• Oneplace Newsletter
  • Posts
  • Employee Experience /Ажилтны туршлага/-г сайжруулах 5 хүчин зүйлс

Employee Experience /Ажилтны туршлага/-г сайжруулах 5 хүчин зүйлс

Ажлын хэв маяг тодорхойлох "Ингэх үү? Тэгэх үү?" асуултууд

Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.

Таны мэдлэгт 🧠

Employee Experience /Ажилтны туршлага/-г сайжруулах 5 хүчин зүйлс

Олон жилийн турш удирдлагын баг ихэнх анхаарлаа CX буюу хэрэглэгчдийн туршлагад хандуулахыг уриалсаар ирсэн. Columbia-ийн судалгаагаар "Санхүүгийн тайлангийн үеэр удирдлагууд ажилтнуудаасаа 10 дахин илүү хэрэглэгч/харилцагчдын талаар ярьдаг, боддог” гэж дурдагджээ. Түүнчлэн Employee Experience-г сайжруулах талаар ярьж байгаа ч, ихэвчлэн Customer Experience - г анхаардаг гэж уг судалгаанд дурджээ.

Байгууллагын харилцагчийг өөрийн ажилтнуудаас илүүд үзэх нь богино хугацаанд орлогыг нэмэгдүүлж болох ч урт хугацаанд ажилтнуудаа хадгалах болон тэдний оролцоог алдагдуулах сөрөг үр дагавартай. Employee Experience сайжруулснаар орлого 50% хүртэл нэмэгдэж болно гэсэн судалгаа байдаг аж.

Employee Experience - г сайжруулахад дараах 5 хүчин зүйл чухал: харилцан итгэлцэл, удирдлагын хариуцлага, үнэт зүйлсийн нийцэл, амжилтыг үнэлэх байдал болон технологийн уялдаа холбоо. Энэ нь ажилтнуудын урам зоригийг сэргээж, үйлчлүүлэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд тусалдаг.

  1. ХАРИЛЦАН ИТГЭЛЦЭЛ: 

McKinsey-ийн судалгаагаар харилцан итгэлцэл нь ажилтнуудын байгууллагадаа үлдэх магадлалыг 47%, ажилтнууд бие биедээ туслахын тулд бүх хүчээ дайчлах магадлалыг 90% нэмэгдүүлдэг.

Ажилтан болон байгууллагын хооронд итгэлцлийг бий болгох нь баг дотрох хамтын ажиллагаа болон бүтээлч байдлыг бий болгодог. Жишээлбэл, Apple болон Ritz-Carlton компаниудын ажилтнууд үйлчлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэхдээ менежерээс зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг нь үр дүнтэй байдаг гэжээ.

  1. УДИРДЛАГЫН ХАРИУЦЛАГА: 

Удирдлагын баг нь ажилтнуудын дуу хоолойг сонсоод зогсохгүй, тухайн санал хүсэлтэд суурилан арга хэмжээ авах ёстой байдаг. Employee Experience бол хамтын хариуцлага гэдгийг хүн бүр ойлгодог соёлыг бий болгоорой. Жишээлбэл, Hilton компани олон хэлтсүүд дундаас нэг баг бүрдүүлж Employee Experience нь ямар байгааг хянадаг байна. Жишээ нь, шинэ санаа боловсруулах тал дээр хэр байгааг; мэдлэг, ур чадварын зөрүүг арилгах арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай үгүйг; мөн ажилтнуудын санал хүсэлт, хэрэгцээ, хүсэл сонирхлыг мэдэх гэх зэрэг.

“Багийн гишүүддээ хэрхэн хандах нь дараа нь тэд үйлчлүүлэгчдэд хэрхэн хандахыг тодорхойлдог.”

Hilton-ын гүйцэтгэх захирал Крис Силкок

Энэ хандлага нь Hilton компанийг Fortune-ийн "Ажиллахад хамгийн таатай байгууллагууд" жагсаалтад удаа дараа ороход нөлөөлжээ.

  1. ҮНЭТ ЗҮЙЛСИЙН НИЙЦЭЛ: 

Ажилтнуудын үнэт зүйлс нь байгууллагын зорилготой нийцэж байх ёстой бөгөөд ажилтнууд байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж байгаагаа мэдрэх нь чухал.

Жишээлбэл, Patagonia компани нь хүрээлэн буй орчныг хамгаалах талаар онцгой анхаарал тавьж, энэ зорилгод нийцсэн ажилтнуудыг сонгон авдаг. Ингэснээр ажилтнууд байгууллагынхаа зорилго, үнэт зүйлстэй холбогдож, байгууллагаа урагшлуулахад өөрсдийн үүргийг маш сайн ухамсарлан ойлгож илүү аз жаргалтайгаар ажлаа хийдэг байна.

