- Oneplace Newsletter
- Posts
- Onboarding найз буюу BUDDY яагаад дасан зохицох хөтөлбөрийн чухал хэсэг вэ?
Onboarding найз буюу BUDDY яагаад дасан зохицох хөтөлбөрийн чухал хэсэг вэ?
Кейс 7: Microsoft-ийн шинэ ажилтнууд багийнхантайгаа дотно харилцаа тогтоож чадахгүй байв
Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн шийдэх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Onboarding найз буюу "Buddy" яагаад дасан зохицох хөтөлбөрийн чухал хэсэг вэ?
Шинэ ажилтны хамгийн сайн хамтрагч, үнэлж баршгүй туслалцаа үзүүлэгч хүн бол onboarding найз буюу "Buddy" юм. Юуны өмнө "Buddy" гэж хэн болохыг тайлбарлая. Buddy нь өөрийн үндсэн ажлаа гүйцэтгэхийн хажуугаар шинэ ажилтныг үргэлж дэмжиж, эхний өдрүүд, долоо хоногууд, бүр саруудад ч түүний хамгийн найдвартай туслагч нь байж чаддаг нэгэн юм.

Onboarding найз буюу "Buddy" нь шинэ ажилтныг албан бус арга замаар чиглүүлж, дасан зохицоход нь тусалдаг хүн юм. Ихэнх хүмүүс шинэ ажилд орохдоо ийм хүний дэмжлэгийг авсан бол шинэ ажилд дасан зохицох нь амархан байсан гэдэг. Шинэ ажилтан маш олон мэдээлэлд дарагдаж, хаанаас эхлэхээ мэдэхгүй үед хамгийн түрүүнд тусалдаг хүн бол buddy юм.
Хамгийн энгийн асуулт асуухаасаа санаа зоволгүйгээр хандаж болох хүн нь buddy байдаг. Buddy нь зөвхөн шинэ ажилтныг хурдан дасан зохицоход туслаад зогсохгүй, удирдах ажилтны ажлыг ч хөнгөвчилж өгдөг байна.
Onboarding найз буюу Buddy-гийн гол үүрэг:
Сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх – Buddy нь шинэ ажилтныг ойлгож, дасан зохицоход нь туслах өндөр хүсэл эрмэлзэл эмпатитай байх ёстой.
Оффисын орчинтой танилцуулах – Заримдаа энэ нь бага үнэлэгддэг ч шинэ ажилтанд компанийн соёл, багаж хэрэгсэлтэй танилцахтай адил чухал.
Багийнхантай нь холбох – Шинэ ажилтны хамт олонтойгоо ойртоход buddy чухал үүрэг гүйцэтгэдэг. Багийнхантай нь холбох нь заавал менежерийн хийх ажил биш юм.
Зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх – Гал тогоо хаана байдаг вэ? Амралтын хүсэлтийг хэрхэн гаргах вэ? Техникийн туслалцаа авах газар хаана вэ? гэх мэт асуултад хариулж, байгууллагаа танилцуулна.
Шинэ ажилтанд тулгарсан хүндрэлийг хамгийн түрүүнд сонсох, дэмжих. Ажилтны сэтгэл ханамж, хэрхэн дасан зохицож байгааг албан бусаар тогтмол шалгаж, санал хүсэлтийг сонсох.
Дасан зохицох хөтөлбөрт buddy ямар үүрэгтэй вэ?
Buddy-ийн шинэ ажилтны дасан зохицол үйл явцыг нь хурдасгаж өгдөг:
Шинэ ажилтанд оффисыг танилцуулж, багийн гишүүдтэй уулзуулахаас гадна хамтдаа өдрийн хоол идэх, энгийн яриа өрнүүлснээр шинэ ажилтны халамжлагч нь юм. Buddy нь албан бус уулзалтуудын явцад байгууллагын бичигдээгүй дүрэм, хэнд хандах ёстойг ойлгоход тусалдаг.
Эдгээр жижиг алхмууд шинэ ажилтны дасах үйл явцыг хурдасгаж, өөртөө итгэлтэйгээр ажилдаа оролцох боломжийг бүрдүүлдэг.
Buddy шинэ ажилтны харилцааны асуудлыг нь шийдэж өгдөг:
Buddy-ийн үүрэг зөвхөн эхний долоо хоногоор хязгаарлагдахгүй. Шинэ ажилтны сэтгэл ханамж, сайн сайхан байдлыг ажиглаж, дэмжих нь чухал байдаг. Хэрэв onboarding-ийн төгсгөлд шинэ ажилтны багийнхантайгаа харилцах харилцаа нь сайжирч, ямар нэгэн асуудал тулгарвал өөрөө шийддэг болбол энэ нь тэмдэглэх нэг сайхан шалтгаан болно!
