Удирдагчид сорилтыг даван туулах арга

Ажилчдын сургалтад технологи хэрэгтэй юу?

Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.

Таны мэдлэгт 🧠

Ажилчдын сургалтад технологи хэрэгтэй юу?

Сүүлийн жилүүдэд технологи нь ажилчдын сургалтыг эрс өөрчилсөн. Уламжлал ёсоор нэг көүчээр удирдуулсан хичээл, хэвлэмэл материал, зөвлөх хөтөлбөрт тулгуурласан сургалтын арга барил нь орчин үед хоцорчээ 😔. Виртуал бодит байдал (VR), хиймэл оюун ухаан (AI), компьютерт тоглоом зэрэг хамгийн сүүлийн үеийн технологиуд нь орчин үеийн салшгүй хэсэг болж, хүртээмжтэй, сонирхолтой, зардал багатай сургалтын шийдлүүдийг санал болгодог.

Дэлхийн сургалтын зах зээл:

Байгууллагын сургалтын зах зээл 2028 он гэхэд 493.32 тэрбум ам.доллар давах төлөвтэй байгаа (илүү дэлгэрэнгүй) нь ажилчдыг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх байнгын хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй. Салбарууд хөгжихийн хэрээр технологийн дэвшлийг ашиглах нь байгууллагын өсөлтөд нэн чухал юм.

Технологи ашигласан сургалтын давуу талууд:

Сонирхолтой, интерактив сургалт: Уламжлалт сургалтын аргууд нь оролцоо багатай, харилцан яриа өрнүүлэх тал дээр хязгаарлагдмал байдаг. Технологид суурилснаар байгууллагууд видео, тоглоом, интерактив симуляци зэрэг элементүүдийг ашиглан сургалтаа маш сонирхолтойгоор орох боломжтой. Эдгээр аргууд нь суралцагчдын анхаарлыг татаж, сургалтыг илүү тааламжтай, үр дүнтэй болгодог. Түүнчлэн шуурхай хариу өгөх чадвар нь амжилтад хүрэх мэдрэмжийг төрүүлж, ажилчид өөрсдийн хөгжилд идэвхтэй оролцоход түлхэц өгдөг.

Дата цуглуулалт: Технологид суурилсан сургалтын үр дүнд нь илүү бодитой шийдвэр гаргахад түлхэц болох үнэ цэнэтэй дата, аналитикийг цуглуулдаг. Суралцагчийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийснээр байгууллагууд хэв маяг, чиг хандлага, нэмэлт дэмжлэг шаардлагатай байж болох салбаруудыг тодорхойлох боломжтой болдог. Түүнчлэн, дата дээр тулгуурласан хэмжүүрүүд нь сургалтын үр нөлөөг харуулж, мөн байгууллагын хөрөнгө оруулалтын өгөөжийг (ROI) бодит нотолгоо болгож өгдөг.

Gamification: Gamification буюу тоглоом дээр суурилсан сургалт нь суралцагчийн оролцоо, оролцох хүслийг нэмэгдүүлэхийн тулд оноо, цол, онооны самбар, шагнал зэрэг тоглоомын элементүүдийг сургалтын хөтөлбөрт оруулах арга барил юм. Мөн энэ арга нь нийт суралцагчдын урам зориг, хүсэл эрмэлзэл, асуудлыг шийдвэрлэх чадварыг сайжруулж, суралцах үйл явцыг илүү сонирхолтой болгодог.

Сургалтад технологи нэвтрүүлэх нь:

Ажилчдыг сургалтад технологи нэвтрүүлэх нь системтэй арга барилыг шаарддаг. Байгууллагууд бизнесийн зорилгодоо нийцэх, сайжруулалт шаардлагатай салбаруудаа амжилттай авч үлдэхийн тулд сургалтын арга барилаа дахин нэг монитор хийх хэрэгтэй.

Сургалтын агуулгыг өөрчлөх мөн хөгжүүлэхдээ нь сонирхол татахуйц, интерактив байдлыг анхаарах нь чухал. Мультимедиа элементүүд болон мэдээллийн агуулга хоорондын тэнцвэрийг бий болгох нь мэдлэгийг үр дүнтэй дамжуулах боломжийг олгодог. Технологийг одоо байгаа сургалтын хөтөлбөрүүдтэй нэгтгэснээр уламжлалт болон орчин үеийн арга барилын хоорондын ялгааг арилган, сургалтын шилжилтийг жигд явуулахад тусална.

Дүгнэлт

Байгууллагын сургалтыг үр дүнтэй явуулахад суралцагчдын оролцоо маш чухал. Энэ нь ажилчдын чадавхыг нээж, мэдлэгийг өргөжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, асуудлыг шийдвэрлэх чадварыг дээшлүүлж, байгууллагын зорилгод тууштай ажиллахад хүргэдэг. Суралцагчдын сонирхлыг ойлгож, судалгаанд тулгуурласан стратеги хэрэгжүүлснээр байгууллагууд үр өгөөжтэй сургалтын хөтөлбөр боловсруулах боломжтой.

Oneplace.hr сонин сайхан

Ажилчид бие биедээ feedback өгөх хэсэгтэй энд дарж танилцаарай.
  • START буюу цаашид юуг хэрэгжүүлж эхэлбэл зохистой талаарх фидбэк

  • CONTINUE буюу цаашид юуг үргэлжлүүлэн хэрэгжүүлвэл зохистой талаарх фидбэк

  • STOP буюу цаашид юуг хийхээ зогсоовол зохистой талаарх фидбэк

Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌

Хэрхэн хийх вэ?

