- Oneplace Newsletter
- Posts
- Ажилтны санал хүсэлтийг тогтмол авах стратеги
Ажилтны санал хүсэлтийг тогтмол авах стратеги
"Ажилтан бүрийн санаа чухал" багийн тоглоом
Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Ажилтны санал хүсэлтийг тогтмол авах стратеги
Та ажилтнуудаасаа тогтмол санал хүсэлт авах замаар байгууллагаа хэрхэн сайжруулж болох талаар бодож байсан уу? Ажилтан тань байгууллагын зорилго, стратегид хэрхэн ханддагийг илүү сайн ойлгохыг хүсэж байна уу? Байгууллагын удирдлагуудын хувьд энэ нь байгууллагын соёлыг тасралтгүй сайжруулах, ажилтны сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чухал алхам юм. Cанал хүсэлтийг тогтмол авах тогтолцоо нь танай байгууллагын амжилтыг баталгаажуулах гол түлхүүрүүдын нэг ч байж болно.
Энэ нийтлэлд санал хүсэлтийг тогтмол авах стратегийг хэрхэн хэрэгжүүлэх талаар жишээтэйгээр тайлбарлах болно.

1. Тодорхой зорилготой санал хүсэлт
Тодорхой зорилготой санал хүсэлт явуулахдаа өөрсдийн байгууллагын зорилготой нийцүүлэх хэрэгтэй. Ажилтнуудын гүйцэтгэлийг сайжруулах, ур чадварын дутагдлыг арилгах, харилцаа холбоог сайжруулах гэх мэт тодорхой зорилготой байх нь санал хүсэлтийн үр дүнг хэмжихэд тусална.
Жишээлбэл, танай байгууллага ирэх 6 сарын хугацаанд aжилтнуудын эргэцийн хувийг 10%-иар бууруулах зорилго тавьсан бол, санал хүсэлт явуулах явцад ажилтны сэтгэл ханамж, тогтвортой байдлыг голлон анхаарсан байдлаар төлөвлөх юм.
2. Менежерүүдээ сургах
Менежерүүд санал хүсэлтийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ажилтнуудынхаа амжилтыг хүлээн зөвшөөрч, ажилтандаа зүгээр хий хоосон урам зориг өгөхөөс илүүтэй бүтээлч шүүмжлэлийг санал болгохыг тэдэнд заах хэрэгтэй юм.
Жишээ: Нэгэн дэлхийн жижиглэн худалдааны компани менежерүүддээ "нөхцөл байдал-үйлдэл-нөлөө" ("situation-behavior-impact" (SBI)) санал хүсэлт өгөх аргыг заадаг. Энэ нь яадаг гэхээр, "Энийгээ сайжруулах хэрэгтэй, ингэх хэрэгтэй" гэхээс илүү "Багийн уулзалтад (нөхцөл байдал) та хоёр удаа яриа тасалж орж ирсэн (үйлдэл), үүний улмаас уулзалтын уур амьсгал өөрчлөгдөж бусад хүмүүсийн анхаарал төвлөрөхгүй байх шиг байлаа (нөлөө)" гэх мэтээр тодорхой санал хүсэлт өгдөг.
3. Нээлттэй харилцааны соёлыг төлөвшүүлэх
Нээлттэй харилцаа нь үнэнч, ил тод байдлыг дэмждэг бөгөөд санал хүсэлт нь зөвхөн дээрээс биш харин хоёр талын эерэг үйл явц болохыг соёл болгон төлөвшүүлэх. Ажилтан сөрөг үр дагавраас айхгүйгээр багийнхандаа болон дээд албан тушаалтнуудад санал хүсэлтээ өгөхөд дуртай байх ёстой.
Жишээ: "Санал хүсэлтийн баасан гараг" гэх арга хэмжээг нэвтрүүлэн, багийн гишүүд долоо хоног бүрийн төгсгөлд 15 минутын хугацаанд харилцан санал хүсэлтээ хуваалцах юм. Ингэснээр санал хүсэлт өгөх соёлыг хэвшүүлж, байгууллагын нэг хэсэг болох болно.