Байгууллагын үнэн зүйлс дээр тулгуурлан бий болгосон байгууллагын соёлын талаар Airbnb-н гүйцэтгэх захирал Брайан Чески ийн хэлжээ:

"Соёл бол хүсэл тэмүүлэлтэйгээр ажлаа хийх нийтлэг арга юм. Соёл хэдий чинээ хүчтэй байна, төдий чинээ удирдлагын оролцоо бага шаардагддаг. Соёл хүчтэй байвал хүн бүр зөв зүйл хийнэ гэдэгт итгэж болно."

Airbnb-н гүйцэтгэх захирал Брайан Чески
  1. RECOGNITION: 

     

Ажилтнуудыг урамшуулах нь тэдний идэвх, оролцоотой байдлыг нэмэгдүүлэх зардал багатай арга байж болох бөгөөд энэ нь үнэнч байдал, тогтвор суурьшил, бүтээмжид эерэгээр нөлөөлдөг. Quantum Workplace-ийн судалгаагаар амжилт нь үнэлэгдэнэ гэдэгт итгэдэг ажилтнууд бусдаасаа 2.7 дахин илүү идэвхтэй ажилладаг болох нь тогтоогдсон байна.

Мэдээж, зөвхөн урамшуулж магтахаас илүүтэйгээх ажилтнуудын чадамжийг олж илрүүлэх, сайн хийсэн ажлыг нь бодитоор үнэлэх, хөгжүүлэх, өсөхөд шаардлагатай ур чадварыг олгох багтаадаг.

Жишээ нь, Unilever компани байгууллагыг бүтнээр нь хамарсан манлайллын хөгжлийн хөтөлбөрийг бий болгожээ. Уг хөтөлбрөөр ажилтнууд өөрсдийн ​​зорилгод нийцсэн “ирээдүйн төлөвлөгөө” боловсруулдаг бөгөөд энэ нь хувь хүний ​​хувьд чухал төдийгүй компанийн зорилготой уялддаг байна.

  1. ТЕХНОЛОГИ АШИГЛАХ: 

Employee Experience-г нэмэгдүүлж, ажилтнуудын өдөр тутмын ажлын ачааллыг багасгахын тулд технологийг ашиглаж эхлэх боломжтой. Инженер, удирдлагын зөвлөх W. Edwards Deming хэлснээр, “Алдаа гарсан шалтгааны 85 хувь нь ажилтны бус систем, процессын дутагдалтай холбоотой байдаг. Удирдлагын үүрэг бол ажилтнуудаа шахаж, сайжруулахыг шаардсанаас илүү системыг өөрчлөх явдал юм.”

Технологи нь өөрөө зорилго биш харин бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг багасгах хэрэгсэл юм.

Хүний нөөц удирдлагын гол үзүүлэлтүүдийг технологи ашиглан нэг дор шийдэх боломжтой oneplace.hr платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.

Дүгнэлт

Эдгээр таван хүчин зүйлс нь хоорондоо уялдаа холбоотой. Тус бүр нь ажилтны илүү хүчирхэг туршлагыг бий болгодог. Аз жаргалтай ажилтнууд нь аз жаргалтай үйлчлүүлэгчдийг бий болгодог бөгөөд тэдгээрийн харилцан холбоог зөв удирдах нь удирдагчид болон хөрөнгө оруулагчдыг ч аз жаргалтай болгох болно.

Oneplace.hr сонин сайхан

Ажилтан тус бүр өөрсдийн ПРОФАЙЛ хэсэгтэй боллоо! 🎉

Профайл хэсэг маань дараах хэсгүүдийг багтаасан:

  • Recognition: Бие биедээ талархлын бичвэр илгээх

  • Feed-Forward: Бие биедээ өсөж дэвших, сайжрахад туслах санал хүсэлтүүдийн нэгдсэн хэсэг.

  • Onboarding: Шинэ ажилтад зориулсан хялбар, оноо цуглуулах боломжтой сонирхолтой дасан зохицох хөтөлбөр.

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу.

Хэрхэн хийх вэ?

Хэрхэн ажил дээрээ сэтгэл хөдлөлөө удирдах вэ?

1. Сэтгэл хөдлөлөө таньж, хүлээн зөвшөөрөх

Өөрийн мэдрэмжээ ухамсарлаж эхлээрэй. Стресс, бухимдал эсвэл догдолж байгаа эсэхээ олж мэдэхэд хэсэг хугацаа зарцуулаарай. Сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрөх нь түүнийг үр дүнтэй удирдах эхний алхам юм.

2. Анхаарлаа төвлөрүүлэн, гүнзгий амьсгалах

Хэдхэн хором амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж, гүнзгий амьсгалын дасгал хийгээрэй. Энэ нь сэтгэлийн дарамтыг бууруулж, оюун санаагаа цэвэрлэж, сэтгэл хөдлөлийг илүү сайн зохицуулах боломжийг олгодог маш сайн арга шүү.

