- Oneplace Newsletter
- Posts
- Ажилчдынхаа оролцоог нэмэгдүүлэх нь
Ажилчдынхаа оролцоог нэмэгдүүлэх нь
Team Building асуултууд
Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Ажилчдынхаа оролцоог нэмэгдүүлэх нь
Ажилчдын оролцоо нь ажилчид ажилдаа сэтгэл хангалуун байхаас гадна өөрсдөө шинэ санаа гарган хөрөнгө оруулалт хийж, байгууллагын зорилгод тууштай хандаж, амжилтанд хүрэхэд нь хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэлийг илэрхийлдэг. Gallup мета-анализ судалгаагаар оролцоотой ажилчидтай компани өрсөлдөгчдөөсөө хэд дахин илүү давж гардаг гэж гарчээ.

Ажилчдын оролцооны стратеги яагаад чухал вэ?
Идэвх зүтгэлтэй, урам зоригтой, илүү бүтээмжтэй ажилчид нь "байгууллагынхаа өрсөлдөх чадвар, стратегийн давуу талыг бий болгох гол төв" гэж ажилчдын оролцооны талаарх мета-судалгаад дурджээ. Энэ нийтлэл дээрээ хүний нөөцийн мэргэжилтнүүд болон бизнесийн удирдагчдын зөвлөсөн ажилчдын оролцооны хамгийн сайн стратегиудын талаарх зөвлөгөөнүүдийг багтаалаа.
Дотоод харилцаа холбоог чухалчилах:
"Байгууллагууд ажилчдын оролцоог нэмэгдүүлэхийн тулд нэг удаагийн үйл ажиллагаанд хэт найдах нь элбэг байдаг, харин тогтмол хувьчилсан болон багийн уулзалтууд нь ажилчдын оролцоонд илүү том нөлөө үзүүлдэг"гэж Peoplism-ийн Процессийн өөрчлөлтийн захирал Даниэл Литл хэлжээ.
Байгууллагуудад удирдах ажилтнуудаа хувьчилсан болон багийн уулзалтуудыг илүү хүртээмжтэй, үр дүнтэй удирдахад сургахыг зөвлөж байна. Литлийн үзэж байгаагаар дотоод харилцаа холбоо сайжрах нь ажилтнуудын өдөр тутмын оролцоонд асар их нөлөө үзүүлдэг.
Хүртээмжтэй байх, харьяалагдах замаар итгэлцлийг бий болгох:
Литл мөн ажилчдын оролцоо нь ажлын байран дахь хүртээмжтэй байдал /inclusivity/, сэтгэл зүйн аюулгүй байдал, харьяаллын соёлоос хамаардаг гэдгийг онцолсон.
“Ажилчид ажилдаа бүрэн оролцох боломжгүй бол, эсвэл тэдэнд ажлын байрандаа өөрсдийгөө бүрэн илэрхийлэх соёл, бодлого байхгүй бол тэд оролцож чадахгүй. Сэтгэл зүйн аюулгүй байдалгүй байхад тэд оролцож чадахгүй. Ажилчдын оролцоог сайжруулахыг хүсэж байвал оролцоо болон харьяаллыг анхаарах хэрэгтэй.”
2024 оны Хүний нөөцийн стратегийн тайлангаас үзэхэд энэ жил HR удирдагчдын зөвхөн 17% нь олон талт байдал, тэгш байдал, хүртээмж, харьяаллын (DEIB) хөтөлбөрийг тэргүүн ээлжид тавьж байгаа гэсэн хариу гарчээ.
Бие даасан байдал болон ажлын уян хатан байдлыг хангах:
Ажилчдад ажлынхаа үйл явц болон орчноо удирдах боломж олгосноор тэд өөрсдийн бүтээмжид хамгийн сайн тохирсон аргаар ажиллах боломжтой бөгөөд энэ нь ажилчдын оролцоонд шууд нөлөөлдөг. Тухайлбал, бид Их Британийн 1000 ажилтнаас хамгийн үр дүнтэй ажиллахын тулд юу хэрэгтэй вэ гэж асуухад "уян хатан ажил" нь хамгийн түгээмэл хариултын хоёрдугаарт орсон.
Уян хатан ажлын цагийн хуваарь, алсын зайнаас ажиллах боломжийг хэрэгжүүлэх нь амаргүй байж болох ч ажил хувьд бие даасан байдал нь оролцоо, тогтвортой байдал болон шинэ ажилтнуудыг татах тал дээр үр дүнгээ өгөх магадлалтай.
