- Oneplace Newsletter
- Posts
- Хэрэглэгчдийн эрүүл мэндийг тодорхойлох чиг хандлага
Хэрэглэгчдийн эрүүл мэндийг тодорхойлох чиг хандлага
ONA судалгаагаар ажилчдын хоорондын харилцааг тодорхойлох
ONA судалгаагаар ажилчдын хоорондын харилцааг тодорхойлон
Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Хэрэглэгчдийн эрүүл мэндийг тодорхойлох чиг хандлага
McKinsey-ийн хамгийн сүүлийн үеийн "Эрүүл мэндийн ирээдүй" судалгаагаар хэрэглэгчид эрүүл мэнддээ илүү их хяналт тавьж буй нь компаниуд үр дүнтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлүүдийг гаргах хэрэгтэй болж байна.
АНУ-д л гэхэд эрүүл мэндийн зах зээл жилд 5-10 хувиар өсөж 480 тэрбум долларт хүрчээ. АНУ-ын хэрэглэгчдийн 82 хувь нь эрүүл мэндийг өдөр тутмын амьдралдаа тэргүүлэх буюу чухал ач холбогдолтой гэж үздэг болсон байна.
McKinsey-ийн судалгаагаар Gen Z болон millennial үеийнхэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээ буюу эрүүл мэнд, нойр, хоол тэжээл, фитнес, гадаад төрх, анхаарал халамж гэх мэт хэмжигдэхүүнээр өмнөх үеийнхээс илүү худалдан авч байгаа гэж гарчээ.

Эрүүл мэндийг гэрт нь:
COVID-19-ийн үеэр түгээмэл ашиглагдсан гэрийн шинжилгээний иж бүрдлээс одоогийн хэрэгцээ бий болжээ. Хэрэглэгчид витамины дутагдал, ханиад томууны шинж тэмдэг, холестерины хэмжээг өөрсдөө гэртээ тодорхойлох иж бүрдэл сонирхдог болжээ.
Компаниуд өрсөлдөхүйц үнийг эрэмбэлэх, сорилын үр дүнд үндэслэн хэрэглэгчдийг арга хэмжээ авахад түлхэц өгөхдөө хиймэл оюун ухаан эсвэл цахим эрүүл мэндийн үйлчилгээгээр удирдамж өгснөөр амжилтад хүрэх боломжтой.
Биомониторинг буюу зүүдэг хэрэгслийн эрин үе:
Зүүдэг хэрэгсэл буюу бугуйн цаг нь зүгээр нэг фитнес трекер байхаа больж биомониторинг хийж өгдөг шинэ эрин үеийг эхлүүлж байна. Тэдгээр нь нойрны чанарыг хянаж, глюкозын хэмжигч нь цусан дахь сахрын хэмжээг харж мөн эрүүл мэндийн зөвлөгөө ч өгөх боломжийг олгодог.
Хоол тэжээл, жингээ хянах, анхаарал тавихад нь зориулж зүүдэг төхөөрөмжийг өргөжүүлэх боломжууд компаниудад бий. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллах нь хэрэглэгчдэд илүү үр дүнтэй. Нууцлалын бодлогыг нэн тэргүүнд тавьж, хувь хүнд тохирсон үзүүлэлтүүдийг хүргэх нь хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэх болно.
Хиймэл оюун ухаан ба хувийн бүтээгдэхүүн/үйлчилгээ:
АНУ-ын 5 хэрэглэгч тутмын 1 нь зөвхөн тэдэнд зориулсан хувийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хайж байдаг. Жишээ нь бугуйн цаг нь хиймэл оюун ухаан ашиглан хувийн дасгалжуулалтыг илүү нарийвчлалыг санал болгох.
Эрүүл мэндийн байгууллагууд илүү хувийн үйлчилгээ үзүүлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглаж болно. Бусад бизнесүүд хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран эрүүл мэндийг сайжруулах зөвлөмжийг хүргэж, бүтээгдэхүүнээ сайжруулж, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангах боломжтой.
Цэвэрээс илүү эмнэлзүй:
Хэрэглэгчид цэвэр, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс илүү эмнэлзүйн хувьд батлагдсан орц найрлагатай бүтээгдэхүүнийг илүүд үздэг болсон. Их Британи болон АНУ-д хэрэглэгчдийн тал хувь нь эмнэлзүйн үр нөлөөг чухалчилдаг, харин зөвхөн 20% нь байгалийн гаралтай орц найрлагад анхаарлаа хандуулдаг.
Брэндүүд эмнэлзүйн хувьд батлагдсан бүтээгдэхүүнийг онцлон тэмдэглэх хэрэгтэй болж байна. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн дээр төвлөрсөн компаниуд өөрсдийн нэхэмжлэлийг баталгаажуулахын тулд гуравдагч этгээдийн гэрчилгээ авснаар баталгаатай гэсэн байдлаа хадгалж чадна. Туршилтын найрлага, бие даасан судалгаа, шинжээчдийн зөвлөлөөр дамжуулан эмнэлзүйн найдвартай байдлыг бий болгох нь бизнесүүдэд хөгжихөд нь тустай.

