• Oneplace Newsletter
  • Posts
  • Удаан хугацаанд ажилласан ажилтнуудыг идэвхжүүлж, тогтоон барих стратеги

Удаан хугацаанд ажилласан ажилтнуудыг идэвхжүүлж, тогтоон барих стратеги

HR DAY 2024 Монголын Хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөнд оролцлоо.

Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.

Таны мэдлэгт 🧠

Удаан хугацаанд ажилласан ажилтнуудыг идэвхжүүлж, тогтоон барих стратеги:

Удаан хугацаанд ажилласан ажилтнууд нь өндөр гүйцэтгэлтэй байгууллагуудын тулгуур багана юм. Удаан хугацаанд ажилласан ажилтан гэдэг нь тухайн компанид олон жил ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, соёл, процессуудыг сайн мэддэг хүнийг хэлнэ. Ийм ажилтнууд туршлага, үнэнч байдал, өөрсдийн үүрэгт ажлын талаархи гүнзгий ойлголт мэдлэгтэй байдгаараа үнэлэгддэг. Удаан хугацааны турш ажилласан ажилтнуудыг тогтоон барих нь байгууллагын тогтвортой байдал, бүтээмжид ихээхэн хувь нэмэр оруулдаг тул тэднийг байгууллагадаа тогтоон барих нь маш чухал юм.

Гэсэн хэдий ч, удаан хугацаанд ажилласан ажилтнууд оролцооны түвшин бага байгааг энэ нийтлэл дээр мэдээлсэн байна. Энэ бага оролцооны түвшины шалтгаан юу вэ, байгууллагууд эдгээр чухал багийн гишүүдийг хэрхэн идэвхжүүлж, тогтоон барих болох вэ?

Удаан хугацаанд ажилласан ажилтнуудыг идэвхжүүлэх, тогтоон барихад тулгарч буй бэрхшээлүүд:

Судалгаагаар ажилтнууд өөрсдийн үүрэгт ажлынхаа хугацааг уртасгаснаар оролцооны түвшин нь ихэвчлэн буурдаг байна. Lattice-ийн мянга мянган нууцалсан тоо баримтаас харахад компанид ажилласан жилийн дараа ажиллах хугацаа нэмэгдэхийн хэрээр ажилчдын ажлын сэтгэл ханамж, үнэнч байдлыг илэрхийлдэг гол үзүүлэлт болох Net Promoter Score (eNPS) нь тогтмол буурч байгааг харуулж байна.

Энэ оролцоогүй байдал нь ядаргаа, карьерын өсөлт дэвшилтгүй байдал, байгууллагын олон өөрчлөлтөөс болдог. Өөрчлөлтийн ядаргаа (Change fatigue) нь оролцоогүй байдлын шалтгаан байж болох юм. Удаан хугацаанд ажилласан ажилтнууд олон тооны өөрчлөлтийг үзсэн тул тэд ажлын орчны өөрчлөлтийг хүлээж авахад санаа зовох магадлалтай болсон байдаг. Үүнд шинэ ажлын зохион байгуулалт, цар тахлын улмаас гарсан өөрчлөлтүүд, шинэ удирдагчид эсвэл шинэ багийн гишүүд, шинэ бизнесийн систем гэх зэрэг орно.

Удаан хугацаанд ажилласан ажилтнуудыг идэвхжүүлж, тогтоон барих практик шийдлүүд:

  1. Тохиромжтой хүлээн зөвшөөрөх хөтөлбөрүүд: Шинэ ажилчдаас ялгаатай нь удаан хугацаанд ажилласан ажилтнууд зохих ёсоор хүлээн зөвшөөрөгдөхгүй байж магадгүй юм.

  • Ажилласан жилийн шагнал: Ажилчдын амжилтыг (жишээ нь, 5, 10, 15 жил) гэрчилгээ, өргөмжлөл, урамшуулал зэрэг шагналаар тэмдэглээрэй. Starbucks гэх мэт компаниуд олон жилийн үйлчилгээнд тулгуурлан хувь хүний ​​урамшуулал олгодог бөгөөд энэ нь харьяалагдах мэдрэмжийг төрүүлдэг.