Oneplace.hr платформ нь шинэ ажилтны дасан зохицох үйл явцыг автоматжуулж, хүний нөөцийн цагийг хэмнэж, ажилтнуудын оролцоот байдал мөн бүтээмжийг нэмэгдүүлдэг. Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.
Buddy шинэ ажилтанд эергээр нөлөөлдөг:
Microsoft компанийн шинэ ажилтнуудын 56% нь ганцхан удаагийн уулзалтаар Buddy-ийн нөлөөгөөр бүтээмж нь сайжирсан гэж хариулжээ. 2-3 уулзсан ажилтнуудын 73% нь энэ эерэг үр дүнг мэдэрсэн бол, 8 буюу түүнээс олон удаа уулзсан хүмүүсийн 97% нь бүтээмж нь мэдэгдэхүйц өссөн гэж мэдэгдсэн байна. Ийм томоохон компанийн туршлага жижиг, дунд байгууллагуудын хувьд үлгэр жишээ болох нь дамжиггүй билээ.
Buddy-р хэнийг сонгох ёстой вэ?
Buddy-ийн үүрэг хүлээх нь сайн дурын үндсэн дээр байх ёстой ч тодорхой нэг хүнд шинэ ажилтнаа даатгах ёстой. Тэгвэл хэнийг Buddy-р сонгох вэ?
Buddy болох хүсэлтэй – Энэ үүргийг өөрийгөө илэрхийлэх арга гэж хардаг хүн мөн өмнө нь ч бас албан бус байдлаар шинэ ажилтнуудад тусалж байсан байж болно.
Шинэ ажилтантай нэг багт ажилладаг – өдөр тутамдаа хамт байж, шууд тусламж үзүүлэх боломжтой хүн.
Менежертэй сайн харилцаатай – менежерийн хүлээлт, шаардлагыг ойлгодог нэгэн.
Компанийн соёлыг сайн мэддэг, тодорхой хугацаанд ажилласан – байгууллагын албан болон албан бус дүрмийг ойлгож, шинэ ажилтанд тайлбарлах чадвартай хүн.
Сайн харилцааны чадвартай, тэвчээртэй, эерэг хандлагатай, зохион байгуулалт сайтай – шинэ ажилтанд сэтгэлзүйн болон практик дэмжлэг үзүүлэх чадамжтай хүн бол buddy болоход тохиромжтой.
Mentor – Урт хугацааны карьерын өсөлтийг чиглүүлж, мэргэжлийн зөвлөгөө өгдөг, туршлагатай байх шаардлагатай бол Buddy нь зөвхөн эхний хэдэн сарын хугацаанд шинэ ажилтныг дэмжиж, ажилдаа хурдан дасахад тусалдаг, олон жилийн туршлага шаардахгүй сайхан сэтгэлт нэгэн юм.
Дүгнэлт
Buddy нь шинэ ажилтны сэтгэлзүйн болон практик дэмжлэг үзүүлж, ажлын орчинд хурдан дасахад тусалдаг. Тэрээр багаар ажиллах уур амьсгалыг сайжруулж, менежерийн ачааллыг хөнгөвчлөх давуу талтай юм.
Oneplace.hr сонин сайхан
Oneplace.hr сайтын шинэчлэл хийгдэж байна 😎
Бид өөрсдийн oneplace.hr сайтаа илүү цэгцтэй, хүртээмжтэй болгохоор шинэчилж байна. Тун удахгүй та бүхэнд шинэ дүр төрх, илүү оновчтой шийдэлтэй сайтаа танилцуулахдаа баяртай байх болно.

Харин манай платформ хэвийн ажиллаж байгаа. Хэрвээ та манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.

Хэрхэн шийдэх вэ?
Эдгээр кейс судалгаанууд нь уншигчдад хүний нөөцийн менежментийн олон талт асуудлуудыг ойлгох, шийдвэрлэхэд практик зөвлөмж, санаа өгөх болно. Бидний зорилго бол танай байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, бүтээмжтэй болгоход хувь нэмэр оруулах юм.
Кейс 7: Microsoft-ийн шинэ ажилтнууд багийнхантайгаа дотно харилцаа тогтоож чадахгүй байв
АСУУДАЛ: Цар тахлын улмаас Microsoft-ийн шинэ ажилтнуудыг алсын зайн ажилд дасан зохицуулахад ихээхэн бэрхшээл тулгарсан. Ажил дээрх өдөр тутмын энгийн харилцаа үгүй болж, шинэ ажилтнууд багийнхантайгаа дотно харилцаа тогтоож чадахгүй, нийгмийн хувьд тусгаарлагдсан мэдрэмжтэй байв. Шинэ ажилтныг чиглүүлэх үүрэг бүхэлдээ менежерүүд дээр төвлөрснөөр, тэд хангалттай цаг, нөөцгүй болсон байв. Дасан зохицох үйл явц хангалтгүй байснаар шинэ ажилтнуудын бүтээмж, оролцоот байдал буурч, ажлаас гарах эрсдэл нэмэгдэж, компанийн хүний нөөцийн урт хугацааны амжилтад сөргөөр нөлөөлөх аюул үүсжээ.
