- Oneplace Newsletter
- Posts
- Бид Silicon Valley - г зорино
Бид Silicon Valley - г зорино
Өндөр гүйцэтгэлтэй багийн зөөлөн ур чадварууд
Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Өндөр гүйцэтгэлтэй баг доторх ур чадварууд
Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй ажлын орчинд ажилчид техникийн болон зөөлөн ур чадварын хослолыг эзэмших шаардлагатай. Гэсэн хэдий ч, өндөр гүйцэтгэлтэй багийг бүрдүүлэхэд ажилчдын зөөлөн ур чадвар чухал үүрэг гүйцэтгэж байна.
Зөөлөн ур чадвар нь ажилтан болон байгууллагын амжилтад яагаад чухал вэ?

Топ 3 зөөлөн ур чадвар ба тэдгээрийн ач холбогдол:
Харилцааны ур чадвар/Communication:
Харилцаа холбоо нь аливаа амжилттай багийн суурь болдог. Харилцааны ур чадвар нь зөвхөн ярьж эсвэл имэйл бичихээс гадна мэдээллийг ойлгомжтой, үр дүнтэй хуваалцаж, бусдыг сонсож ойлгосон мэдрэмж төрүүлэх явдал юм. Өнөөгийн алсын зайны ажлын орчинд харилцааны ур чадвар нь нүүр тулсан уулзалтаас илүүгээр онлайн хэлэлцүүлэг, бичгээр илэрхийлэх гэх мэт хэдхэн жилийн өмнөхөөс өөр болсон.
Харилцаа холбоо сайтай ажлын хамтрагчид хамтын ажиллагаагаа хамтдаа идэвхжүүлж, хоёр талын харилцаагаа сайн авч явдаг. Тэд бие биеийнхээ санал хүсэлтийг дэмжиж, үр дүнтэй санаа гаргаж, багийн ажиллагааг сайжруулан ерөнхий багийн гүйцэтгэлээ дээшлүүлдэг. Харилцаа холбооны гол цөм нь ил тод байдал юм.
Rivermate компанийн гүйцэтгэх захирал Лукас Боцензийн хэлснээр: “Сайн харилцаа холбоо нь ойлгомжтой, товч, бусдыг ойлгодог байхыг шаарддаг.” Төсөл удирдах, асуудлыг шийдвэрлэх эсвэл хамтран ажиллахад харилцааны ур чадвар нь хувь хүн болон багийн гүйцэтгэлийг сайжруулдаг.
Асуудал шийдвэрлэх/Problem-solving:
Ажлын байран дээр олон төрлийн асуудлууд үүсдэг, жишээ нь, техникийн асуудлууд эсвэл хувь хүмүүсийн хоорондын зөрчил. Өндөр гүйцэтгэлтэй ажилчид асуудал гарах үед тэдгээрийг дотроо урьдчилан харж, асуудлыг шийдвэрлэхийн тулд дүн шинжилгээ хийж үр дүнтэй шийдлүүдийг олдог. Ганц мод гал болохгүй гэдэгчлэн ихэвчлэн асуудал шийдвэрлэх нь багийн хамтын ажиллагааг шаарддаг.
Маш сайн асуудал шийдвэрлэгчид дасан зохицох чадвартай мөн өөрсдийн нөөц бололцоогоо зөв ашиглаж чаддаг нэгэн юм. Тэд нарийн төвөгтэй асуудлыг задлан шинжилж, үндсэн шалтгааныг ойлгож, стратегийн шийдлүүдийг боловсруулдаг. Мөн тэд асуудалтай тулгарах үед сэтгэлээр унадаггүй – харин уян хатан байж, шинэ арга барил туршиж үздэг. HR зөвлөх Жессика Хартын хэлснээр, “Шилдэг асуудал шийдвэрлэгчид шийдлийг заахын оронд сонголтуудыг санал болгож, өөрчлөлтийг удирдан чиглүүлэхдээ бусадтай хамтран ажилладаг.”
Манлайлал/Leadership:
Манлайлах чадвар нь зөвхөн удирдлагын үүрэг хариуцлагатай байх талаар биш харин бусдыг урамшуулан дэмжиж, тэднийг бүрэн чадамжтай ажиллахад чиглүүлэх чадвар юм. Сайн удирдагчид багтаа итгэлийг бий болгож, өөртөө хариуцлагатай байж, хүн бүрт хувь нэмрээ оруулах боломжийг олгодог. Манлайллын ур чадвартай ажилчид хамт олныхоо эерэг соёлыг дэмжиж, хамтын ажиллагаа эрхэмлэж, бусдыгаа хариуцлага болон хамтын зорилгодоо үнэнч байхад нөлөөлдөг. Сайн манлайлагч бусдад үлгэр дуурайл болж, байнга суралцаж, шинэ арга барилыг эзэмшиж байдаг.
Дүгнэлт
Зөөлөн ур чадвар нь ажилтны хувийн хөгжилд чухлаас гадна байгууллагын амжилтад ч маш сайнаар нөлөөлдөг. Харилцаа холбоо, асуудал шийдвэрлэх, манлайллын ур чадвартай ажилтнууд илүү идэвхтэй, бүтээлч, инновацлаг байдаг. Тиймээс ажилтныхаа зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх нь урт хугацааны бизнесийн амжилтыг бататгах арга зам юм.
Oneplace.hr сонин сайхан
🥳 Бид Silicon Valley - д төвтэй ”Go Abroad” хөтөлбөрт тэнцэж өөрсдийн бүтээгдэхүүнээ туршиж, Америкийн зах зээлд гарах аяллыг эхлүүлснээ дуулгахад таатай байна. Silkroad Hub, Nazarbayev - н Их Сургууль болон SIT Foundation - с зохион байгуулж байгаа уг хөтөлбөр нь бидэнд офлайн болон онлайн олон боломжуудыг олгож байгаа юм.

