2024 оны Oneplace.hr-ийн тоон баримтууд

Хэрхэн 2024 оны ажил, карьерын замналаа дүгнэх вэ?

Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэ=н хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.

Таны мэдлэгт 🧠

2024 онд хамгийн их уншигдсан 3 нийтлэл

Ингээд 2024 он маань дуусахад ердөө хоёрхон хоног үлдлээ. Энэ хугацаанд бид ажил амьдралдаа илүү амжилт гаргах, мэдлэгээ өргөжүүлэхэд тань туслахын тулд судалгаанд суурилсан олон сонирхолтой нийтлэлүүдийг хүргэхээр хичээсэн билээ.

Бидний илгээсэн нийтлэлүүдийг цаг заваа зарцуулан уншиж, санаа бодлоо хуваалцдаг та нартаа гүн талархал илэрхийлье.

Энэ оны хамгийн сүүлийн newsletter дээрээ хамгийн их уншигдсан 3 нийтлэлийн хураангуйг хүргэж байна.

1. Удаан хугацаанд ажилласан ажилтнуудыг идэвхжүүлж, тогтоон барих стратеги: линк

Удаан хугацаанд ажилласан ажилтан гэдэг нь тухайн компанид олон жил ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, соёл, процессуудыг сайн мэддэг хүнийг хэлнэ. Ийм ажилтнууд туршлага, үнэнч байдал, өөрсдийн үүрэгт ажлын талаархи гүнзгий ойлголт мэдлэгтэй байдгаараа үнэлэгддэг.

Гэсэн хэдий ч, удаан хугацаанд ажилласан ажилтнууд оролцооны түвшин бага байдаг байна. Удаан хугацаанд ажилласан ажилтнуудыг идэвхжүүлж, тогтоон барих практик шийдлүүд:

  • Тохиромжтой хүлээн зөвшөөрөх хөтөлбөрүүд: Шинэ ажилчдаас ялгаатай нь удаан хугацаанд ажилласан ажилтнууд зохих ёсоор хүлээн зөвшөөрөгдөхгүй байж магадгүй юм.

  • Ажил мэргэжлийн хөгжлийн боломжууд: Ажил мэргэжлийн өсөлтийг зөвхөн албан тушаал ахих замаар хязгаарлахгүй байх нь чухал. Заавал менежер болохгүйгээр илүү сайн ажиллах боломжтой хэлтэст шилжих гэх мэт.

  • Ажилчдын сайн сайхан байдал: Ажил амьдралын тэнцвэрт байдлыг эрэмбэлэн, уян хатан хуваарь санал болгосноор байгууллагын үнэт гишүүээ тогтоон барих боломжтой.

  • Оролцоотой байдлын судалгаа: Урт хугацааны ажилчдын туршлагыг тусгайлан үнэлдэг оролцоотой байдлын судалгааг жилд хоёр удаа эсвэл жил бүр явуулах.

  • Pulse судалгаа явуулснаар тэдний хэрэгцээг тодорхойлоход тусалж, тэдний сайн сайхан байдал, сайжруулах шаардлагатай талбаруудын талаарх ойлголтыг олж мэдэх боломжтой.

2. 😩 Gen Z болон Millennials ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг: линк 

Ажлын сэтгэл ханамж нь ажилчдын оролцоог ойлгох гол хэмжүүрүүдийн нэг байдаг. Судалгаан дээрх тоо баримтаас харахад ажлын байран дахь сэтгэл ханамжийг дунджаар 10-аас 5.5-аар үнэлсэн байна. Ирээдүйн ажиллах хүчийг төлөөлсөн Z болон Millennials-ийн сэтгэл ханамжийн тоо нь дунджаас доогуур байгааг харуулж байна.

  • Gen Z 10-аас дунджаар 5.2 оноо өгсөн

  • Millennials сэтгэл ханамжаа 10-аас 4.6 гэж дүгнэжээ

  • Gen X нь 10-аас 6.6-аар тодорхойлсон

  • Baby Boomers 10-аас 5.6 оноо өгсөн бөгөөд

  • Ажилчдын ердөө 16.2% нь ажлынхаа сэтгэл ханамжийг 8 ба түүнээс дээш гэж үнэлсэн нь санаа зовоосон асуудал болж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

3. Ажилчдынхаа оролцоог нэмэгдүүлэх нь: линк

Идэвх зүтгэлтэй, урам зоригтой, илүү бүтээмжтэй ажилчид нь "байгууллагынхаа өрсөлдөх чадвар, стратегийн давуу талыг бий болгох гол төв" гэж ажилчдын оролцооны талаарх мета-судалгаад дурджээ.