Сэтгэл зүйн холбоо үүсгэх боломжийг бий болгох:
Жоржиа мужид байрладаг Hasner Law, PC хуулийн фирмийн удирдах хуульч Стивен Р. Хаснерийн хэлснээр, түүний фирмийн ажилчдын оролцоог нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй стратеги нь ажилчдыг хамтран ажиллахад уриалсан "жижиг coffee-break уулзалтууд эсвэл оффисын амралтын орчин" бүрдүүлэх нь байв.
Remotive алсын зайны ажлын платформын үүсгэн байгуулагч Родолф Дютелийн хэлснээр “танилцах амралт” зохион байгуулах явдал байсан аж. Дютель энэ амралт нь үр дүнтэй байсан тухай “ажил хэргийн асуудалд анхаарал хандуулахаас илүүтэйгээр найрсаг харилцаа үүсгэх, багийн ажиллагааг сайжруулах, бие биенээ илүү сайн таньж мэдэхэд чиглэсэн байсан” гэж тайлбарласан. Хамт ажиллагсдадаа ойр дотно харилцаа үүсгэх боломжийг олгох нь ажилтнуудын оролцооны түвшинд удаан хугацааны эерэг нөлөө үзүүлсэн гэж тэр онцолсон.

Манай oneplace.hr платформ дээрх Organizational Network Analysis (ONA) судалгаагаар ажилчдын хоорондын харилцааг тодорхойлон хамтын ажиллагааг сайжруулдаг гол нөлөөлөгч, бусдаасаа тусгарлагдсан нэгэн, чухал холбогчийг илрүүлэх боломжтой.
Илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэ линкээр орон уулзалт товлоорой.
Ажилчдын хүлээн зөвшөөрөлтийг хөгжүүлэх соёлыг дэмжих:
Харилцан хүлээн зөвшөөрөлт болон талархал нь ажилчдын оролцоог нэмэгдүүлэх гол хүчин зүйл байж болно. Жишээ нь, teambuilding.com компанийн гүйцэтгэх захирал Майкл Алексисийн хэлснээр, тэдний алсын зайнаас ажилладаг байгууллагад хамгийн амжилттай хэрэгжүүлсэн ажилчдын оролцоог нэмэгдүүлэх стратегийн нэг нь Slack платформ дээрх #you-are-awesome нэртэй, ажилчид нэг нэгнээ магтдаг суваг аж. Хамтран ажиллагсдынхаа гайхалтай амжилтыг магтаж болох бөгөөд эсвэл зүгээр л зан чанарыг онцлон талархах боломжтой юм.
Frontiers in Psychology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар хүлээн зөвшөөрөлт нь зөвхөн тухайн шагнал авсан ажилтны оролцоонд төдийгүй хүлээн зөвшөөрөлтийг харж буй бусад хүмүүсийн оролцоонд ч эерэгээр нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Дүгнэлт
Ажилтнуудын оролцоо нь аливаа байгууллагын амжилтанд чухал ач холбогдолтой бөгөөд бүтээмж, ажлын сэтгэл ханамж, нийт гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Оролцоо нь ажилтнуудыг ажлын байрандаа урам зоригтой, идэвхтэй байхад тусалж, тэднийг ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандахад хүргэдэг тул дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй гэж уриалж байна. 😎
Oneplace.hr сонин сайхан
Манай платформ дээр цоо шинэ Organizational Network Analysis (ONA) буюу Байгууллагын Сүлжээний Шинжилгээ хийн ажилчдын хоорондын харилцааг тодорхойлоорой. Байгуулга дотор хамтын ажиллагааг сайжруулдаг гол нөлөөлөгч, бусдаасаа тусгарлагдсан нэгэн, чухал холбогчийг илрүүлэх боломжтой болсон.
Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.
Хэрхэн хийх вэ?
Хэрхэн ажилчдын оролцооны стратегийг хэрэгжүүлэх вэ?
Ажилтнуудын оролцооны стратегийн үндсэн элементүүдийг тодорхойлсныхоо дараа хэрэгжүүлж эхлээрэй. Амжилттай оролцооны стратегийг хэрэгжүүлэх үе шатууд:
Ажилтны оролцооны судалгаа хийх: Судалгааг ажилтнуудын ажлын сэтгэл ханамж, компанийн зорилготой нийцэл, өсөлтийн боломжууд зэрэг олон асуудлыг хамарсан байдлаар зохион байгуулах.