  • Хувь хүний ​​магтаал: Менежерүүдийг багийн уулзалтын үеэр эсвэл дотоод мэдээллийн хуудсаар дамжуулан хувь хүний ​​оруулсан хувь нэмрийг онцолж тодорхой санал хүсэлтээ хуваалцахад урамшуул.

  1. Ажил мэргэжлийн хөгжлийн боломжууд: Ажил мэргэжлийн өсөлтийг зөвхөн албан тушаал ахих замаар хязгаарлахгүй байх нь чухал. Заавал менежер болохгүйгээр илүү сайн ажиллах боломжтой хэлтэст шилжих гэх мэт.

  • Жишээ нь, маркетингийн салбарт удаан хугацаагаар ажилласан ажилтан бизнесийн хөгжлийн хэлтэст шилжиж, шинэ салбарт ур чадвараа ашиглах боломжтой.

  • Ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүд: Ажилчдын одоо байгаа ур чадварыг дээшлүүлэх эсвэл шинэ орчин үеийн ур чадвар суралцахад чиглэсэн семинар, сургалтуудыг зохион байгуулах. Жишээлбэл, хиймэл оюун ухааныг ажил дээрээ хэрэгжүүлж эхлэх сургалт.

  1. Ажилчдын сайн сайхан байдал: Ажил амьдралын тэнцвэрт байдлыг эрэмбэлэн, уян хатан хуваарь санал болгосноор байгууллагын үнэт гишүүээ тогтоон барих боломжтой.

  • Жишээлбэл, гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд ажилтны ажлын цагийг хожуу эхлүүлэх боломжийг олгож тэднийг дэмжих боломжтой.

  1. Оролцоотой байдлын судалгаа: Урт хугацааны ажилчдын туршлагыг тусгайлан үнэлдэг оролцоотой байдлын судалгааг жилд хоёр удаа эсвэл жил бүр явуулах. Шинээр ажиллаж байгаа ажилтнуудын санал хүсэлтийг харьцуулснаар хүний ​​нөөц нь Удаан хугацаанд ажилласан ажилтнуудад тулгардаг өвөрмөц асуудлуудыг тодорхойлж чадна.

  • Pulse судалгаа (Pulse survey гэдэг нь тодорхой хугацааны туршид асуудал эсвэл сэдэвт өгсөн хариултыг хянах зорилготой, давтамжтайгаар хийгддэг богино цуврал асуултууд юм.) явуулснаар тэдний хэрэгцээг тодорхойлоход тусалж, тэдний сайн сайхан байдал, сайжруулах шаардлагатай талбаруудын талаарх ойлголтыг олж мэдэх боломжтой.

Манай платформ дээр Pulse судалгаа ашиглах боломжтой байдаг бөгөөд хэрвээ манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.

Дүгнэлт

Удаан хугацаанд ажилласан ажилтнуудынхаа оролцоог тогтмол дэмжиж буй байгууллагууд тэднийг хадгалахад илүү сайн байна. Тохиромжтой хүлээн зөвшөөрөх хөтөлбөрүүд, карьерын өсөлтийн боломжуудыг болон тогтмол дэмжлэгийг олгосноор байгууллагууд удаан хугацаанд ажилласан ажилтнуудын ажиллах таатай орчныг бий болгоно.

Oneplace.hr сонин сайхан

Бид Монголын Хүний Хөгжлийн Консорциумаас зохион байгуулдаг HR DAY 2024 Монголын Хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөнд оролцож Oneplace.hr платформоо танилцуулахаас гадна өөрсдийн тоглоомоос тоглуулан амжилттай гүйцэтгэсэн хүмүүстээ үнэгүй кофе бэлэглэж гайхалтай өдрийг өнгөрүүллээ.

HR DAY 2024

Мөн манай Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б. Хүрэлбаатар “Beyond Basic Analytics: Gen AI Era” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд илтгэлийн хураангуйг та нартаа хүргэж байна:

Технологи хүн хоёр нийлээд систем гэж авч үзвэл хамгийн супер систем нь асуудал гарч ирэхэд тэрийг таамаглаж чаддаг, тэрнээс урьдчилан сэргийлж чаддаг байгууллага хамт олон хамгийн супер систем байдаг. 