  • Дотоод харилцаа холбоог чухалчилах: Байгууллагуудад удирдах ажилтнуудаа хувьчилсан болон багийн уулзалтуудыг илүү хүртээмжтэй, үр дүнтэй удирдахад сургахыг зөвлөж байна. Литлийн үзэж байгаагаар дотоод харилцаа холбоо сайжрах нь ажилтнуудын өдөр тутмын оролцоонд асар их нөлөө үзүүлдэг.

  • Хүртээмжтэй байх, харьяалагдах замаар итгэлцлийг бий болгох: 2024 оны Хүний нөөцийн стратегийн тайлангаас үзэхэд энэ жил HR удирдагчдын зөвхөн 17% нь олон талт байдал, тэгш байдал, хүртээмж, харьяаллын (DEIB) хөтөлбөрийг тэргүүн ээлжид тавьж байгаа гэсэн хариу гарчээ.

  • Бие даасан байдал болон ажлын уян хатан байдлыг хангах: Ажилчдад ажлынхаа үйл явц болон орчноо удирдах боломж олгосноор тэд өөрсдийн бүтээмжид хамгийн сайн тохирсон аргаар ажиллах боломжтой бөгөөд энэ нь ажилчдын оролцоонд шууд нөлөөлдөг.

  • Сэтгэл зүйн холбоо үүсгэх боломжийг бий болгох: Жоржиа мужид байрладаг Hasner Law, PC хуулийн фирмийн удирдах хуульч Стивен Р. Хаснерийн хэлснээр, түүний фирмийн ажилчдын оролцоог нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй стратеги нь ажилчдыг хамтран ажиллахад уриалсан "жижиг coffee-break уулзалтууд эсвэл оффисын амралтын орчин" бүрдүүлэх нь байв.

  • Ажилчдын хүлээн зөвшөөрөлтийг хөгжүүлэх соёлыг дэмжих:

    Teambuilding.com компанийн гүйцэтгэх захирал Майкл Алексисийн хэлснээр, тэдний алсын зайнаас ажилладаг байгууллагад хамгийн амжилттай хэрэгжүүлсэн ажилчдын оролцоог нэмэгдүүлэх стратегийн нэг нь Slack платформ дээрх #you-are-awesome нэртэй, ажилчид нэг нэгнээ магтдаг суваг аж. Хамтран ажиллагсдынхаа гайхалтай амжилтыг магтаж болох бөгөөд эсвэл зүгээр л зан чанарыг онцлон талархах боломжтой юм.

Дүгнэлт

2025 он танай байгууллага, гэр бүлд аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн жил байх болтугай. Шинэ ондоо бүгдээрээ хамтдаа илүү өндөр амжилтад хүрэхийг хүсэн ерөөе!

Сайхан баярлаарай! Oneplace.hr баг. 😊

Oneplace.hr сонин сайхан

Oneplace.hr платформын 2024 оны сонирхолтой тоон баримтууд

2024 онд манай платформ HR багуудын ажилд бодитой өөрчлөлт авчирсан сонирхолтой үр дүнгүүдийг бий болгож чадлаа.

📌 Нийт 1906 feedback илгээгдсэн байна.

Feedback бол багийн хамтын ажиллагааг бэхжүүлж, ажилтнуудын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх гол түлхүүр юм. Манай платформын тусламжтайгаар ажилтнуудын харилцан ойлголцол нэмэгдэж, илүү нээлттэй соёлыг бий болгожээ.

🎮 Нийт 7289 хүн манай тоглоомуудыг тоглосон байна.

Манай платформ дээр:

  • Ур чадварын тоглоом

  • Burnout тоглоом

  • ONA Тогтоон барих тоглоомууд байдаг билээ.

〽️ Нийт 426 pulse судалгаа хийгдсэн байна.

Pulse судалгаанууд нь бодит цагийн мэдээллийг хурдан цуглуулж, асуудлыг эрт шийдвэрлэхэд тусалдаг. Манай хэрэглэгчид судалгааг тогтмол ашигласнаар ажилтнуудын сэтгэл ханамж, оролцоог хэмжиж, сайжруулах алхмуудыг тодорхойлж чадсан гэдэгт итгэлтэй байна.

🚀 Onboarding дээр нийт 422 даалгавар гүйцэтгэж ээ.

Манай платформ дээрх дасан зохицох хөтөлбөр дээр нийт хийж гүйцэтгэсэн даалгаваруудын тоо нь тухайн шинэ ажилтан ямар нэгэн байдлаар шинэ багтаа уусах чиглэлд жижиг жижиг алхамууд хийсэн байна гэсэн үг юм

2025 онд ч бид та бүхэнд үр дүнтэй, шинэлэг шийдлүүдийг хүргэхэд үргэлжлүүлэн хичээх болно! 😊

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.

Хэрхэн хийх вэ?

Хэрхэн 2024 оны ажил, карьерын замналаа дүгнэх вэ?

