удаан хугацаагаар чөлөөлөгдөх осол 7 дахин бага болсон байна. Энэ нь компанид 1,721,760 ам.долларын аюулгүй ажиллагааны зардлыг хэмнэх боломжийг олгож, ажилтны оролцоот байдлыг нэмэгдүүлэх нь бодит үр дүн авчирдгийг нотолсон бодит кейс болжээ.

Molson Coors-ийн туршлагаас харахад ажилтны оролцоот байдал нь зөвхөн ажлын уур амьсгалыг сайжруулахаас гадна аюулгүй байдал, санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болдог. Ажилтнуудыг сонсох, идэвхтэй оролцуулах, урамшуулах замаар компанийн тогтвортой байдлыг сайжруулж, ашиг орлогоо өсгөх боломжтой.

Хэрэв та тодорхой сэдвээр кейс судалгаа уншихыг хүсвэл эсвэл өөрийн байгууллагын туршлагаас хуваалцахыг хүсвэл манай сошиал хаягууд руу холбогдох боломжтой. Oneplace.hr 

Зүгээр л тоглоод үз ✌️

"Өндөг унагаах"

Багийн гишүүдийн хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаа юм. Энэ дасгал нь 5-8 хүний ​​бүрэлдэхүүнтэй багууд тоглох бөгөөд 20-30 минутын хугацаанд явагдана.

Тоглоомын дүрэм: Баг бүрт янз бүрийн материал (цаас, соронзон хальс, модон савх гэх мэт) өгөгдөнө. Багийн гишүүд эдгээр материалыг ашиглан өндгийг өндрөөс унагаах үед хагарахгүй байлгах хамгаалалтын бүтэц зохиох ёстой. Өндөг нь бүтэн унасан баг ялалт байгуулна болно. Хэрэв хэд хэдэн баг өндгөө хамгаалж чадвал хамгийн бага материал ашигласан баг ялагч болно.

Энэхүү тоглоомоос суралцах зүйлс:

  • Харилцаа, хамтын ажиллагаа – Багийн гишүүд санаагаа хуваалцаж, үр дүнтэй харилцах нь амжилтын түлхүүр болно

  • Бүтээлч сэтгэлгээ – Хамгийн энгийн мэт санагдах материал ашиглан шинэлэг шийдэл гаргах нь сорилт болж өгнө

  • Асуудал шийдвэрлэх чадвар – Өндөгийг хамгаалах олон төрлийн арга зам туршиж, хамтдаа шийдэл олох нь багийн хөгжилд сайнаар нөлөөлнө.

Тоглоомын дараа багууд хамтран ажиллах, бүтээлч сэтгэлгээ хэрхэн нөлөөлсөн талаар ярилцаж, ирээдүйн багийн ажлаа улам сайжруулах зөвлөмж гаргаж ч болно.

Hot News 📰

Австралийн ажил олгогчдын 33% нь ирэх гурван сард ажиллах хүчээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

ManpowerGroup сүүлийн үеийн Ажил эрхлэлтийн төлөв байдлын судалгаагаар Австралийн ажил олгогчдын 33% нь ирэх гурван сард ажиллах хүчээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг харуулжээ. Үүний зэрэгцээ, 47% нь одоогийн ажиллах хүчээ хадгалах, 16% нь бууруулах, 4% нь тодорхойгүй байгаагаа илэрхийлсэн байна. Үүний үр дүнд, Австралийн цэвэр ажил эрхлэлтийн төлөв 17% болж, өмнөх улирлаас дөрвөн хувиар өссөн боловч өнгөрсөн оны мөн үеэс хоёр хувиар бага байна. линк

“Япон улс 1992 оноос хойших үндсэн цалингийн хамгийн хурдан өсөлтийг бүртгэлээ.

Японд үндсэн цалин өнгөрсөн жилд 1.9 хувиар өссөн нь сүүлийн 31 жилийн хамгийн өндөр өсөлт боловч инфляцийн түвшин 3.8 хувьд хүрч, бодит цалин 1.8 хувиар буурсан байна. Томоохон компаниуд энэ жил цалингаа бараг 4 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон нь сүүлийн 30 жилийн хамгийн хурдацтай үзүүлэлт болжээ. линк

Орос улс шинэ орноос ирсэн цагаачдыг ажиллах хүчний хомсдолыг арилгахад туслахыг хүссэн байна.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин хөдөлмөрийн хомсдол нь асуудал болж байгааг онцолж хуучин Зөвлөлт Холбоот Улсын улс орнуудын гадна Азийн улс орнуудаас, тэр дундаа Мьянмаас ирсэн цагаачдыг ажиллах хүчний хомсдолыг арилгахад туслахыг хүсжээ. линк

Хэрэв танд oneplace.hr-ийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗! Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