• Oneplace Newsletter
  • Posts
  • Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийн чиг хандлага

Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийн чиг хандлага

Кейс 1: Менежерүүдийн хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэх арга зам

Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн шийдэх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.

Таны мэдлэгт 🧠

2025: Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийн чиг хандлага

Ажлын ертөнц өөрчлөгдөхийн хэрээр ажилд орох үйл явц ч мөн хувьсан өөрчлөгдөж байна. 2025 онд шинээр ажилд орсон ажилтны дасан зохицох үйл явц нь зөвхөн хүний нөөцийн хэлтсээр хязгаарлагдахгүй бөгөөд гүйцэтгэх удирдлага, борлуулалтын ахлагчид, мэдээллийн технологийн багуудын хамтын ажиллагааг шаарддаг болох төлөвтэй байгаа билээ. Шинэ ажилтны дасан зохицох үйл явцыг бизнесийнхээ зорилготой уялдуулснаар байгууллагууд ажилтнуудын сэтгэл ханамж, тогтвор суурьшил, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.

1. Personalization буюу хиймэл оюун ашиглан хүн бүрт тусгайлан гаргаж ирэх:

2025 оны чиг хандлагуудын нэг бол дасан зохицох хөтөлбөр илүү хувь хүний онцлогт нийцсэн буюу хувьчилсан байх болно. Ажлын байрны тодорхой ажлын урсгал, аналитик шинжилгээ, хиймэл оюун ухааны тусламжтайгаар байгууллагууд ажилтны карьерын хүсэл эрмэлзэл, өмнөх туршлага, харилцааны хэв маяг зэрэгт тохирсон хөтөлбөрийг боловсруулах боломжтой болж байгаа. Ингэж хувь хүнд нь тохируулснаар ажилтны оролцоог нэмэгдүүлж, бүтээмжид хурдан хүрэхэд тусалж, тогтвор суурьшилтай ажиллахад нөлөөлөх юм.

Хүний нөөцийн удирдлагын хувьд, хувь хүнд тохирсон хөтөлбөр нь гар ажиллагааг багасгаж, стратегийн ажилд төвлөрөх боломжийг олгодог. Бизнесийн өнцгөөс авч үзвэл, хувьчилсан хөтөлбөртэй байх шинэ ажилтнууд ажлын эхний өдрөөсөө л байгууллагын зорилготой нийцүүлэн ажиллаж эхлэхэд туслах юм. Үүнээс гадна тэдний ур чадварын дутагдлыг эрт илрүүлэн хурдан арга хэмжээ авах боломжтой.

Бизнесийн үр дүн: Ажилтнуудын сэтгэл ханамж, тогтвор суурьшил нэмэгдэж, ажилтны эргэцийн зардал буурч, бүтээмжид хүрэх хугацаа хурдан болно.

2. Бизнесийн зорилготой уялдуулсан хөтөлбөр:

2025 онд ажилд орох үйл явц нь зөвхөн шинэ ажилтныг ажлын орчинд дасгах бус, эхний өдрөөс нь байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, алсын хараатай уялдуулахад чиглэнэ. Амжилттай дасан зохицох хөтөлбөр нь байгууллагын стратегийн зорилтыг тодорхой харуулан хувь хүний үүрэг эдгээр зорилгод хэрхэн нөлөөлж байгааг ойлгуулахыг хэлэх юм.

Жишээ нь, борлуулалт зэрэг орлого бий болгодог хэлтсүүдийн хувьд, гүйцэтгэлийн үзүүлэлтүүд гол үүрэгтэй байдаг. Харин бизнесийн зорилгыг эхнээс нь суулгаснаар хэлтэс хоорондын хамтын ажиллагаа сайжран үл ойлголцол үүсэх нь багасах юм.

Бизнесийн үр дүн: Хувь хүний гүйцэтгэл байгууллагын гол үзүүлэлтүүдтэй уялдаж, багийн гүйцэтгэл сайжирч, үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ.

3. Өгөгдөлд суурилсан хэмжүүрүүд:

2025 он гэхэд өгөгдөл буюу дата шинээр ажилд авах үйл явцын гол цөм болно. Байгууллагууд ажилд авах хөтөлбөрийн үр нөлөөг хэмжихийн тулд аналитикийг ашиглаж, бүтээмжид хүрэх хугацаа, хадгалалтын түвшин, ажилтнуудын сэтгэл ханамжийг үнэлдэг.