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.
Хэрхэн хийх вэ?
Хэрхэн харилцааны ур чадвараа сайжруулах вэ?
Харилцааны ур чадвараа сайжруулснаар бусадтай илүү бат бөх харилцаа тогтоож, санаагаа ойлгомжтой илэрхийлж, үл ойлголцлоос зайлсхийхэд туслах болно. Харилцааны ур чадвараа сайжруулах 5 энгийн алхмыг танилцуулж байна:
Анхааралтай сонсох: Анхааралтай сонсох бол сайн харилцааны үндэс суурь юм. Өөрийн ээлжээ хүлээхийн оронд, ярьж буй хүний хэлж буй зүйлийг анхааралтай сонсоорой. Толгой дохих, тодруулах зүйлс асуух, хариу өгөх зэргээр идэвхтэй сонсож байгаагаа харуулах.
Тодорхой, товч байх: Ярьж, бичиж байгаа эсэхээс үл хамааран тодорхой байх нь чухал. Хэт төвөгтэй нуршсан үг хэллэгээс зайлсхийж, шууд гол санаагаа илэрхийлснээр ажил тань таны төлөвлөгөөний явах болно. Хэлэх гэсэн санаа тойруулалгүй тодорхой болгон төөрөгдлийг багасгаарай.
Биеийн хэлэмжээ ашиглах: Биеийн хэлэмж, нүүрний хувирал, хоолойны өнгө нь харилцаанд маш их нөлөөтэй. Нүдээрээ харилцах, тохиромжтой үед инээмсэглэх, биеийн ямар нэг хөдөлгөөнөөр яриа өрнүүлэх зэргээр харилцаагаа илүү сонирхолтой, ойлгомжтой болгох боломжтой.
Сэтгэл хөдлөлийн мэдлэгээ сайжруулах: Өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, удирдах чадвар нь харилцааг сайжруулна. Сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэгтэй байснаар та бодлоготой хариу өгч, огцом импульсив үйлдлээс зайлсхийн илүү үр дүнтэй яриа өрнүүлэх боломжтой.
Санал хүсэлт авах: Фидбэк авах нь өөрийгөө сайжруулах үр дүнтэй арга юм. Хамтран ажиллагсад, найз нөхөд, зөвлөхүүдээсээ өөрийнхөө харилцааны хэв маягийн талаар санал хүсэлт аваарай.
Эдгээр 5 алхмыг хэрэгжүүлэн өөрийгөө илүү итгэлтэйгээр илэрхийлээрэй.
Зүгээр л тоглоод үз ✌️
"Надад туслаач" тоглоом нь багийн гишүүдийн хооронд нөхөрлөлийг бий болгоход туслах сонирхолтой тоглоом юм.

Тоглоомыг тоглохын тулд эхлээд багийн бүх гишүүд цаасан дээр хувийн болон ажлын асуудлаа бичих хэрэгтэй. Бичсэн санал бүрийг бүрэн нууцлахыг анхаараарай. Уг тоглоомыг удирдаж буй хүн цааснуудыг цуглуулж багийн бүх гишүүдэд рандомоор тараана. Хэрэв хэн нэгэн өөрийн бичсэн асуудлыг сонговол өөр цаас сонгох боломжтой. Бүх оролцогч асуудлаа сонгосны дараа сонгосон асуудалдаа шийдэл санал болгох хэрэгтэй. Бүгд шийдэл олсны дараа хэлэлцүүлгийг нээж, харилцан яриа өрнүүлээрэй.
Hot News 📰
“Samsung ажилчдынхаа тоог 30 хүртэл хувиар бууруулна.”
Samsung Electronics нь бүтцийн өөрчлөлт хийн ажиллах хүчээ зарим хэлтэст 30 хүртэл хувиар бууруулахаар бэлтгэж байна гэж Ройтерс агентлагтай ярилцсан эх сурвалж мэдээллээ. 2023 оны эцсийн байдлаар Самсунг компани нийт 267,800 хүн ажиллуулж байгаа бөгөөд тэдний талаас илүү нь буюу 147,000 ажилтан нь гадаадад ажиллаж байна. линк
“Япон улс ажиллах хүчний хомсдолыг арилгахын тулд ажлын долоо хоногийг 4 хоног болгохыг дэмжлээ.”
Япон улс, маш их хөдөлмөрч орон бөгөөд хэлэнд нь "үхтэлээ хөдөлмөрлөх" гэсэн утгатай үг хүртэл бий. Одоо Япон улс хөдөлмөрийн хомсдолд орсонтой холбогдуулан илүү олон хүмүүс болон компаниуд дөрвөн өдрийн ажлын долоо хоногийг нэвтрүүлэхийг хичээж байна. линк
“Volkswagen Германы үйлдвэрүүдэд ажил эрхлэлтийн баталгаагaa цуцаллаа.”
Volkswagen урт хугацааны ажлын байрыг баталгаажуулах гэрээгээ Германы зургаан үйлдвэртээ цуцалж байгаа талаар Reuters мэдээлжээ.
Энэхүү гэрээ нь ажилтнуудыг 2029 он хүртэл ажлын байраар хангах баталгаа өгдөг байсан бөгөөд үүнийг цуцалснаар ирэх оноос эхлэн цомхотгол хийж болзошгүй байна. линк