Дүгнэлт
Хэрэглэгчид эрүүл мэндийнхээ талаарх үр дүнг илүү хянахын хэрээр мэдээллээр баталгаажсан, хүртээмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хайж байдаг билээ. Хэрэглэгчдэд энэ өгөгдлийг ойлгоход нь тусалж, хувь хүнд тохирсон, шинжлэх ухаанд үндэслэсэн шийдлүүдийг гаргаж чаддаг компаниуд амжилтанд хүрэх болно.
Oneplace.hr сонин сайхан
Манай платформ дээр цоо шинэ Organizational Network Analysis (ONA) буюу Байгууллагын Сүлжээний Шинжилгээ нэмэгдлээ. ONA судалгаагаар ажилчдын хоорондын харилцааг тодорхойлон хамтын ажиллагааг сайжруулдаг гол нөлөөлөгч, бусдаасаа тусгарлагдсан нэгэн, чухал холбогчийг илрүүлэх юм. Хүний нөөцийн удирдагчид ONA судалгааны датаг ашиглан зөв шийдвэрүүд гаргах боломжтой.


Бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌
Хэрхэн хийх вэ?
Хэрхэн ажил дээрээ утсаа бага оролдох вэ?
Бид бүгд л ажиллаж байхдаа гар утсаа шалгадаг, олон notification хүлээн авдаг, анхаарал төвлөрдөггүй, ямар ч бүтээмжгүй болох үетэй тулгарч л байсан байх. Гэсэн хэдий ч та бүтээмж бууруулдаг утасны урхинаас зайлсхийхийг хүсэж байвал эдгээр зөвлөгөөнүүдийг дагаарай.

Дүрэм гарга 😩
Өөртөө дүрэм гаргах нь ядаргаатай боловч үр дүнтэй байдаг. Утсаа бага ашиглахын тулд утсаа ашиглах, ашиглахгүй гэсэн цагийг сонго. Жишээлбэл, үдийн цайны завсарлага эсвэл богино хугацааны завсарлагааны үеэр гэх мэт.
Апп татаж аваарай
Сонин сонсогдож магадгүй ч Forest, Freedom, Moment зэрэг аппликейшн нь анхаарал сарниулах вэб сайт, апп-уудыг хааж, ажлаа хийхэд тань тусална.
Мэдэгдлээс өөрийгөө чөлөөлөөрэй
Таны утасны notification нь шууд утгаараа асуудал юм. Утсандаа сатаарахгүйн тулд олон нийтийн сүлжээ, тоглоом болон таны ажилтай холбоогүй бусад програмын мэдэгдлүүдийг унтраагаарай. Чухал дуудлага бол чухал шүү гэхдээ Instagram дээрх таны экс-н нохойны зураг бол биш.
“Do Not Disturb” ашиглаж сураарай
Ихэнх ухаалаг утаснууд нь "Бүү саад бол" (DND) горимтой байдаг шүү. Энэ функцийг ажлын цагаар ашиглах нь дуудлага, мессеж, мэдэгдлээс таныг хамгаална.
Утсаа харагдах орчноос хол байлгаарай
“Out of sight, out of mind“. Жишээ нь шургуулга, цүнх эсвэл өөр өрөөнд байлгах.
Зүгээр л тоглоод үз ✌️
Өмнөх Марвэл-н кинонуудын хариу:

Captain America: The Winter Soldier (2014)

Spider-Man: Far From Home (2019)
Хэрэв танай хамт олны зорилго хөгжилтэй дотно уур амьсгал бүрдүүлэх бол эдгээр хөгжилтэй “icebreaker“ асуултууд маш сайн санаа байж болох юм.
Та ямар олны танил хүнтэй паркийн тоглоомын эгнээнд оочирлож зогсохыг хүсэж байна вэ?
Таны анхны celebrity crush?
Та ямар реалити шоунд оролцохыг хүсэж байна вэ?
Та ямар хошин шогийн жүжигчинтэй төстэй вэ?
Өмнө тохиолдож байсан хамгийн муу болзоогоо хэлээрэй.
Сургуульд байхдаа та хэн байсан бэ?
Өнөөдөр гэртээ харихдаа хамгийн түрүүнд юу хийх вэ?
“Icebreaker“ асуулт нь ажилчдад тав тухыг мэдрүүлж, хүмүүст санаагаа илэрхийлэх аюулгүй орчинг бүрдүүлэхэд тусалдаг.
Hot News 📰
“Tinder leave: Компани нь ажилчдад болзоонд явахын тулд цалинтай чөлөө олгодог болжээ.”
Gushcloud International энтертайнмент компанийн ажилчид тус байгууллагын шинэ "Tinder Leave" тэтгэмжийн дагуу болзоонд явах нэмэлт цалинтай чөлөө авч байна. "Нийгмийн эрүүл амьдралыг төлөвшүүлэх нь нэн чухал бөгөөд энэ нь ажилчдаа шинэ хүмүүстэй танилцах, шинэ найз нөхөдтэй болох, амьдралынхаа ханыг олох гэх мэт нийгмийн харилцаан дээр нь анхаарал тавих сайхан арга юм" гэж Лим мэдгэгдлээ. линк
“Starbucks Chipotle's Niccol-ийг гүйцэтгэх захирлаар сонгов.”
Starbucks шинэ гүйцэтгэх захирлаар Chipotle Brian Niccol-ийг томилсон нь кофены сүлжээний хувьцааг 24%-иар өсгөсөн гайхалтай алхам боллоо. линк
“Шинэ Зеланд улс улирлын чанартай ажилчдын тоог 1250-аар нэмэгдүүлнэ.“
Шинэ Зеланд улс цагаачлалын албаны албан ёсны вэб сайтад зарласны дагуу улирлын чанартай ажил олгогчийн хүлээн зөвшөөрөгдсөн схемийн (RSE) дээд хязгаарыг 1,250-аар нэмэгдүүлнэ. Тодруулбал, 2024/25 онд тус улсад улирлын чанартай ажил хийх зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн тоо өмнөх улиралд 19,500 байсан бол 20,750 болж нэмэгдэнэ гэж VisaGuide.World мэдээллээ. линк