ШИЙДЭЛ: Microsoft онбординг процессыг сайжруулахын тулд хоёр чухал өөрчлөлт хийв:
Менежерийн оролцоо – Менежерүүд шинэ ажилтнуудтай анхны өдрүүдээс ойрхон холбоотой байж, 1:1 уулзалт хийх давтамжийг нэмэгдүүлжээ. Ингэснээр шинэ ажилтнууд хувь хүний зөвлөгөө авах боломжтой болов.
Onboarding найз буюу "Buddy" хөтөлбөр – Шинэ ажилтнуудыг туршлагатай ажилтантай хослуулж, тэдэнд нөөц боломжуудыг танилцуулах, ажилдаа хурдан дасахад тусалдаг болов.
ҮР ДҮН: Эдгээр өөрчлөлт нь ажилтнуудын ажлаа үргэлжлүүлэх хүсэл, оролцоог мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн бөгөөд менежерүүдтэй уулздаг болсон шинэ ажилтнууд ажлын байрандаа үлдэх хүсэл нь 8%-иар нэмэгдсэн байна. 2-3 удаа Buddy-тайгаа уулзсан ажилтнуудын 73% нь эерэг үр дүнг мэдэрсэн бол, 8 буюу түүнээс олон удаа уулзсан хүмүүсийн 97% нь бүтээмж нь мэдэгдэхүйц өссөн гэж мэдэгдсэн байна.
Microsoft-ийн туршлагаас харахад Onboarding Buddy хөтөлбөр нь зөвхөн цар тахлын үеийн онцгой арга хэмжээ биш, харин шинэ ажилтнуудын дасан зохицох үйл явцыг хурдасгах, байгууллагын соёлд уусгах, урт хугацааны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх стратегийн чухал хэрэгсэл болох нь батлагдсан кейс болжээ.
Хэрэв та тодорхой сэдвээр кейс судалгаа уншихыг хүсвэл эсвэл өөрийн байгууллагын туршлагаас хуваалцахыг хүсвэл манай сошиал хаягууд руу холбогдох боломжтой. Oneplace.hr
Зүгээр л тоглоод үз ✌️
“Давс ба Перец”

“Давс ба Перец” нь багийн гишүүдийн хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой хөгжөөнт тоглоом юм. Энийг 2 хүний бүрэлдэхүүнтэй багууд тоглох бөгөөд 20-30 минутын хугацаанд явагдана.
Тоглоомын дүрэм:
Хүн бүрийн нуруун дээр нэг нэр наана. Жишээ нь, Цай - Боорцог, Нийслэл салат - Бууз, Чацаргана - Аарц, Сүү - Тараг гэх мэт хос үгсийг ашиглана. Тоглогч бүр өөрийн нэрийг мэдэхийн тулд 5 "тийм" эсвэл "үгүй" гэсэн хариулттай асуулт асуух боломжтой. Зөв хосоо олж нэгдсэн баг хожино.
Энэхүү тоглоом нь харилцааны ур чадвар, логик сэтгэлгээ, багийн ажиллагааг хөгжүүлэхэд тустай. 😊
Hot News 📰
“Ажилтнуудаа хүндэлж, дуу хоолойг сонссоноор байгууллагын ашиг орлого өсдөг болохыг судалгаа харуулжээ.”
Ажилтнууд удирдлагуудаасаа хүндлэгдэж, дуу хоолой нь сонсогддог гэж мэдэрвэл, тэдний ажлын оролцоот байдал, бүтээмж нэмэгдэж, байгууллагын ашиг орлого өсдөг болохыг судалгаа харуулжээ. Ийм ажилтнууд шинэ санаа гаргах магадлал 55%-иар өндөр, алдаа гаргасан тохиолдолд айдасгүйгээр хүлээн зөвшөөрөх нь 44%-иар илүү байдаг. линк
“Randstad-ийн судалгаагаар Малайзын ажилчдын 59% нь toxic ажлын орчинтой бол ажлаасаа гарах хүсэлтэй гэжээ.”
Ажилтнуудын хувьд ажил дээрх хүндлэл, сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах нь чухал хүчин зүйл болж байна. Ажил олгогчид ажилчдын сэтгэл ханамж, соёлыг сайжруулахгүй бол туршлагатай боловсон хүчнээ алдах эрсдэлтэй. линк
“Канадын ган, хөнгөн цагааны үйлдвэрүүд АНУ-ын татвараас болж ажилчдаа цомхотгожээ.”
Үйлдвэрүүдийн удирдлагууд татварын дарамт нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ. Ажлын байраа алдсан ажилчдын ирээдүй тодорхойгүй хэвээр байна. линк
