- Oneplace Newsletter
- Posts
- Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр
Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр
Хэрхэн шинэ ажилтантай харилцах вэ?
Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр
Шинээр ажилд ороход шинэ ажилтан олон сэтгэл хөдлөлыг туулдаг бөгөөд ажлын анхны өдрүүдийн сандралыг даван туулахад тодорхой хугацаа шаардагддаг. Ажилтнуудаа шинэ үүрэгтээ дасахад нь тусалж анхны алхамуудыг нь тодорхой байлгаж чадвал тэд илүү хурдан хамт олны нэг хэсэг болж, ажлын гараагаа сайн эхлүүлэх боломжтой болно.
Дасан зохицох хөтөлбөр нь шинэ ажилтнуудыг аль болох хурдан сургаж, шаардлагатай баримт бичгийг бөглөх, зөөврийн компьютеруудыг тохируулах, сургалт хийх зэрэгт анхаардаг юм. Тав тух, харьяалагдах мэдрэмжийг бий болгоход цаг хугацаа шаардагдах ч шинэ ажилтнуудад компанийн амьдралд хурдан дасан зохицоход энэ хөтөлбөр туслах юм.
2024 онд хиймэл оюуны хэрэглээ бүхий л салбарт маш хурдацтай нэвтэрч байгаа. Хүний нөөцийн салбарт мөн адил маш өргөнөөр хэрэглэгдээд эхэлсэн билээ.
Тэгвэл яг ямар функцүүдэд хиймэл оюун ашиглаад эхэлсэн талаар судалгаанд, ажил горилогч үндсэн ажилтан болмогц хиймэл оюун ухаан нь тухайн хүний дасан зохицох үе шатад тусалж, шинэ ажилчдыг сургах боломжтой болжээ гэдэг хариу гарчээ. Тэгвэл хиймэл оюуныг ашиглахад хамгийн чухал нь өгөгдөл байдаг. Цаасаар явагддаг байсан ажлуудыг цахимжуулснаар хүний нөөцийн багт өгөгдлийн сан үүсэж тэдгээрийг үнэлэх, анализ хийх, сайжруулах үүд хаалга нээгдэж буй юм. Тухайлбал:
1. Сайжирах боломж
Шинэ ажилтан баг дотор уусаж, багийн нэг гишүүн болох үеийн Behavioral буюу зан үйлийн өгөгдөлийг цахим хэлбэрээр бүрдүүлэн уг өгөгдлийг дараа дараагийн удаад илүү оновчтой, хялбар, үр дүнтэй болгон ашиглах нь маш чухал ач холбогдолтой юм.
Жишээ нь, шинэ ажилтан анхны 30 хоногтоо багийн гишүүдийн хамт цаг хугацаа, ажлын гүйцэтгэл, шийдвэр гаргалт зэрэг зан үйлийн өгөгдлөө хуваалцаж, багийн гишүүн бүрийн онцлог, давуу талыг ойлгож авах. Энэ өгөгдлийг анализ хийхэд ашиглаж, дараагийн ажилтнуудад зориулан сэтгэл ханамжийн судалгаа хийж, хөтөлбөрийг сайжруулахад хэрэглэнэ.
2. Цаг алдахгүй байх
Харилцаа маш үр дүнтэй болгох нэг чухал зүйл нь хүний нөөцийн баг болон шинэ ажилтны хооронд Real-Time буюу цаг алдалгүй явцын талаарх мэдээлэл солилцох, ил тод байх юм. Шинэ ажилтанд ямар нэгэн бэрхшээл тулгарахад хүний нөөцийн ажилтан цаг алдалгүй туслах боломжтой болно гэсэн үг.
Шинэ ажилтанд хурдан, шуурхай тусламж өгснөөр ажлын гүйцэтгэлд нь нөлөөлөх асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Цаг алдалгүй мэдээлэл солилцох нь шинэ ажилтнуудын ажилд орох үеийн сэтгэл зүйг сайжруулж, итгэлцлийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Түүнчлэн, байгууллагын соёлд хурдан дасан зохицох боломжийг олгож, шинэ ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.