4. Технологи ашиглана гэдэг нь үнэ цэнтэй өгөгдлийн сан бүрдүүлж буй юм
Санал хүсэлтийн үйл явцыг хөнгөвчлөхийн тулд технологийг ашиглах. Утасны программ, онлайн платформ зэрэг хэрэгслүүд нь менежер болон ажилтанд санал хүсэлтээ илүү хялбар өгч, хүлээн авч, ахиц дэвшлийг хянахад тусалдаг. Мөн энэхүү соёл нь төлөвшөөд ирэхэд хэнд ямар санал хүсэлт ирж байна, үүнийг сургалтын бодлоготой хэрхэн уялдуулах вэ гээд маш үнэ цэнтэй өгөгдийн сан үүсдэг юм.
Жишээ: Манай oneplace.hr платформоор дамжуулан ажилтан бүр бие биедээ хялбар байдлаар санал хүсэлтээ өгөх мөн нэрээ нууцлах ч боломжтой байдаг.
Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.
Дүгнэлт
Тогтмол санал хүсэлтийг хэрэгжүүлэх нь ажилтны оролцоог нэмэгдүүлж, байгууллагын амжилтанд чухал үүрэгтэй. Улирал тутмын үнэлгээ гэх мэт хуучинсаг аргуудаас татгалзаж, тогтмол өгдөг санал хүсэлт нь ажилтан байгууллагынхаа зорилготой хамт алхаж, өсөлт хөгжилд дэмжлэг авч байгаагаа мэдрэх боломжийг олгодог.
Oneplace.hr сонин сайхан
Oneplace.hr Санал хүсэлтийн/Feedback хэсэгтэй боллоо! 🎉
Манай платформ дээрх Санал хүсэлтийн хэсэг нь бүх түвшний ажилчид, менежерүүд болон захиралууд хүртэл бие биедээ санал хүсэлтээ хуваалцах боломжийг олгож байна. Санал хүсэлтийн хэсэгт та дараах зүйлсийг илэрхийлэх боломжтой:
Эхлүүлэх буюу START: Тухайн ажилтны ажлын бүтээмж, сэтгэлзүйд шууд нөлөөлөх боломжтой тул эелдгээр зохистой, хэрэгцээтэй зөвлөмжийг өгөх
Үргэлжлүүлэх буюу CONTINUE: Тухайн ажилтны одоо хийж байгаа бүтэмжтэй, таатай хандлагыг урамшуулж цаашдаа энэхүү хандлагаа тогтоон барихад туслах feedbaсk бичих
Зогсоох буюу STOP: Тухайн ажилтны одоо гаргаж буй таагүй, цухалдуулам хандлага, үйлдлийг зогсооход чиглэсэн Feed-forward өгөх
Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу.
Хэрхэн хийх вэ?
Хэрхэн cанал хүсэлт авах, өгөх, хүлээн авах вэ?
Санал хүсэлт авах, өгөх, хүлээн авах нь хувийн болон мэргэжлийн өсөлтөд чухал ач холбогдолтой.
Санал хүсэлт авах: Жишээ нь, хамгийн сүүлийн төслийн талаар, та өөрийнхөө харилцааны хэв маягийн талаар бусдын өнгцийг сонсох явдал. Санал хүсэлт авахдаа зөв цагийг сонгох нь чухал: тухайн үйл ажиллагаа дөнгөж болсний дараа халуун дээр нь бусдаас фидбэк авах хэрэгтэй. Нээлттэй асуултуудыг ашиглахыг зөвлөж байна. Жишээ нь, “Би танилцуулга дээрээ юуг нь сайжруулах хэрэгтэй гэж бодож байна вэ?” гэж асууж болно. Нэмж дурдахад, санал хүсэлт өгч байгаа бол хүсэлт тавьсан нэгнийхээ зарцуулсан хүчин чармайлтыг үнэлж байгаагаа илэрхийлэн эхлээд талархах нь эерэг уур амьсгалыг бий болгож чадна.