Хэрхэн хямралын үед тайван, өөдрөг байх вэ?

Жаклин Брасси (Амстердам дахь McKinsey-ийн оффисын сургалтын захирал) Мишель Круйт (McKinsey компанийн Aberkyn компанийн удирдагч) хоёрын бичсэн хэрхэн хямралын үед тайван, өөдрөг байх талаарх нийтлэлийн хэсгээс хүргэж байна .

Эдгээр стратеги нь удирдагчдад байгууллагынхаа өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулахад туслах болно.

  1. Хувийн баримтлах журамтай болох

    Таны удирдах үүрэгт тохирсон өдөр тутмын дэглэм гэсэн үг. Яс тас баримтлах журам нь хямралын үед чиглүүлэгч болдог. Хэцүү ч гэсэн таны бий болгох шинэ журам нь таны ажил болон хувийн амьдралын өөрчлөлтөд хэрхэн нийцэж мөн бусад дадлууд болох хангалттай унтах, тогтмол дасгал хийх, бясалгал хийх, эрүүл хоол хүнс гэх мэт дадлуудтай хэр нийцэж байгаа талаар бодож үзээрэй.

  2. Зорилгоо тодорхойлох

    Өдөр бүр зорьж буй зорилгоо хянаж, чухал ажлуудаа тодорхойлж, үр дүнг төсөөлж эхлэх. Энэхүү бэлтгэл нь сэтгэл хөдлөлийн халуун цэгүүдийг удирдаж, хамгийн чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.

  3. Өөрийн хариу үйлдлийг зохицуулах

    Стресстэй нөхцөлд хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө түр пауз аван сэтгэл хөдлөлөө ажигла. Энэ нь танд оюун ухаанаа оролцуулж, ухаалаг үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгодог. Сэтгэл хөдлөл таны анхааралыг сарниулахаас өмнө зогсоох чадвар нь стрессийг бууруулан тайван байхад тусална.

  4. Эргэцүүлэн бодох дадлага

    Өөрийнхөө үзүүлж байсан хариу үйлдлээ ойлгож, ирээдүйн хариу үйлдлийг сайжруулахын тулд хэцүү мөчүүдээ өдөр бүр эргэцүүлэн бодох.

  5. Өөрийн хэтийн төлөвийг өөрчлөх

    Стресстэй үед сөрөг тайлбарыг бодох биш өөр боломжуудыг судлах руу өөрийгөө чиглүүлээрэй. Та яаран дүгнэлт хийж байгаа эсэхээ өөрөөсөө асууж, өөр юу үнэн байж болохыг судалж үзээрэй. Шинэ мэдээлэлд дасан зохицож, нээлттэй, сониуч сэтгэлгээтэй байна уу гэдгээ тогтмол хянах.

Эдгээр стратегийг хэрэгжүүлснээр та тэсвэр хатуужил, сэтгэл хөдлөлийн хариу урвалыг сайжруулж, байнгын дарамт, тодорхойгүй байдлын эсрэг байсан ч ерөнхий тайван байдлаа хадгалж чадна. 💯

Зүгээр л тоглоод үз ✌️

Өмнөх 7 хоногийн quiz бол Марвэл-н кинонуудын хариу:

Captain America: The First Avenger (2011)

Guardians of the Galaxy Vol. 2 (2017)

За тэгвэл энэ 7 хоногийн Марвэл-н кинонууд

1

2

Hot News 📰

Сингапурын ажилчид хиймэл оюун ухааныг дэлхийн хэмжээнд хамгийн их ашигладаг.

Аж ахуйн нэгжийн хиймэл оюун ухаан, автоматжуулалтын программ хангамжийн тэргүүлэгч компани болох UiPath-ийн захиалгаар хийсэн шинэ судалгаагаар Сингапурын ажилчдын 60% нь ажил дээрээ хиймэл хиймэл оюун ухаан (Gen AI) ашигладаг гэдэг үр дүн гарчээ. линк

4 ажилтны 3-аас дээш нь хиймэл оюун ухааны ажил дээрх нөлөөллийн талаар "эерэг" сэтгэгдэлтэй байгаа гэсэн судалгаа гарчээ.

Resume Now сэтгүүлийн ажлын байран дахь AI-ийн төлөв байдлын тайланд АНУ-ын ажилчдын 78% нь хиймэл оюун ухааныг ажлын зорилгоор ашиглах талаар "эерэг" сэтгэгдэлтэй байгааг харуулжээ. линк

Хонг Конгийн агаарын тээврийн компани онгоцны үйлчлэгч ажилд авах ажлыг эрчимжүүлэв.

Хонг Конгийн Агаарын тээврийн компани флотоо өргөтгөж, шинэ чиглэлүүдээ үргэлжлүүлэн ажиллуулж байгаа бөгөөд жилийн дотор 10% гаруй нисгэгч, 40% илүү бүхээгийн багийн гишүүдийг элсүүлэхээр төлөвлөж байна.

Эдгээр хэрэгцээг хангахын тулд Хонг Конг, Хятадын хотуудад олон тооны ажилд авах арга хэмжээг эхлүүлж, фронтын ажилтан, онгоцны үйлчлэгч зэрэг олон албан тушаалд ажилд авахаар зорьж байна. линк

Хэрэв танд oneplace.hr-ийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗! Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