Reactive ➡️ Proactive ➡️ Predictive

  • Reactive буюу болоод өнгөрсөн үйл явдлын дараах үйлдэл (жишээ нь, хэн нэгэн ажлаас гарсны дараах үйлдэл)

  • Proactive буюу дахиж ийм үйл явдал үүсгэхгүйн улмаас хийгдэх урьдчилан сэргийлэх үйлдэл (жишээ нь, ажилтны сайн сайхан байдлын хөтөлбөрүүд)

  • Predictive буюу гарч болох эрсдэлийг таамаглах (жишээ нь, ажилтан ажлаас гарах магадлалтай байгааг таамаглах)

AI tool-уудыг ашиглахын тулд бидний өөрсдийн эзэмшдэг том өгөгдлийн сан хэрэгтэй. Энэ том өгөгдлийн санг хэрхэн бий болгох вэ гэхээр бидний ашигладаг том системүүд болох ERP, Microsoft гэх мэт эдгээр системүүд бүгд холбогдсоноор юм. Энэ өгөгдлийн санг AI хүний нөөц гэлтгүй бусад салбаруудад ч хэрэгтэй бүх асуудлуудыг шийдэхээр таамаглал бий болгож чадна.

Oneplace.hr нь том өгөгдлийн сангийн холболтуудыг хийх мөн уг санг бий болгох механизм хийж үзэж байгаа бөгөөд бид сүүлийн 3 сар Microsoft тэй хамтарч ажиллаад тэдний стандартад нийцүүлээд явж байгаа.

ERP системүүд дээр шинж чанар агуулсан өгөгдлүүд (нас, албан тушаал гэх мэт) байдаг. Харин бид мөн чанарыг гаргаж ирэхийг зорьж байгаа юм. Байгууллагын талаар, баг хамт олны нь талаар байнгын өгөгдөл цуглуулж байдаг механизмыг хийхэд хамгийн зөв арга нь хүнд сонирхолтой, төвөггүй байх ёстой. Өөрөөр хэлбэл тоглоомжуулсан аргаар.

ChatGPT шиг хэд хэдэн LLM (Large Language Model) туршиж үзэн платформ дээрээ суурилуулж өгснөөр бидэнд маш их дата үүсэж өгч байгаа бөгөөд ERP системүүдтэй холбогдон том өгөгдлийн сан үүсгэн тэр өгөгдлийг бид хиймэл оюун ухаанаар анализ хийж өөрт хэрэгтэй байгаа үр дүнгээ гаргаж ирж болно.

Хиймэл оюун ухаан бол ирээдүй биш харин өнөөдөр юм. Хиймэл оюун ухааныг яг одоо ашиглаж болно. 

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу.

Хэрхэн хийх вэ?

Хэрхэн удаан хугацаанд ажилласан болон шинэ ажилтнуудыг нэг баг болгон ажиллуулах вэ?

Аливаа байгууллагад удаан хугацаанд ажилласан болон шинэ ажилтнуудын хамтын ажиллагаа нь багийн уур амьсгал болон бүтээмжид ихээхэн нөлөөлдөг. Удаан хугацаанд ажилласан ажилтнууд үнэтэй туршлага, мэдлэгээ авч ирдэг бол шинэ ажилтнууд шинэлэг санаа, инновацлаг хандлагыг санал болгодог.

Энэ хоёр бүлгийн хоорондын уялдаа холбоог сайжруулах нь эерэг ажлын уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Тэгэхээр хэрхэн баг болон хамтран ажиллахад дэмжих талаар зөвлөгөөнүүдийг эндээс үзээрэй.

  1. Нээлттэй харилцааг дэмжих

    Шинэ ажилтнуудыг багт нэгтгэхэд нээлттэй харилцааны соёлыг бий болгох нь маш чухал. Удаан хугацаанд ажилласан болон шинэ ажилтнуудаа өөрсдийн санаа бодол, санал, асуудлаа чөлөөтэй илэрхийлэхийг уриалаарай. Тогтмол багийн уулзалт, ярилцлага нь бүх хүний санаа бодлыг сонсож, шинэ ажилтнуудыг хамт олондоо багтааж, удаан хугацаанд ажилласан ажилтнуудыг үнэлэх боломжийг олгодог.