Санал хүсэлт өгөх: Санал хүсэлт өгөхдөө бүтээлч байж, үйлдэл болон үр дүнд илүү төвлөрч өгөөрэй. Хувь хүний шинж чанарт хандсан байж болохгүй. “Би” буюу нэгдүгээр төлөөний үгийг ашиглаарай, жишээ нь “Би … анзаарсан” гэж дүгнэлт гаргах хэрэгтэй. Сайн, муу аль алиныг нь тэнцвэртэй байдлаар илэрхийлэх нь чухал бөгөөд “сэндвич” арга барилыг ашиглаж болно. Энэ нь эерэг сэтгэгдлээс эхлэн, сайжруулах хэрэгтэй зүйлсийг хэлж, урам зориг өгөх хэсгээр дуусгах хэрэгтэй.
Санал хүсэлт хүлээн авах: Бусдыг өөрийн сэтгэгдлээ хуваалцах үед анхааралтай сонсож, тэднийг таслахгүй байх нь чухал. Санал хүсэлтэд илүү нээлттэй, ажлаа эсвэл өөрийгөө сайжруулах хүсэлтэй байх нь эерэг соёлыг бий болгоно. Хэрэв ирж буй санал хүсэлт нь ойлгоход хэцүү байвал тодруулж асуух боломжтой. Санал хүсэлт хүлээн авсны дараа, тунгаан бодож, хэрэгтэй өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах нь чухал.
Зүгээр л тоглоод үз ✌️
“Барилгын блок болох санаанууд”

Энэ тоглоомд та зохиомол асуудал үүсгэнэ, жишээ нь шинэ бүтээгдэхүүний загвар, эсвэл таавар бодох гэх мэт. Багийн гишүүн бүр том цаасан дээр товчхон санаагаа бичнэ. Дараа нь, цаасаа зүүн талынхаа хүнд дамжуулж, тэр хүн өмнөх санааг үргэлжлүүлэн шинэ шийдэл нэмнэ. Энийг хэд хэдэн удаа давтаж, дараа нь цаасан дээрхээ хамтдаа уншиж санаануудыг хэлэлцэнэ.
Энэхүү тоглоомын зорилго нь хүн бүрийн санаа чухал болохыг харуулах бөгөөд, багийн гишүүдийг тэгш оролцуулахад чиглэсэн маш сонирхолтой тоглоом.
Hot News 📰
“Disney алсын зайн ажилд ашигладаг Slack-тай хамтралаа зогсоохоор болжээ.”
Дисней 2024 оны 7-р сард 1 терабайтаас их хэмжээний нууц мэдээлэл алдагдсаны дараа Slack-ийг ашиглахаа больж байна. Тэд шинэ дотоод харилцааны хэрэгсэл рүү шилжиж, 2025 оны эхээр шилжилтийг дуусгахаар төлөвлөж байна. линк
“Цалингаа бууруулаад ч хамаагүй уян хатан ажлын байртай болмоор байна.”
Шинэ судалгаагаар ажилчдын 50% нь ажил, амьдралын тэнцвэрт байдлыг шинэ ажил хайх гол шалтгаан гэж үзсэн нь 2023 онд 41% байсан. Энэхүү шилжилт нь уян хатан байх хүсэл эрмэлзэлээс үүдэлтэй бөгөөд ажилчдын 73% нь 4 өдөр нь ажиллаад долоо хоногт цалингийнхаа тодорхой хэсгийг золиослоход бэлэн байгаа гэж Их Британид 2000 үндсэн ажилтны санал асуулга явуулсан Owl Labs-ийн тайланд дурджээ. линк
“Тайвань чадварлаг мэргэжилтнүүдийг татахын тулд "дэлхийн элит карт" хийхээр төлөвлөж байна”
Тайваний засгийн газар өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнүүд нэг жилийн дотор байнгын оршин суух хүсэлт гаргах боломжтой шинэ карт гаргахаар төлөвлөж байна гэж Үндэсний хөгжлийн зөвлөлөөс (ҮХЦ) иш татан Taiwan News мэдээлэв. линк
