- Oneplace Newsletter
- Posts
- People Analytics
People Analytics
Хэрхэн өсөлтийн сэтгэлгээтэй болох вэ?
Метаког Метрикс нь уламжлалт хүний нөөцийн арга барилыг шинэчлэхийн тулд өөрсдийгөө улам сайжруулж, өнгө төрхөө өөрчилж oneplace.hr боллоо. Шинэ өнгө төрхөөрөө харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
The 7 Pillars of Successful People Analytics Implementation
Авьяаслаг ажиллах хүчний аналитик гэгддэг People Analytics нь ажиллах хүчний нарийн төвөгтэй асуултуудыг шийдвэрлэхийн тулд дата ашиглах явдал юм. Энэ нь менежментийн асуултуудаас (жишээлбэл, хэнийг татах, хөгжүүлэх, хадгалах) эхэлж, ажиллах хүчний зан төлөвийг урьдчилан таамаглах, үр дүнг хянахын тулд дотоод болон гадаад датаг ашигладаг.

People Analytics-н ач холбогдол:
Удирдлагуудад ажиллах хүчний талаар илүү стратегийн шийдвэр гаргахад тусалдаг.
Дата дээр үндэслэн шийдвэр гаргаснаар бизнесүүд ерөнхий гүйцэтгэлээ сайжруулж чаддаг.
“People analytics”-н 7 тулгуур
Workforce Planning Analytics буюу ажиллах хүчний төлөвлөлт: Ажиллах хүчний төлөвлөлт гэдэг нь бизнесийн зорилгодоо хүрэхийн тулд танай байгууллагад ямар авьяас шаардагдахыг тодорхойлоход тусалдаг үйл явцыг хэлнэ. Зөв ур чадварыг, зөв газраас, зөв цагт, оновчтой зардлаар зөв тооны ажилчдыг төлөвлөхөд чиглэсэн.
Talent Sourcing Analytics буюу багийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт: Өнөөгийн дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай авьяас чадвартай нэр дэвшигчдийг амжилттай хайж, зөв тодорхойлж, тэдний чадварыг зөв үнэлэж, тэдэнтэй харилцаа тогтоохын тулд датаг ашиглах явдал юм.
Talent Acquisition Pillar буюу чадвартай нэгнийг багтаа авах: Энэ арга нь датанд дүн шинжилгээ хийж, ярилцлагын үйл явцыг оновчтой, үр дүнтэй болгох замаар хамгийн тохиромжтой нэр дэвшигчийг урьдчилан сонгоход тусалдаг. Энэ нь нэр дэвшигчдийг сайтар шалгаж үзэх, тэдний жинхэнэ чадвар, ирээдүйн үүрэгт нь тохирсон ярилцлагын асуултуудыг боловсруулахад тусалдаг. Тиймээс ажилд авахад алдаа гаргахгүйн тулд хөрөнгө оруулалт хийж буй явдал юм.
Performance Management Analytics and Employee Lifetime Value буюу гүйцэтгэлийн удирдлага, гүйцэтгэлийн үнэлгээ: Энэ аналитикийг мөн их датаг ашигласнаар байгууллагууд гүйцэтгэлийг хянаж, сайжруулах талбаруудыг тодорхойлж, албан тушаал ахих ажилтныг олж, ирээдүйн боловсон хүчний хэрэгцээг урьдчилан таамаглах боломжтой. Гүйцэтгэлийн үнэлгээг өөрөөр ажилтны насан туршийн үнэ цэнэ гэдэг бөгөөд энэ нь тухайн ажилтны нийт ажилласан хугацаанд хамаарах цэвэр ашгийг хэлнэ. Энэ аналитикаар тэднийг хадгалах стратегийг оновчтой болгох боломжтой болдог.
Onboarding Engagement and Culture Fit буюу дасан зохицох хөтөлбөр: Шинэ ажилтны үнэнч байдал, бүтээмжийг хангахын тулд байгууллагын үндсэн үнэт зүйл, алсын хараа, ажлын соёлыг сургах, зааварчлах зэргээс бүрдсэн үйл явцыг хэлнэ.
Talent Retention Analytics буюу авьяас чадварыг хадгалах: Энэ аналитик нь байгууллагын үнэ цэнтэй ажилтнуудын хэн нь ажлаасаа гарах эрсдэлтэй, хэзээ мөн яагаад ажлаасаа гарахыг тодорхойлж, ойлгох явдал юм. Аналитик нь ажилтны мэдээлэл, компанийн мэдээлэл, зах зээлийн мэдээллийг нэгтгэж, шилдэг ажилчдын зан төлөвийг урьдчилан таамаглах, тайлбарлахад тусалдаг.
Employee Wellness Health and Safety буюу ажилчдын эрүүл мэнд ба аюулгүй байдал: Амжилтанд хүрэхийн тулд байгууллагууд ажилчдынхаа wellbeing буюу сайн сайхан байдал, эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэдэг соёлыг бий болгох ёстой. Үүнд ажилчдын эрүүл мэндийг сайжруулах санаачлагыг дэмжих санхүү орно. Эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалт зэрэг арга хэмжээнүүд нь урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрүүл мэнд, аюулгүй байдлын хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийснээр компаниуд ажилчдынхаа аз жаргалыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулж, улмаар байгууллага ч үр дүнд хүрэх болно.
Дүгнэлт
Эдгээр аналитикийг ашигласнаар байгууллагууд авъяас чадварынхаа стратегийг бизнесийн зорилгодоо нийцүүлж, тасралтгүй сайжруулах соёлыг төлөвшүүлж, зах зээлд өрсөлдөхүйц давуу талыг олж авах боломжтой. Энэхүү датанд тулгуурласан арга нь хувь хүний болон байгууллагын гүйцэтгэлийг сайжруулаад зогсохгүй, ажилчдын сэтгэл ханамжийг дээшлүүлж, тогтвортой байлгахад тусалдаг.
oneplace.hr сонин сайхан
Бид Microsoft-н албан ёсны хамтрагч болсноо дуулгахад таатай байна 🎉
Бид Microsoft компанийн ISV Success программ буюу Microsoft Teams, Outlook, Power App зэрэг бүтээгдэхүүнүүдтэй холбогдох боломжийг олгодог программд тэнцсэн 2024 оны 06 сарын 04-нд хамтран ажиллах гэрээгээ хийлээ.

