- Oneplace Newsletter
- Posts
- Шинэ ажилтан болон байгууллагын хоорондох чимээгүй үе...
Шинэ ажилтан болон байгууллагын хоорондох чимээгүй үе...
Кейс 2: Ажлын байран дахь дээрэлхэлтийг шийдвэрлэх нь
Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн шийдэх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Preboarding гэж юу вэ?
Ажлын сонгон шалгаруулалт дуусч, ажилд горилогчийн статус "ажилтан" болж өөрчлөгдөв. "Манай багт дахиад нэг гайхалтай хүн нэмэгдлээ" гэж хүний нөөцийн баг баяраа тэмдэглэж байна гэж бодъё. Гэвч, сонгон шалгаруулалтын хөл хөдөлгөөн намжиж, шинэ ажилтан болон байгууллагын хооронд шинэ ажилтны эхний өдөр хүртэл үргэлжлэх чимээгүй үе үүсдэг. Энэ хугацаанд янз бүрийн зүйл тохиолдож болно. Заримдаа шинэ ажилтан саяхан авсан ажлаасаа татгалзаж, тэр бүү хэл ямар ч хэл сураггүй алга болох ч тохиолдол бий . Үүнийг хэрхэн шийдэх вэ? Энэ бол Preboarding хөтөлбөрийн зорилго юм.

Preboarding гэж юу вэ?
Ажилтны preboarding үйл явц нь onboarding буюу шинэ ажилтны дасан зохицох үйл явцын хамгийн эхний үе шат юм.
Preboarding бол "би-одоо-ажил-горилогч-биш" болон "би-хараахан-ажилтан-биш" гэсэн хоорондох тодорхойгүй цаг хугацаа, өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт дууссанаас ажлын эхний өдөр хүртэлх хугацаа юм. Энэ нь хэдхэн хоногоос хэдэн сар хүртэл үргэлжилж болох бөгөөд ажил олгогч болон шинэ ажилтны хооронд харилцаа, үнэнч байдал, эерэг ажилтны туршлагыг бий болгох төгс боломж юм.
Энэ үе шатанд та ирээдүйн ажилтанд байгууллагын соёл, зарчим, үнэт зүйлсийг танилцуулж, түүнийг албан тушаалын онцлог болон боломжит хөгжлийн замналтай танилцуулж болно.
Talentech-ийн судалгаагаар, шинэ ажилтнуудын 64% нь шинэ ажилд preboarding-той холбоотой ямар ч туршлагагүй байдаг гэжээ.
Preboarding ямар асуудлуудыг шийдвэрлэдэг вэ?
Стресс ба тодорхойгүй байдал
Сэтгэл зүйн хувьд ажилтны шинэ ажилд орох өдөр нь сургуулийн анхны өдөртэй төстэй байдаг - нэг талаар, энэ нь ирээдүйн хамт олонтойгоо уулзах сэтгэл хөдлөл, хүсэл эрмэлзлийг бий болгодог, нөгөө талаар, “Би энэ багийн нэг нь байж чадах болов уу?” гэсэн тодорхойгүй байдлыг төрүүлдэг. Анхны өдөрт ойртох тусам шинэ ажилтантай холбоотой стресс улам бүр нэмэгддэг.
LinkedIn-ийн судалгаагаар, ажилтнуудын 80 хүртэлх хувь нь шинэ ажилд орохоосоо өмнө сандардаг гэсэн байна. Ирээдүйн ажил хариуцсан менежер, туслах эсвэл Хүний нөөцийн багаас холбоо барих нь эдгээр сөрөг сэтгэл хөдлөлийг намдаах асар их хүчтэй байдаг байна.
Гаргасан шийдвэртээ эргэлзэх
Судалгаагаар ажилд горилогчдын 28% нь ажлын саналаасаа татгалздаг гэжээ. Шалтгаанууд нь харилцан адилгүй байдаг. Шинэ ажилтан ажлын саналыг хүлээн авсантай холбоотой эхний баяр хөөр өнгөрсний дараа эргэлзээ төрөх тохиолдол их гардаг.
