Ажилтнуудаа үйлчлүүлэгч мэт хүндэл

Ажилтнууд бие биедээ бурууг тохож, идэвхгүй байснаар ажлын орчин сөрөг уур амьсгалтай болсон “Superior Water and Air” компанийн кейс

Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн шийдэх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.

Таны мэдлэгт 🧠

Ажилтнуудаа үйлчлүүлэгч мэт хүндэл

Компаниуд хэрэглэгчдийн хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн бүтээгдэхүүн/үйлчилгээг бий болгохын тулд маш их цаг хугацаа, хөрөнгө оруулалтыг зориулдаг. Үүнд: зорилтот зах зээлээ тодорхойлох, хэрэглэгчийн тусгай хэрэгцээг ойлгох, үр дүнтэй маркетингийн стратеги боловсруулах, үйлчилгээгээ сайжруулах, үйлчлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, санал хүсэлт авах зэрэг багтдаг.

Харин хэрэглэгч төвтэй хандлагыг ажилтнууддаа мөн адил хэрэгжүүлж, тэдэнд анхаарал халамж тавих нь хөгжлийн дараагийн алхам юм. Энэ нь “lifetime employee“ бий болгоход тусалдаг. Ажилтнуудаа хэрэглэгч/үйлчлүүлэгч мэт хүндэлж, халамжилдаг байгууллагууд “ажлын хамгийн хүсэмжит газар” болж, “from hire to retire” тогтвортой ажиллах хүчний суурийг бүрдүүлдэг.

Судалгааны дүнгээс харахад, дундаж компанийн ашгийн тайлангийн хэлэлцүүлгийн 6.3% нь хэрэглэгчидтэй холбоотой байхад, ажилтнуудтай холбоотой нь зөвхөн 0.5% байгаа нь харамсалтай зөрүүг харуулж байна. Бизнесийн стратегийн талаарх ном, сэтгүүл, практикт тулгуурласан нийтлэлүүд ихэвчлэн хэрэглэгчид төвлөрсөн байдаг бөгөөд ажилтнуудын талаарх мэдлэг өгөх материал ховор байдаг байна.

Доорх чиглэлүүд нь байгууллагын удирдлагууд ажилтнуудтайгаа хэрхэн харилцаж, тэднийг үйлчлүүлэгч шиг хүндэлж байна уу гэдгийг эргэн харахад туслах юм.

Бизнесийн нөлөөллийг ойлгох нь

Хэрэглэгчид байгууллагын ашигт хэрхэн чухал нөлөө үзүүлдэг шиг, үнэ цэнтэй ажилтнууд нь ч бас байгууллагын бүхий л үйл ажиллагаанд өргөн хүрээний эерэг нөлөө үзүүлдэг. Ажилтнууд нь байгууллагын “нүүр царай” бөгөөд хэрэглэгч, бүтээгдэхүүн, үйлчилгээний хоорондын гол гүүр болж өгдөг. Тэдний сайн үйлчилгээ нь ахин худалдан авалт, бусдад санал болголтыг бий болгодог.

Ажилтнууд бол байгууллагын “цусны эргэлт” бөгөөд тэдний оролцоогүйгээр бизнес оршин тогтнох боломжгүй. Иймээс байгууллагууд ажилтнуудынхаа хувь нэмэрт хүндэтгэлтэй хандаж, тэднийг үнэлэх нь тогтвортой амжилтын үндэс юм.

Ажилтнуудын санал хүсэлтийг сонсох нь

Байгууллагууд хэрэглэгчдээсээ байнга санал хүсэлт авч, харилцаагаа батжуулах, стратегиа сайжруулах, бүтээгдэхүүн болон үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэхийг зорьдог шиг, ажилтнуудын хэрэгцээ, хүсэлтийг ойлгох системтэй байх нь чухал. Ингэснээр ажилтнуудынхаа ажил, амьдралд нь бодитоор нөлөөлөх хөтөлбөр, урамшуулал санал болгож чадна.

Жишээ нь, зарим байгууллагууд ажилтнуудаа урамшуулах зорилгоор оффис дээрх үнэгүй кофе эсвэл явган аяллын арга хэмжээг санал болгодог. Гэвч ажилтнуудын ихэнх нь зайнаас ажилладаг бол эдгээр урамшуулал бодитоор хүрэхгүй, ажилтнуудын сэтгэл ханамжид нөлөөлөхгүй байх эрсдэлтэй. Тиймээс хангамж нь ажилтнуудын нөхцөл байдал, хэрэгцээнд нийцсэн байх нь чухал юм.

Үүнийг хэрэгжүүлэх сайн арга бол Pulse survey байдаг. Пульс судалгааны үндсэн үүрэг нь ажилтнуудын оролцоот байдлыг хэмжих, сайжруулах явдал юм. Уг судалгаа нь бодит фидбэк-г өгч, ажилтнуудын асуудлыг хурдан тодорхойлж, шийдвэрлэхэд тусалдаг. Пульс судалгааны талаар мэдэхийг хүсвэл энэ дээр дараарай. Мөн манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.