Энэхүү хөтөлбөрт орсны дараа бидний бүтээгдэхүүнүүд Microsoft - н Marketplace дээр байрлаж сая сая байгууллагууд шууд Teams дотроо ашиглах боломжтой болох юм.

Манай платформыг туршиж үзэх хүсэлтэй байгууллагууд ҮНЭГҮЙ ТУРШИХ боломжтой болсонг дахин дуулгаж байна. линк
Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌
Хэрхэн хийх вэ?
Хэрхэн өсөлтийн сэтгэлгээтэй болох вэ?
Сэтгэл зүйч Кэрол Двекийн хэлснээр өсөлтийн сэтгэлгээ гэдэг нь чадвар, оюун ухааныг хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр, зөв стратеги ашиглан хөгжүүлж болно гэсэн итгэл үнэмшил юм. Ажлын байран дээр өсөлтийн сэтгэлгээг төлөвшүүлэх нь хувь хүний болон байгууллагын амжилтанд зайлшгүй шаардлагатай.

Ажлын байран дахь өсөлтийн сэтгэлгээний ашиг тус:
Өсөлтийн сэтгэлгээтэй ажилчид суралцах боломж, сорилтуудыг хүлээж авдаг.
Өсөлтийн сэтгэлгээ нь ажилчид илүү уян хатан байдаг, тэд бүтэлгүйтлийг хөгжих боломж гэж үзэн илүү тэсвэр тэвчээртэй ажлаа үргэлжлүүлэн хийдэг.
Өсөлтийн сэтгэлгээтэй ажилчид саад бэрхшээлтэй тулгарах үед янз бүрийн шинэ арга барил, шийдлийг туршиж үздэг.
Өсөлтийн сэтгэлгээтэй багуудын хамтын хүчин чармайлт нь илүү сайн үр дүнд хүргэдэг.
Сөрөг сэтгэлгээг өсөлтийн сэтгэлгээ болгон өөрчлөхөд сөрөг бодлуудаасаа эхлэх хэрэгтэй байдаг. Тиймээс дээрх зурган дээрх шиг түгээмэл бодогддог бодлуудаасаа эхлээрэй.
Жишээ нь, “Би алдаа гаргачихлаа...” гэж бодохын оронд “Алдаа ч өсөхөд тусалдаг шүү.” гэх мэт. Амжилтын нууц бол жижиг алхмуудаас эхэлдгийг сануулъя. Амжилт ✌️😎
Зүгээр л тоглоод үз ✌️

Сүүн замтай хамгийн ойр оршдог спираль галактик нь аль галактик вэ?
A. The Andromeda Galaxy
B. The Sombrero Galaxy
C. The Whirlpool Galaxy
D. The Pinwheel Galaxy
Hot News 📰
“АНУ-ын ажилгүйдлийн нөхөн олговрын тоо нэмэгдэж, эхний улирлын хөдөлмөрийн зардал буурчээ.”
6-р сарын 1-ээр дуусгавар болсон долоо хоногт улсын ажилгүйдлийн тэтгэмжийн анхны нэхэмжлэлийн тоо 8,000-аар нэмэгдэж, улирлын тоо нь 229,000 болсон гэж Хөдөлмөрийн яам пүрэв гарагт (6-р сарын 6) мэдэгдэв. линк
“Өмнөд Солонгос дахь Самсунгийн ажилчид цалин хөлсний асуудлаар анх удаа ажил хаялт зарлажээ.“
Баасан гарагт Сөүл дэх Самсунг компанийн томоохон оффисын өмнө 10 орчим ажилчин эсэргүүцлийн жагсаал хийж, “Хөдөлмөрийг хүндэл! Бид 6.5 хувийн нэмэгдэл эсвэл 200 хувийн урамшуулал авахыг хүсэхгүй байна!" линк
“Илүү олон компаниуд ур чадварт суурилсан байгууллага болохын тулд шилжинэ.”
Дэлхий даяарх 1600 мэргэжилтнүүдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад тус тайланд томоохон чиг хандлагыг харуулсан: компаниудын 84% нь ирэх жилдээ ур чадварт суурилсан байгууллага болох талаар идэвхтэй бодож байна. линк