3. Оролцоотой, сонирхолтой байлгах
Шинэ ажилтанд даалгавар өгөөд тэдгээрийг биелүүлэхэд оноо өгч дасан зохицох хөтөлбөрийг илүү сонирхолтой, үр дүнтэй болгох боломж юм.
Жишээлбэл, шинэ ажилтнуудад зорилго тодорхойлсон даалгавар өгөх, тэдний гүйцэтгэлд суурилсан уралдаан challenge зохион байгуулах. Энэ нь шинэ ажилтнуудад идэвхтэй оролцох, хамт олны гишүүдтэй харилцахад дэмжлэг үзүүлдэг. Оролцоотой хөтөлбөр нь ажилтны сэтгэл зүйг сайжруулах, тэднийг тухайн байгууллагын зорилгод чиглүүлэх, харилцаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Ингэснээр шинэ ажилтнууд хариуцлагаа илүү сайн ойлгож, ажлын туршлагаа баяжуулж, байгууллагын амжилтад хувь нэмэр оруулахад бэлэн болдог.
4. Шинэ ажилтаны тооноос үл хамаарах шийдэл
Компанийн хэмжээ, шинээр ажилд орж буй хүмүүсийн тооноос үл хамааран удирдах боломж. Хүмүүсийн тоо олон болох тусам тэдгээрийг цаасаар удирдах болможгүй болж ирдэг бол технологи ашигласан хөтөлбөр нь хэдэн ч ажилтан байсан бүгдийг нэг дороос удирдах боломийг олгодог билээ.
Жишээ нь, хэрвээ компанид 5, 50 эсвэл 500 шинэ ажилтан ажилд орж байгаа бол технологийн шийдлүүд (жишээ нь, цахим сургалтын платформ, автоматжуулсан систем) ашиглан бүх ажилтнуудад нэгэн зэрэг сургалт явуулах, тайлан, санал хүсэлт авах зэрэг олон ажлыг нэг дороос удирдах боломжийг олгодог.
Дүгнэлт
Зөв арга хэрэгсэл ашиглснаар хүний нөөцийн баг нь өөрийн гол зорилтуудаас гадна бизнесийн гол зорилтуудад хүрч болохыг сүүлийн үеийн технологи ашигладаг багууд мэдрээд байгаа билээ. Шинээр хөдөлмөрийн зах зээл руу орж ирж буй залуу мэргэжилтнүүд бол багаасаа технологи ашиглаж өссөн тул цахимжуулахад хэрэглэх үеийн асуудал гарах нь багасч байгаа, тэрнээс илүүтэйгээр залуучуудын 65% нь технологиашиглан мэдээлэл аваад, цахим платформоор харилцаад явах нь илүү амарбайдаг хэмээн хариулсан байдаг.
Oneplace.hr сонин сайхан
Oneplace.hr Onboarding/Дасан зохицох хөтөлбөрийн хэсэгтэй боллоо! 🎉

Бид Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийг шинэ ажилтнуудад багийнхаа гишүүн болох шилжилтийг дэмжих зорилгоор шинээр нэвтрүүллээ. Энэ функц нь шинэ ажлаа хүлээн авах процессыг хялбаршуулах, шинэ ажилтнуудыг тав тухтай, оролцоотой, амжилттай ажиллахад туслах юм. Гол онцлогуудаас дурьдахад:
Оноо цуглуулах: Шинэ ажилтнууд одоо хөтөлбөрийн даалгавруудыг гүйцэтгэх үед оноо цуглуулах боломжтой бөгөөд энэ нь суралцах процессыг интерактив болгодог.
Хялбар суралцах зам: Манай шинэ ажилтны хөтөлбөрийн хэсэг нь шинэ ажилтнуудад өөрсдийн үүрэгтээ хялбархан дасан зохицохоос гадна, манай компанийн соёл, үнэт зүйлсийг хурдан ойлгож авахад туслах алхам алхмаар зааварчилгаа өгдөг.
Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу.
Хэрхэн хийх вэ?
Хэрхэн шинэ ажилтантай харилцаж, шинэ ажилд дасахад нь туслах вэ?
Шинээр ажилд орж буй нэгнийг зөвхөн хүний нөөцийн ажилтан, хариуцан ажиллах менежер нь ажилд дасахад туслахаас гадна баг хамт олон хамтдаа энэ процесс д оролцсоноор шинэ ажилтны дасах хугацааг богиносгох юм. Эдгээр алхмуудыг багийнхаа гишүүдтэй хуваалцаарай.
Угтан авах, танилцуулах: Шинэ ажилтныг эелдэг дулаан уур амьсгалтайгаар угтсанаар тэднийг багийн нэг гишүүн болж буй мэдрэмжийг бий болгоно. Сайхан угтлага нь тэднийг хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмжийг төрүүлдэг.
Жишээ нь,
Шинэ ажилтнуудаа анхны өдөр нь инээмсэглэж, гар барих (эсвэл гараараа даллах) замаар угтаж авах.
Тэднийг багийн гишүүдтэй танилцуулах, тэдний үүргийг товчхон танилцуулах.
Бүх багаараа хамтран богино амралт авч, кофе уух уулзалт зохион байгуулж, хүмүүсийн хоорондын холбоог бий болгоорой.
Тодорхой мэдээлэл өгөх: Шинэ ажилтанд компанийн бодлого, журам, тэдний ажлын үр дүнтэй гүйцэтгэхэд шаардлагатай нөөцийг санал болгох.
Жишээ нь,
Чухал баримт бичгүүд, ажилтны гарын авлага, компанийн соёлын талаарх мэдээллийг агуулсан багцыг хуваалцах.
Чухал процессыг хэлэлцэх уулзалт зохион байгуулах.
Шинэ ажилтнуудад хариултыг нь олж авах боломжтой, хамгийн их асуудаг асуулттай холбоотой материал болон дотоод вэб хуудас бүтээх.
Санаа зоволтгүй асуулт асуух орчноор хангах: Шинэ ажилтнууд асуулт асуухад тав тухтай орчныг бий болгох. Энэ нь эргэлзээг арилгах бөгөөд тэдний санал хүсэлтийг үнэлж байгааг харуулах юм.
Жишээ нь,
Шинэ ажилтнуудаа асуулт асуухад хэзээ ч байж болохыг мэдэгдэх, ямар ч жижиг асуудал байвал асууж байхыг сануулаарай.
Асуултаа нууцлан асуух боломжтой "Асуултын самбар" үүсгэх, эсвэл дотоод сүлжээндээ тийм хэсэг нэвтрүүлээрэй.
Ажлын сайн хамтрагчийг нь олж өгөх: Шинэ ажилтанд хэдэн долоо хоногийн туршид дэмжлэг үзүүлэхийн тулд ментор эсвэл buddy буюу сайн хамтрагчийг томилох. Ингэж дэмжлэгийг бий болгож, багийн холбоог нэмэгдүүлээрэй.
Жишээ нь,
Өдөр тутмын ажиллагаа, компанийн соёлыг ойлгоход нь туслах чадвартай, туршлагатай багийн гишүүнийг ментор болгон томилох.
Buddy-г тогтмол уулзалт хийхийг уриалах (долоо хоног тутам эсвэл хоёр долоо хоног тутам) шинэ ажилтны гүйцэтгэлийг хэлэлцэж, асуултуудад нь хариулж өгөх зэргээр.
Хамт өдрийн хоолоо идэнгээ танилцаж цаг гаргах маш чухал шүү.