Мэргэжлийн хөгжил болон ажилтны дэмжлэгийг сайжруулах нь

Яг л байгууллагууд хэрэглэгчдээ хадгалах зорилгоор үнэнч хэрэглэгчдэд зориулсан арга хэмжээ, сургалт зохион байгуулдагтай адил, ажилтнуудыг тогтвортой хөгжүүлж, урамшуулах мэргэжлийн хөгжлийн бодлоготой байх шаардлагатай. Үүнд:

  • Ажлын байран дээрх сургалт

  • Ахлах ажилтны тодорхой удирдамж

  • Менторшип хөтөлбөр

  • Онлайн сургалт, семинар, хуралд оролцох боломжууд гэх мэт олон талын эх сурвалжуудыг санал болгох хэрэгтэй.

Ажилд горилогчийн хувьд мэргэжлийн хөгжлийн боломж нь хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг болдог. Иймээс урт хугацааны суралцах боломж олгосон байгууллагууд нь туршлагатай, байгууллагын соёл, системийг мэддэг ажилтнуудаа хадгалах боломжтой байдаг.

Сайн ажилтны үйлчилгээ үзүүл

Хэрэглэгч ямар нэг асуудалтай тулгарвал тус байгууллагын хэрэглэгчтэйгээ хэрхэн харицаж асуудлыг шийдвэрлэж байгаа нь дахин үйлчлүүлэх эсэхийг шийддэг. “Хүмүүс байгууллагаасаа биш, удирдлагаасаа болж ажлаасаа гардаг” гэдэг үг байдаг шүү дээ. Тэгвэл удирдах ажилтнуудаа/менежерүүддээ “сайн ажилтны үйлчилгээ” ямар чухал болохыг зааж сургах хэрэгтэй. Гэвч бүх менежерүүд удирдах, хүнийг хөгжүүлэх чадвартай байдаггүй. Тиймээс:

  • Удирдах ажилтнуудад хатуу болон зөөлөн ур чадварын сургалт зайлшгүй шаардлагатай

  • Менежерийн давуу болон сул талуудыг ил тод болгох

  • Үүний үр дүнд тохирсон сургалт, хөгжүүлэлт эсвэл албан тушаалын шилжилт зэрэг арга хэмжээг төлөвлөх боломжтой

Ийнхүү ажилтнуудаа хэрэглэгч шиг хүндэтгэн хандах нь байгууллагын өсөлт, тогтвортой байдлын үндэс болдог.

Дүгнэлт

Ажилтнуудаа хэрэглэгч шиг хүндэтгэн хандах нь байгууллагын соёлыг эерэгээр өөрчилж, ажилтны сэтгэл ханамж, оролцоот байдлыг нэмэгдүүлдэг. Энэ нь зөвхөн ажилтны сэтгэлд нийцэх бус, ажлын бүтээмж, харилцагчийн үйлчилгээ, цаашлаад бизнесийн өсөлтөд шууд нөлөө үзүүлдэг. Ажилтнууд үнэ цэнтэй, сонсогдож байна гэж мэдрэх үедээ илүү тогтвор суурьшилтай, бүтээлч байж чаддаг.

Oneplace.hr сонин сайхан

Бид Uurkhaichin.mn системтэй холбогдож уул уурхайн салбарт бүрдүүлэлт хийх боломжтой боллоо 🎉

Бид Uurkhaichin.mn буюу уул уурхайн салбарт чиглэсэн ажлын зар, ажил горилогчдыг холбож өгдөг платформтой интеграц хийж, систем хоорондоо холбогдон ажиллах болсноо дуулгахад таатай байна.

Манай Oneplace.hr платформыг үнэгүй 3 хоног туршиж үзээрэй👉🏻 ТУРШИЖ ҮЗЭХ. Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.

Хэрхэн шийдэх вэ?

Эдгээр кейс судалгаанууд нь уншигчдад хүний нөөцийн менежментийн олон талт асуудлуудыг ойлгох, шийдвэрлэхэд практик зөвлөмж, санаа өгөх болно. Бидний зорилго бол танай байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, бүтээмжтэй болгоход хувь нэмэр оруулах юм.

Кейс 9: Ажилтнууд бие биедээ бурууг тохож, идэвхгүй байснаар ажлын орчин сөрөг уур амьсгалтай болсон “Superior Water and Air” компанийн кейс

АСУУДАЛ: 25 ажилтантай жижиг компани болох Superior Water and Air нь удаан хугацааны турш өсөлтгүй, дотоод зөрчил ихтэй, ажилтнуудын хариуцлагагүй байдалтай тулгарсан. Ажилтнууд хоорондоо бие биедээ бурууг тохож, идэвхгүй байснаар ажлын орчин сөрөг уур амьсгалтай болж, энэ нь үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарт шууд нөлөөлж, компанийн өсөлт буурсан.