“Энэ нь миний хайж байсан ажил мөн үү?” “Тохиролцсон нөхцөлүүд надад үнэхээр таалагдаж байна уу?” “Би шинэ зүйлстэй нүүр туулж чадах болов уу?”
Шинэ ажилтныг эдгээр бодлуудтай нь ганцааранг нь орхих нь түүний шийдвэрийг буцаах эрсдэлтэй.
Өмнөх эсвэл өөр ажил олгогчоос ирэх уруу таталт
Таны шинээр ажилд авсан ажилтан одоогийн ажлаасаа 2 сарын дараа албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөх шинэ ажилдаа орох нөхцөл байдалтай байна гэж бодъё. Хэрэв та энэ урт хугацаанд түүнтэй ямар нэгэн харилцаа тогтоохгүй бол... хэн нэгэн таныг гүйцэх эрсдэлтэй.
Ажлын эхний өдрүүдэд хэт их ачаалалтай санагдах
Ихэвчлэн шинэ ажилтны ажлын эхний өдрийн өмнөх үеийг "том шуурганы өмнөх нам гүм байдал" гэж үздэг. Preboarding үе шатыг үр дүнтэй ашиглаагүй тохиолдолд шинэ ажилтны эхний өдөр олон ажлууд давхцаж, мэдээлэл цуглуулагдаагүй, гэрээ бэлэн биш, тоног төхөөрөмж олгогдоогүй, ажлын имэйл хаяг тохируулагдаагүй гэх мэт асуудлууд үүсдэг. Үүний улмаас менежер болон хүний нөөцийн ажилтнууд шинэ ажилтны ажлын байрыг зохион байгуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж, энэ хооронд шинэ ажилтанд байгууллагын гарын авлага болон бусад материалыг яаралтай уншихыг шаардана. Энэ бүхэн нь стресс болон мэдээллийн хэт ачааллыг үүсгэдэг.

Oneplace.hr платформ дээр шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр байдгаас гадна бид preboarding хэсэг нэмэхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Тун удахгүй сайхан мэдээгээр уулзацгаая. Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.
Судалгаанд оролцсон ажил олгогчдын 65% нь шинэ ажилтнууд эхний өдөр ажилдаа ирээгүй тохиолдолтой тулгарч байсан байна. Мөн ажилтнууд эхний өдөр оффист ирсэн ч, тэдний 22% нь эхний 45 хоногийн дотор ажлаасаа гардаг гэж үр дүн ч гарчээ. LinkedIn Talent Solutions-ийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, ийм төрлийн ажилтны урсгал нь ажил олгогчдод алдсан ажилтны цалингийн гурав дахин их зардалтай байдаг.
Дүгнэлт
Тиймээс, preboarding нь onboarding буюу шинэ ажилтны дасан зохицох үйл явцад маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүнийг дутуу үнэлж болохгүй юм. Хэрэв та preboarding үйл явцад юу юу багтдаг талаар мөн хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдэхийг хүсвэл дараагийн newsletter-ээс хүлээн аваарай.
Oneplace.hr сонин сайхан
Oneplace.hr платформд шинэ календарийн функц нэвтэрлээ🎉
Бид Oneplace.hr платформдоо календарийн шинэ функцийг нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Энэхүү шинэчлэл нь байгууллагуудад ажлын заруудаа байршуулж, ажилд горилогчидтой уулзалтын цаг товлох үйл явцыг хялбаршуулах юм.

Ажилд горилогчдын хувьд:
Өөрт тохирсон цаг сонгох: Ажилд горилогчид манай платформын календарийг ашиглан боломжтой өдрүүдийг хараад, өөрт тохирсон ярилцлагын цагаа шууд сонгох боломжтой боллоо. Ингэснээр утсаар ярьж, цаг товлох шаардлагагүй болж байна.
Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хувьд:
Уулзалтын хуваарийг хянах: Хүний нөөцийн мэргэжилтнүүд календарийн тусламжтайгаар хэдэнд ямар уулзалтууд байгааг шууд харах боломжтой. Энэ нь тэдний ажлын төлөвлөгөөг оновчтой болгож, цагийн менежментийг сайжруулна.
Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.
Хэрхэн шийдэх вэ?
Манай newsletter-д шинээр нэмэгдэж буй "Хэрхэн шийдэх вэ" булан нь хүний нөөцийн салбарт тулгардаг нийтлэг болон боломжит асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар бодит жишээнүүдийг (case study) танилцуулах зорилготой юм.
Эдгээр кейс судалгаанууд нь уншигчдад хүний нөөцийн менежментийн олон талт асуудлуудыг ойлгох, шийдвэрлэхэд практик зөвлөмж, санаа өгөх болно. Бидний зорилго бол танай байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, бүтээмжтэй болгоход хувь нэмэр оруулах юм.
Кейс 2: Ажлын байран дахь дээрэлхэлтийг шийдвэрлэх нь
АСУУДАЛ: Нэгэн компанид туршлагатай, өндөр бүтээмжтэй ажилтан сүүлийн үед ажлын байрандаа таслалт ихтэй болж, гүйцэтгэл нь мэдэгдэхүйц буурсан байна. Энэ нь түүний өмнөх ажлын хэв маягаас эрс ялгаатай байсан тул удирдлага анхаарал хандуулж, асуудлын үндсэн шалтгааныг тодруулахыг зорьжээ. Судалгааны явцад уг ажилтан хамтран ажиллагчаасаа байнгын дээрэлхэлт, дарамт шахалт амсдаг болох нь илэрсэн.
ШИЙДЭЛ: Хүний нөөцийн баг нөхцөл байдлыг нарийвчлан судлахаар шийдэж, холбогдох ажилтнуудтай ганцаарчилсан ярилцлага зохион байгуулсан. Эдгээр ярилцлагын үр дүнд дээрэлхэлтийн талаархи гомдлууд батлагдаж, буруутай ажилтныг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан. Мөн компанийн хэмжээнд ажлын байран дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, ажилтнуудын хоорондын харилцааг сайжруулах зорилгоор сургалт, семинар зохион байгуулж, компанийн соёлыг бэхжүүлэхэд анхаарсан.
ҮР ДҮН: Эдгээр арга хэмжээний дараа хохирогч ажилтан ажлын байрандаа тогтмол ирцтэй болж, гүйцэтгэл нь эргэн сайжирсан. Тэрээр ажлын орчиндоо аюулгүй, дэмжлэгтэй байгаагаа мэдэрч, сэтгэл ханамж нь нэмэгдсэн байна. Нэмж дурдахад, компанийн бусад ажилтнуудын хоорондын харилцаа сайжирч, ажлын уур амьсгал эерэгээр өөрчлөгдсөн нь нийт бүтээмжид эерэг нөлөө үзүүлсэн.
Энэхүү кейс судалгаа нь ажлын байран дахь дээрэлхэлтийг эрт илрүүлж, зохих арга хэмжээ авахын чухлыг харуулж байна. Мөн байгууллагын соёлыг бэхжүүлж, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд хүний нөөцийн багийн идэвхтэй оролцоо, дэмжлэг ямар чухал болохыг онцолж байна.
Хэрэв та тодорхой сэдвээр кейс судалгаа уншихыг хүсвэл эсвэл өөрийн байгууллагын туршлагаас хуваалцахыг хүсвэл манай сошиал хаягууд руу холбогдох боломжтой. Oneplace.hr
Зүгээр л тоглоод үз ✌️
"Цөлөгдсөн арал"

"Цөлөгдсөн арал дээр" хэмээх энэхүү багийн дасгал нь хамт олныг ирээдүйн зорилгодоо урам зоригтой болгох зорилготой. 5-20 хүний бүрэлдэхүүнтэй багт зориулсан бөгөөд 45-50 минутын хугацаанд явагдана.