3. Сөрөг бодлуудаа шинэчлэх

"Би үүнийг даван туулж чадахгүй байна" гэж бодохын оронд "Энэ бол миний суралцах боломж олгох сорилт" гэх мэт илүү эерэг хандлага руу шилжихийг хичээрэй. Бодлуудын өөрчлөлт нь таны сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг өөрчлөхөд туслах болно.

4. Харилцаж, дэмжлэг хайх

Итгэмжтэй хамтран ажиллагсад эсвэл удирдлагдаа мэдрэмжээ илэрхийлэхээс битгий санаа зовоорой. Нээлттэй харилцаатай байснаар дэмжлэг авч чадна. Шаардлагатай бол өөрийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн тусламж, зөвлөгөө аваарай.

Зүгээр л тоглоод үз ✌️

Ажлын хэв маяг тодорхойлох "Ингэх үү? Тэгэх үү?" сонирхолтой асуултууд

Таны багийн гишүүд хэрхэн ажиллах дуртайг нь албан бус байдлаар ойлгохын тулд "ингэх үү, тэгэх үү" асуултуудыг ашиглаарай. Тэдний ажлын хэв маягийн талаар асуулт асууснаар багийнхаа аль болох олон хүнд тохирсон ажлын орчныг бүрдүүлэхэд туслах бөгөөд ингэснээр хүн бүр ажил дээрээ тав тухтай, үр бүтээлтэй байх боломжийг олгоно. Ийм төрлийн "ингэх үү, тэгэх үү" асуултууд нь багийн гишүүдийн ажлын хэв маяг, сонголтуудыг илүү сайн ойлгуулснаар хоорондоо илүү сайн хамтран ажиллахад ч тусална.

  • Багаар ажиллах уу эсвэл ганцаараа ажиллах уу?

  • Эцсийн хугацааг тодорхой болгох нь урам зориг өгдөг үү эсвэл стресстэй болгодог уу?

  • Чанга зарчим уу эсвэл холилдсон таскууд уу?

  • Дуу сонсож ажиллах уу эсвэл чимээгүй орчинд ажиллах уу?

  • Оффис дээрээ ирж ажиллах уу эсвэл алсаас ажиллах уу?

  • Олон богино завсарлага уу эсвэл нэг урт завсарлага уу?

  • Эрт ажилдаа ирээд эрт харих уу эсвэл оройтож ажилдаа ирээд оройтож харих уу?

  • Шинэ юм сурахдаа харж сурдаг уу эсвэл хийж байж сурдаг уу?

  • Танхмын хурал уу эсвэл Zoom хурал уу?

  • Бүтээлч ажил уу эсвэл логик/аналитик ажил уу?

  • Уулзалт уу эсвэл имэйл үү?

  • Нэг ажил дээр төвлөрөх үү эсвэл multi-tasking уу?

Hot News 📰

AWS-ийн Гүйцэтгэх захирал Мэтт Гарман оффист буцаж ажиллахыг эсэргүүцэж буй ажилтнууд өөр газар ажил хайж болохыг онцоллоо.

Тэрээр хамтын ажиллагааны орчин инноваци болон компанийн соёлыг сайжруулдаг гэж хэлсэн бөгөөд хамтын ажиллагаа (онцгойлон нүүр тулсан хамтын ажиллагаа) нь бүтээмж, асуудал шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлдэгийг тэмдэглэжээ. 2025 оны 1-р сараас хэрэгжиж эхлэх энэхүү бодлогод зарим ажилтнууд эсэргүүцэлтэй хандсан ч ихэнх нь өөрчлөлтөд баяртай байна гэжээ. линк

Их Британийн нэгэн эмэгтэй жирэмсний амралттай байхдаа ажлаасаа халагдсан бөгөөд 28,000 фунтын нөхөн олговор авчээ.

Шүүхээс түүний ажил олгогчийг ялгаварлан гадуурхалт болон хууль бус халагдлыг үйлдсэн гэж үзсэн байна. Их Британийн хуульд жирэмслэлт болон жирэмсний амралт нь хамгаалагдсан эрх гэдгийг онцолсон юм. линк

Дэлхий даяарх ажилчдын талаас илүү хувь нь аюулгүй байдлын сургалтад хамрагдаагүй байна.”

Сүүлийн тайланд дурдсанаар дэлхий даяарх ажилчдын 60%-иас илүү нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаагүй байна. Энэ нь ялангуяа бага орлоготой бүс нутгууд болон тогтворгүй ажлын байранд ажилладаг хүмүүс, тухайлбал загас агнуур, барилга, уул уурхайн салбарт өндөр эрсдэлтэй байгаа юм. Ажилчдын аюулгүй байдлыг хангахын тулд илүү сайн сургалт, ослоос сэргийлэх соёл төлөвшүүлэх шаардлагатайг тайланд онцолсон байна. линк

Хэрэв танд oneplace.hr-ийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗! Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