Шинэ он эхлэх гэж буй энэ үед 2024 онд өөрийн ажил мэргэжлийн замналаа дүгнэж, үнэлэх нь ирээдүйн зорилгоо тодорхойлоход маш чухал. Өнгөрсөн жилийн амжилт, сорилтуудаа эргэцүүлж, дараагийн алхмаа төлөвлөхдөө дараах асуултуудыг өөртөө тавиарай:

1. Өнгөрсөн оны амжилтууд: Би юунд хүрч чадсан бэ?

  • Таны хамгийн том амжилт юу байсан бэ?

  • Энэ амжилт таны зорилгод хэрхэн нийцэж байсан бэ?

2. Бэрхшээлүүд: Юу надад хүндрэл учруулсан бэ?

  • Таны тулгарсан хамгийн том сорилт юу байсан бэ?

  • Эдгээрээс юуг нь даван туулж чадсан, юунд илүү суралцах хэрэгтэй байна вэ?

3. Хөгжлийн боломжууд: Би юунд илүү суралцсан бэ?

  • Ажлынхаа аль хэсэгт шинэ ур чадвар эзэмшсэн бэ?

  • Цаашид ямар ур чадвар дээр төвлөрөх шаардлагатай вэ?

4. Багийн гишүүний хувьд би ямар хувь нэмэр оруулсан бэ?

  • Би багийнхаа амжилтад хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Хамтран ажиллах харилцаагаа хэрхэн сайжруулж болох вэ?

5. Шинэ зорилго: Ирэх жил юу хийхийг хүсэж байна вэ?

  • 2025 онд хүрэх хамгийн чухал зорилго тань юу вэ?

  • Энэ зорилгодоо хүрэхийн тулд одоо ямар алхмууд хийх шаардлагатай вэ?

2024 оныг эргэн дүгнэх нь таны амжилт, сорилт, сургамжийг тодорхойлж, ирээдүйд илүү том амжилтад хүрэх суурь болно. Таны замнал хаашаа чиглэхээс үл хамааран өөрийгөө хөгжүүлэх, алдаанаасаа суралцах, шинэ зорилго тавихад энэ дүгнэлт чухал үүрэг гүйцэтгэх болно.

Шинэ оноо амжилтаар дүүрэн угтаарай! 😊

Зүгээр л тоглоод үз ✌️

"2024 оны ажлын сүүлийн өдөр"

2024 оны ажлын сүүлийн өдөр хамт олноо урамшуулж, талархлаа илэрхийлэх нь шинэ оноо эерэг уур амьсгалтай угтах сайхан боломж юм. Хамтран ажиллагсдадаа дараах байдлаар сэтгэлийн үгээ хэлж, тэднийг урамшуулаарай 🎉

  • Талархал илэрхийлээрэй: "Таны хичээл зүтгэл, үнэнч хөдөлмөрт баярлалаа. Таны оролцоо манай багийн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан шүү."

  • Онцгой үйлдлийг нь магтаарай: "Таны [тодорхой үйлдэл] нь намайг үнэхээр баярлуулсан. Ийм санаачилга гаргасанд талархаж байна."

  • Хувь хүний чанарыг магтан сайшаагаарай: "Таны эерэг хандлага, бусдыг дэмждэг зан чанар нь бидний ажлын орчныг илүү таатай болгодог шүү."

  • Хөгжил дэвшлийг нь онцлоорой: "Энэ жил таны гаргасан ахиц дэвшил үнэхээр гайхалтай байлаа. Ирэх онд ч гэсэн амжилтаа үргэлжлүүлээрэй."

Hot News 📰

Remote ажилтнуудын цалин нэмэгдэх магадлал бага байдаг: тайлан”

Шинэ тайланд АНУ-ын remote ажилтнууд энэ жил бусад ажилтнуудтай харьцуулахад цалингийн нэмэгдэл авах магадлал бага байгааг тогтоожээ.

LinkedIn Market Research-ийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар АНУ-ын remote ажилтнуудын дөнгөж 56 хувь нь энэ жил цалингаа нэмсэн байна. линк

Куала Лумпур төгсөгчдөд хамгийн өндөр цалин өгдөг

Статистикийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 2023 онд төгсөгчдийн сарын дундаж болон дундаж цалин 2022 онтой харьцуулахад өссөн байна. линк

Малайзчууд тэтгэвэрт гарах мөнгөө хуримтлуулахын тулд Сингапурт ажилд ордог

Сүүлийн жилүүдэд Малайзын олон иргэд тэтгэврийн хуримтлалыг нэмэгдүүлэхийн тулд Сингапурт илүү сайн ажлын байр хайж эхэлжээ. линк

Хэрэв танд oneplace.hr-ийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗! Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