Тоглоомын зорилго: Багийн гишүүдийг ирээдүйн зорилгодоо урам зоригтой болгох.
Тоглоомын явц:
Багийн гишүүдийг 5-10 хүний жижиг бүлгүүдэд хуваана.
Тэдэнд дараах нөхцөл байдлыг танилцуулна: "Та бүхэн хөлөг онгоцны ослын улмаас цөлөгдсөн арал дээр гацсан байна. Та бүхэн зөвхөн нэг л зүйлийг авчрах боломжтой. Тэр зүйл юу байх вэ, яагаад тэрийг сонгосон бэ?"
Бүлэг бүрийн гишүүд өөрсдийн авчрах зүйлээ сонгож, яагаад тэрийг сонгосон шалтгаанаа бусадтайгаа хуваалцана.
Дараа нь бүлгүүд өөрсдийн сонгосон зүйлсийг хэрхэн хослуулж, амьд үлдэх боломжоо нэмэгдүүлэх талаар ярилцана.
Бүлгүүдийн санаачилсан шийдлүүдийг бусадтайгаа хуваалцаж, хамгийн бүтээлч шийдлийг тодруулж болно.
Энэхүү дасгал нь багийн гишүүдийг бие биенийхээ талаар илүү ихийг мэдэхэд тусалж, харилцаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааг нэмэгдүүлдэг. Мөн ирээдүйн зорилгодоо хамтдаа хүрэх урам зоригийг төрүүлнэ.
Hot News 📰
“Super Bowl LIX-ийн нээлтээр 22.6 сая Америк ажилтан ажилдаа ирээгүй.”
Энэ Даваа гарагт болсон Super Bowl LIX-ийн нээлтээр 22.6 сая Америк ажилтан ажилдаа ирээгүй нь өмнөх жилүүдийн дээд амжилтыг эвдсэн байна. Гэсэн хэдий ч, менежерүүд болон ажилтнууд энэ өдрийг чөлөө авах талаар илүү нээлттэй ярилцаж байсан нь ажлын байран дахь ил тод байдлыг нэмэгдүүлсэн байна. линк
“Google компани олон янз байдал, тэгш байдал, оролцоог (DEI) дэмжих зорилгоор хэрэгжүүлж байсан ажилд авах зорилтот хөтөлбөрүүдээ зогсоожээ.”
Энэ шийдвэр нь Ерөнхийлөгч Дональд Трампын холбооны засгийн газар болон холбооны гэрээт байгууллагуудад DEI санаачилгуудыг хязгаарлах тухай шинэ зарлигтай холбоотой юм. Google-ийн хүний нөөцийн захирал Фиона Чиккони ажилтнуудад илгээсэн имэйлдээ, 2020 онд тавьсан төлөвлөгөөт ажилд авах зорилтуудаа цуцалж байгаагаа мэдэгдсэн байна. линк
“Филиппин улс эмэгтэйчүүд болон залуучуудын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зээл авахаар болжээ.”
Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь Филиппиний ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлж, ажлын байрны чанарыг сайжруулах зорилгоор 500 сая ам.долларын зээлийг олгож байна. "Бизнес ба Ажил эрхлэлтийг сэргээх хөтөлбөрийн дэд хөтөлбөр 2" нэртэй энэхүү санаачилга нь Филиппиний ажилчдыг, ялангуяа залуу мэргэжилтнүүд болон эмэгтэйчүүдийг хиймэл оюун ухаан, программ хангамжийн хөгжил, өгөгдлийн шинжилгээ, бизнес процессын менежмент зэрэг эрэлттэй ур чадвараар хангахыг зорьж байна. линк