Үүрэг, хугацааг тодорхойлох: Хамтран ажиллах гишүүдийн үүргийг тодорхой хэлж өгөх. Жишээлбэл, нэг хүн харилцаа холбоог хариуцах бол өөр нэг нь үзүүлэлтүүдийг хянах гэх мэт.
Стратегийн талаарх үйл явцуудаа тодорхой байлгах: Оролцооны стратегийг бүх хамааралтай хүмүүст ойлгомжтой хүргээрэй (жишээ нь, уулзалт, мэйл, дотоод сүлжээ). Зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрхэн ашигтай болохыг тодорхой тайлбарлаж, процессын талаар ил тод байх нь ажилчдын оролцоог нэмэгдүүлдэг.
Оролцооны үр дүнг байнга хянах: Оролцооны түвшинг хэмжих гол үзүүлэлтүүдийг (KPI) бий болгох (жишээ нь, оролцооны түвшин, саналын чанар, цаг хугацааны явцад оролцооны түвшний өөрчлөлт).
Хэрэгцээтэй бол өөрчлөлт оруулах: Ажилтнуудаас санал авч, тэдний санал болон үр дүнгийн үндсэн дээр стратегиа өөрчилөх боломжтой. Санаа авах, сайжруулах тал дээр анхаарч байгаагаа харуулаарай.
Эдгээр үе шатуудад анхаарал тавьснаар таны оролцооны стратеги хэрэгжихээс гадна утга учиртай сайжруулалтыг хийхэд үр дүнтэй байх болно.
Зүгээр л тоглоод үз ✌️
Эдгээр “Team Building асуултууд” багийн гишүүдийг үр дүнтэй байдлаар холбож, уулзалтууд болон ажил дээрх хамтын ажиллагааг дэмжихэд туслана.
Танд өгсөн хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
Ажлын дараа та хэрхэн амардаг вэ?
Та интроверт уу экстраверт уу? Энэ нь таны ажил амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
Танд энэ ажлыг хийж буй ямар нэгэн зорилго эсвэл шалтгаан байгаа юу?
Хүмүүс танаас ямар тусламж эсвэл юуны талаар зөвлөгөө аваасай гэж хүсдэг вэ?
Танд тусалсан lifehack-саа хуваалцаарай.
Та ямар сэдвийг илүү гүнзгий судлахыг хүсдэг вэ?
Анхаарлаа илүү сайн төвлөрүүлэхийн тулд та юу хийдэг вэ?
Таны багийнхаа хэнтэй нэг өдөр ажлын байраа солихыг хүсдэг вэ? Яагаад?
Hot News 📰
“Амазон фронтын ажилчдын цалинг бараг 10 хувиар нэмжээ.”
Их Британийн Амазон компанийн тэргүүн эгнээний ажилчдын цалин есдүгээр сарын 29-нөөс эхлэн дор хаяж 9.8%-иар нэмэгдэнэ. Амазон фронтын ажилтнуудын хамгийн бага цалингийн хэмжээ нь тэдний байршлаас хамааран цагийн £13.50-аас £14.50 хүртэл нэмэгдэнэ гэж мэдэгдэв. линк
“Wells Fargo-ийн ажилтан компанийн оффисын ширээн дээр нас барсан олджээ.”
Талийгаачийг 60 настай Денис Прюдомм гэдэг бөгөөд 8-р сарын 20-нд барилгын хамгаалалтын албаныхан олсон гэж 12News мэдээлэв. Wells Fargo-ийн ажилтан ажилдаа очсноос хойш дөрөв хоногийн дараа банкны Темп дэх корпорацийн оффисын ширээн дээр нас барсан олдсон гэж цагдаа нар мэдэгдэв. линк
“Их Британийн засгийн газар ажилчдын эрхийг нэмэгдүүлэх шинэ хуулийг амлаж байна.”
Их Британийн Хөдөлмөрийн нам намрын улиралд ажилчдын эрхийг сайжруулах, түрээслэгчдийг илүү хамгаалах хууль тогтоомжуудыг танилцуулах зэрэг төлөвлөгөөгөө бямба гарагт зарлалаа. Даваа гарагт парламент зуны амралтаа дуусгах гэж байгаа тул парламентын танхимын тэргүүн Люси Пауэлл ойрын хэдэн сард засгийн газар ажил олгогчдын эрх мэдлийг ажилчдад шилжүүлж, түрээслэгчдэд түрээсийн үндэслэлгүй нэмэгдлийг эсэргүүцэх боломжийг олгох хууль тогтоомжийг танилцуулна гэж мэдэгдэв. линк