Гүйцэтгэх удирдлагууд шинэ ажилтанд оруулах хөрөнгө оруулалтын өгөөжийг датанаас тодорхой харж, авьяас чадварын стратегийг бизнесийн зорилготойгоо уялдуулах харах боломжтой. Мөн хүний нөөцийн багууд шинэ ажилтнууд хэр хурдан дасан зохицож байгааг ажиглаж, боломжит саад бэрхшээлийг тодорхойлон дараа дараагийн алхмуудаа эрсдэл багатай гаргах боломж үүсэж байгаа юм. Өгөгдөлд суурилсан хэмжүүрүүд нь үр ашиггүй байдлыг бууруулж, ажилд авах үйл явцыг тасралтгүй сайжруулахад тусална.

Бизнесийн үр дүн: Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтаар дамжуулан ажилд оруулах үйл явц нь илүү өндөр өгөөжтэй болж, ажиллах хүчний бэлэн байдлыг хангана.

4. Дасан зохицох хөтөлбөрийн төвлөрсөн платформ:

Дасан зохицох хөтөлбөрийн төвлөрсөн платформ нь шинэ стандарт болж байна. Уг платформ нь удирдлагуудад дата дээр тулгуурласан оновчтой шийдвэр гаргахад туслах юм. Борлуулалтын хэлтэс эхний өдрөөсөө шинэ ажилтнуудад CRM хэрэгсэл, борлуулалтын арга зүйг танилцуулахад платформыг ашиглаж болно. Мөн дасан зохицох хөтөлбөрийн төвлөрсөн платформ нь интерактив байдаг бөгөөд ингэснээр ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх ч боломжтой. Шинэ ажилтнаа дасан зохицоход нь хөрөнгө оруулсан байгууллагууд илүү үр ашигтай байж, хэлтэс хоорондынх нь хамтын ажиллагаа сайжруулдаг байна.

Oneplace.hr платформ нь шинэ ажилтны дасан зохицох үйл явцыг автоматжуулж, хүний нөөцийн цагийг хэмнэж, ажилтнуудын оролцоот байдал мөн бүтээмжийг нэмэгдүүлдэг.

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.

Бизнесийн үр дүн: Шинэ ажилтны дасан зохицох хугацааг болон алдааг багасгаж, бүтээмжийг нь нэмэгдүүлж, захиргааны ажлын ачааллыг бууруулна.

Дүгнэлт

Эдгээр чиг хандлагыг дагаж хэрэгжүүлснээр танай байгууллага шинэ ажилтнуудыг татан оролцуулж, тэднийг байгууллагынхаа зорилготой уялдуулан, урт хугацааны амжилтад хүргэх гайхалтай туршлагыг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна.

Oneplace.hr сонин сайхан

Шууд удирдлага нь шинэ ажилтныхаа дасан зохицох явцыг хянах, дэмжих боломжтой боллоо 🎉

Шинэ ажилтнуудынхаа дасан зохицох хөтөлбөрийн явцтай танилцаж, хэрэгцээт мэдээллээр ханган, шаардлагатай үед шууд дэмжлэг үзүүлэх боломжтой боллоо.

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.

Хэрхэн шийдэх вэ?

Манай newsletter-д шинээр нэмэгдэж буй "Хэрхэн шийдэх вэ" булан нь хүний нөөцийн салбарт тулгардаг нийтлэг болон боломжит асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар бодит жишээнүүдийг (case study) танилцуулах зорилготой юм.

Эдгээр кейс судалгаанууд нь уншигчдад хүний нөөцийн менежментийн олон талт асуудлуудыг ойлгох, шийдвэрлэхэд практик зөвлөмж, санаа өгөх болно. Бидний зорилго бол танай байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, бүтээмжтэй болгоход хувь нэмэр оруулах юм.

Кейс 1: Менежерүүдийн хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэх арга зам

АСУУДАЛ: Удирдлагын хоёр менежерийн хооронд удаан хугацаанд үргэлжилсэн зөрчил нь ажилтнуудын асуудал, бүтээмжийн уналт, өндөр ажилтнуудын эргэц үүсгэв. Удирдлага багийн доторх энэ их үймээний шалтгааныг ойлгох гэж хичээсэн ч асуудлын үндсэн эх үүсвэрийг олж тогтоох арга замаа тодорхойлж чадахгүй байлаа.