Санал хүсэлт авах, талархлаа илэрхийлэх: Шинэ ажилтнуудаас хөтөлбөрийн туршлагын талаарх санал хүсэлт аваарай. Энэ нь дараагийн ажилтнуудад зориулан процессыг сайжруулахад тусалж, шинэ ажилтнуудад ч тэднийг үнэлэгдсэн мэдрэмжийг өгдөг.
Жишээ нь,
Нэг сарын дараа хөтөлбөрийн туршлагаа хэрхэн сайжруулах талаар судалгаа хийн, албан бус уулзалт зохион байгуулах.
Шинэ ажилтнуудын хийгдсэн ажлыг, том жижиг байхаас үл хамааран, тэмдэглэж, баяр хүргэх. Ингэснээр тэдний итгэл нэмэгдэж, багийнхаа дунд үнэ цэнтэй гэдгээ мэдрэх болно.
Зүгээр л тоглоод үз ✌️
“Хоёр үнэн, нэг худал” тоглоом
Оролцогчид тус бүр өөрсдийнхөө тухай гурван факт бодож олох: хоёр нь үнэн, нэг нь худал. Нэг нэгээрээ, хүн бүр гурван фактаа хуваалцах бөгөөд бусад нь худал факт-г нь таах ёстой. Бусад гишүүд таасны дараа факт хэлсэн хүн аль нь худал байсныг илчлэх бөгөөд үнэн фактуудынхаа талаар жаахан тайлбарлаж өөрийнхөө талаар ярина.
Шинэ ажилтнуудад яагаад тохирох вэ:
Энэ тоглоом нь амархан оролцох боломжийг олгодог тул анхны уулзалтыг энэ тоглоомоор эхлүүлэх нь тохиромжтой байдаг.
Багийн гишүүдийн хоорондын холбоог бэхжүүлэхэд тусалдаг, бие биенийхээ талаар сонирхолтой, хөгжилтэй баримтуудыг олж мэдэх.
Бүх хүний оролцоог дэмждэг бөгөөд маш сонирхолтой яриа хэлцлүүдийг бий болгодог.
Hot News 📰
“Тесла компанийн удирдлагууд өвчний улмаас чөлөө авсан ажилчдын гэрт очиж шалгалт хийжээ”
Германд байрлах Тесла компанийн цахилгаан автомашины үйлдвэрт ажилладаг ажилчид удаан хугацааны өвчтэй чөлөө авсан гэх шалтгаанаар гэртээ байх үед нь удирдлагууд шалгалт хийсэн тухай мэдээлэл байна. Тус үйлдэл нь зарим ажилчид Германы хөдөлмөрийн хуулийг "ашиглаж" магадгүй гэсэн сэжиглэлээс үүдэлтэй гэж мэдээлсэн байна.
Үйлдвэрлэлийн захирал Андре Тиеригийн хэлснээр, энэ жил ажилдаа ирээгүй ч цалингаа авч байгаа 200 ажилтныг илрүүлжээ. линк
“АНУ-ын 3 ажилтны 1 нь удахгүй болох сонгууль нь тэдний карьерт нөлөөлнө гэж үзэж байна.”
АНУ-д удахгүй болох 11-р сарын сонгуулийн өмнө явуулсан судалгаагаар ажилтнуудын 32% нь уг сонгууль нь тэдний карьерт нөлөөлөх болно гэж үзсэн байна. линк
“Онлайн худалдааны өсөлтөөс болж Өмнөд Солонгост жижиглэн худалдааны ажил эрхлэлт буурч байна.”
Өмнөд Солонгосын статистикийн газрын мэдээллээс харахад 2023 онд онлайн худалдааны гүйлгээний нийт дүн 169.8 тэрбум ам.долларт хүрсэн нь 2017 оны түвшнээс 143%-иар өссөн үзүүлэлт юм.
Энэ салбар цар тахлын үеэр эрчимтэй өсч, 2019 онд 101.3 тэрбум ам.доллар байснаа 2020 онд 117.4 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн бөгөөд 2021 онд 141 тэрбум ам.доллар хүртэл өссөн байна. линк