ШИЙДЭЛ: Гүйцэтгэх захирал Rob Anderson компаниа шинэчлэхийн тулд “outward mindset” аргачлалыг нэвтрүүлж эхэлсэн.:

  • Удирдлагын өөрчлөлт: Захирал өөрийн хандлагаа өөрчлөхөөр шийдэж, ажилтнуудын байр суурийг ойлгож, үлгэрлэн манлайлж эхэлсэн.

  • Ажилтнуудын сургалт: Бүх ажилтнууд сургалтад хамрагдаж, хариуцлага, хамтын ажиллагааны нийтлэг ойлголтыг бүрдүүлсэн.

  • Нэгдсэн зорилго: Компанийн зорилтуудыг дараах хоёр асуултад төвлөрүүлсэн:

    -Хэрхэн үйлчлүүлэгчийн туршлагыг сайжруулах вэ?

    -Хэрхэн ажилтнуудын ажлын дотоод орчинг илүү эерэг болгох вэ?

ҮР ДҮН: 

  • Хамтын ажиллагаа сайжирсан: Дотоодын зөрчил багасч, ажилтнууд бие биенээ дэмжих, шинэ санаа гаргах, баг болж ажиллах орчин бүрдсэн.

  • Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нэмэгдсэн: Ажилтнууд хэрэглэгчдийн хэрэгцээг гүнзгий ойлгож, хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлж эхэлсэн.

  • Бизнесийн өсөлт: 6 жилийн дотор бүтээгдэхүүний төрөл 1-ээс 6 болж нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн тоо 30,000-аас 140,000 хүрсэн.

  • Орлогын өсөлт: Жилийн орлого 400% өсөж, 4 сая ам.доллараас 25 сая ам.долларт хүрсэн. Үйл ажиллагаагаа 1 салбараас 4 салбар болгон өргөжүүлж, 3 мужид үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Хэрэв та тодорхой сэдвээр кейс судалгаа уншихыг хүсвэл эсвэл өөрийн байгууллагын туршлагаас хуваалцахыг хүсвэл манай сошиал хаягууд руу холбогдох боломжтой. Oneplace.hr 

Зүгээр л тоглоод үз ✌️

"Бартерын паазл"

Тоглоомын дүрэм:

Ажилчдын тоогоос хамааран багт тэнцүү хуваа. Баг тус бүрт өөр өөр эвлүүлдэг тоглоом өгнө. Гэхдээ зүгээр ч нэг паазл эвлүүлэхгүй ээ.

Паазл болгон бусад багийн паазл-н хэсгүүдтэй санамсаргүй байдлаар хольсон байх болно. Бусад багууд танай багт хэрэгтэй хэсгүүдтэй байж болохыг тайлбарлана. Багууд өөрсдийн паазл-г дуусгахад шаардлагатай хэсгүүдийг бусад багаас авахын тулд стратеги боловсруулж, үүрэг хуваарилж, бусадтай бартер хийх ёстой.

Хэрэв та борлуулалтын багаа бэхжүүлэх эсвэл багийн гишүүдийг хэлэлцээр хийх, стратеги боловсруулах ур чадвар эзэмшүүлэхийг хүсч байвал энэ тоглоомыг туршаад үзээрэй.

Hot News 📰

Шинэ судалгаагаар удирдах албан тушаалтнуудын стрессийн түвшин эрс өсч, байгууллагын хэмжээнд хямрал үүсгэж болзошгүйг анхааруулжээ.

Удирдагчдын 70% нь сэтгэлзүйн дарамт, туйлдал мэдэрч байгаа бөгөөд энэ нь тэдний шийдвэр гаргах чадвар, хамт олны сэтгэл ханамж, бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Энэхүү хандлага нь зөвхөн хувь хүний асуудал биш, харин байгууллагын соёл, тогтвортой байдлыг хамарсан томоохон сорилт болжээ. линк

Майкрософт компанийн инженерүүд эсэргүүцлийн улмаас ажлаасаа халагджээ.

Майкрософт компанийн инженерүүд дотоод арга хэмжээний үеэр Израилийг дэмжиж буй бодлогын эсрэг эсэргүүцэл илэрхийлсний дараа ажилгүй болсон тухай мэдээлэл гарчээ. линк

Гуравдугаар сард Өмнөд Солонгос нийт 193,000 шинэ ажлын байр нэмэгджээ.

Тус өсөлт нь ахмад настай иргэд болон үйлчилгээний салбарт голчлон төвлөрсөн байна. Гэсэн ч залуу болон үйлдвэрлэлийн салбарын ажиллах хүчний өсөлт удааширсан хэвээр байгаа нь сорилт хэвээр байгааг илтгэв. линк

Хэрэв танд oneplace.hr-ийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗! Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