ШИЙДЭЛ: Уг байгууллагын гүйцэтгэх захирал ажилтнуудаас санал хүсэлт авах төлөвлөгөө боловсруулж, байгууллагын бүх түвшний багийн гишүүдээс мэдээлэл цуглуулан асуудлын үндсэн шалтгааныг тодорхойлсон байна. Ирсэн бүх санал хүсэлтийг нэгтгэж, нөхцөл байдлыг сайжруулах бодлогыг боловсруулан дараах шийдлүүд гарчээ:

  • Үйл ажиллагааны сайжруулалт хийхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах

  • Хоёр багийн хамтын ажиллагааг бэхжүүлэх team building үйл ажиллагаанууд зохион байгуулах

  • Хамгийн чухал нь, зөрчилтэй хоёр удирдагчид зориулсан хувь хүний болон багийн коучинг зохион байгуулах

ҮР ДҮН: Энэхүү олон талт шийдэл нь багийн ажлын уялдаа холбоо болон бүтээмжид сөргөөр нөлөөлж байсан саадыг арилгасан байна. Хоёр менежерийн хоорондын харилцаа, хоёр багийн хамтын ажиллагаа илүү ил тод болж сайжирч, үүрэг хариуцлагын зохицуулалт, бие биесээ хүлээх хүлээлтийг тодорхой болгосноор асуудал шийдэгдсэн байна.

Хэрэв та тодорхой сэдвээр кейс судалгаа уншихыг хүсвэл эсвэл өөрийн байгууллагын туршлагаас хуваалцахыг хүсвэл манай сошиал хаягууд руу холбогдох боломжтой. Oneplace.hr 

Зүгээр л тоглоод үз ✌️

"Бидний нийтлэг зүйл юу вэ?"

"Бидний нийтлэг зүйл юу вэ?"нь томоохон байгууллагуудын ажилтнуудын хоорондын харилцааг сайжруулах зорилготой үйл ажиллагаа юм. Энэ дасгал нь 20-50 хүний ​​бүрэлдэхүүнтэй багуудад зориулагдсан бөгөөд 40-60 минутын хугацаанд явагдана.

Үйл ажиллагааны зорилго: Томоохон байгууллагуудын ажилтнуудын хоорондын харилцааг дэмжих.

Үйл ажиллагааны явц:

  • Ажилтнуудыг өөр өөр хэлтэс, албанаас бүрдсэн жижиг бүлгүүдэд хуваана.

  • Бүлэг бүрийн гишүүд өөрсдийн хооронд нийтлэг 5-10 шинж чанар, сонирхол эсвэл туршлагыг олж илрүүлэхийг зорьно.

  • Эдгээр нийтлэг зүйлс нь ердийн зүйлс ч байж болно (жишээ нь, дуртай пиццаны амт) мөн илүү гүнзгий, өвөрмөц зүйл ч байж болно.

  • Бүлгүүд олж мэдсэн нийтлэг зүйлсээ бусадтай хуваалцаж, ярилцана.

Энэ дасгал нь ажилтнуудыг богино хугацаанд бие биенийхээ талаар илүү ихийг мэдэхэд түлхэц өгч, харилцаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааг нэмэгдүүлдэг.

Hot News 📰

Meta компани ажилтнууддаа компанийн мэдээллийг задруулах нь ажлаас халагдах шалтгаан болохыг анхаарууллаа.”

Энэ нь CEO Марк Цукербергийн удаа дараагийн мэдээлэл задруулалтад бухимдалтай байгаагаа илэрхийлсний дараа гарсан бөгөөд түүний хэлснээр, ийм явдлууд багийн сэтгэл санааг унагааж, компанийн зорилгод зарцуулах боломжтой үнэт цагийг алдаж байгааг онцолсон. линк

Японы гадаад ажилчдын тоо дээд хэмжээнд хүрчээ.

Японы гадаад ажилчдын тоо 2024 онд шинэ дээд хэмжээнд хүрч, 2.3 саяд хүрсэн нь өмнөх жилээс 12.4%-иар өссөн байна. Энэ өсөлт нь хөдөлмөрийн хомсдол болон хөгшрөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэж, Вьетнам, Мьянмар, Индонез зэрэг улсаас ирсэн ажилчид голлох үүрэг гүйцэтгэж байна. линк

2025 онд Сингапурын хамгийн өндөр өсөлттэй ажлын байрууд.

2025 онд Сингапурт эрүүл мэнд, мэдээллийн технологи, тогтвортой хөгжлийн мэргэжилтнүүд болон дижитал маркетингийн салбарын ажлын байр хамгийн их өсөлттэй байх төлөвтэй байна. Ялангуяа кибер аюулгүй байдал, өгөгдлийн шинжилгээ, ногоон санаачилга, ложистик зэрэг чиглэлд мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдэх нь тодорхой байна. линк

Хэрэв танд oneplace.hr-ийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗! Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