  2. Менторын хөтөлбөр хэрэгжүүлэх

    Шинэ ажилтнуудыг удаан хугацаанд ажилласан ажилтнуудтай менторын хөтөлбөрөөр холбох нь мэдлэгийн солилцоо болон харилцааг хөгжүүлэхэд тусалдаг. Менторууд шинэ ажилтнуудад байгууллагын соёл, үйл явц, шилдэг туршлагуудаасаа хуваалцдаг. Энэ харилцаа нь шинэ ажилтнуудад хурдан дасан зохицоход тусалдаг төдийгүй удаан хугацаанд ажилласан ажилтнуудад өөрсдийн хариуцлага, үүргийг мэдрүүлэхэд тусалдаг.

  3. Team-building үйл ажиллагааг дэмжих

    Team-building үйл ажиллагааг зохион байгуулах нь шинэ болон удаан хугацаанд ажилласан ажилтнуудын хоорондын саад тотгорыг арилгах, найрсаг харилцааг дэмжих үр дүнтэй арга юм. Сургалт, уулзалт эсвэл нийгмийн арга хэмжээ зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулснаар багийн гишүүдийн хоорондын харилцаа сайжирч, хамтын ажиллагааг дэмжинэ.

  4. Олон талт багуудыг бий болгох

    Тодорхой төслүүдийн хүрээнд олон талт багуудыг байгуулах нь удаан хугацаанд ажилласан болон шинэ ажилтнуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих боломжийг олгоно. Олон төрлийн туршлага, ур чадвартай хүмүүсийг нэгтгэн ажиллуулах нь инновацлаг шийдэлд хүрэх боломжийг олгодог. Багийн гишүүдийн давуу талуудыг ашиглахад анхаарч, шинэ ажилтнуудын шинэ санаачлагыг дэмжихийг зорих.

  5. Хувь нэмэрийг үнэлэх, баяр хүргэх

    Шинэ болон удаан хугацаанд ажилласан ажилтнуудын хувь нэмрийг үнэлэх, урамшуулах нь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Багийн амжилт болон хувь хүний амжилтыг тэмдэглэн урамшуулал олгох хөтөлбөрийг хэрэгжүүлээрэй. Амжилтыг тэмдэглэснээр багийн гишүүдийн хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, тус бүрийн үүргийг үнэлэхэд тусалдаг.

Зүгээр л тоглоод үз ✌️

“Цамхаг барих” тоглоом

Оролцогчдыг 3-5 хүнтэй жижиг багуудад хуваана. Баг тус бүрт дараах материалыг өгнө: ууттай шаар, скотч. Тоглоомын хугацааг 15-20 минут гэж тогтооно. Баг бүр өгсөн материалыг ашиглан хамгийн өндөр, бие даан зогсож чадах цамхаг барих ёстой. Цамхаг өөрөө 10 секундийн турш тогтвортой зогсох ёстой.

Багууд зөвхөн өгсөн материалыг ашиглан дурын аргаар барих боломжтой. Цамхагийг барихад нэмэлт материал (хананы түшиг, ширээ, хүн гэх мэт) ашиглахыг хориглоно. Багууд өөр өөр хэлбэр, арга туршиж үзэж болох бөгөөд тогтоосон хугацаанд цамхагийг барих ёстой.

Хамгийн өндөр бөгөөд 10 секундийн турш бие даан тогтож чадсан цамхаг барьсан баг ялагч болно. Хэрэв хоёр цамхаг ижил өндөртэй байвал илүү тогтвортой эсвэл шинэлэг дизайныг илүүд үзэж болно.

Хэлэлцүүлгийн асуултууд: Үйл ажиллагааны дараа дараах асуултуудаар хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой:

  • Цамхаг барихдаа хамгийн том сорилт юу байсан бэ?

  • Багийнхаа цамхагийн загварыг хэрхэн шийдсэн бэ?

  • Сорилтын явцад стратегиа өөрчлөх шаардлагатай болсон уу? Яагаад?

  • Багийн амжилт (эсвэл сорилт) дээр харилцаа холбоо хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Энэхүү үйл ажиллагаанаас сурсан зүйлсийг ажлын байран дээрээ хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Энэхүү хэлэлцүүлэг нь тоглоомын туршлагыг бодит амьдралын багийн ажлын хамтын ажиллагаатай холбож өгөхөд оролцогчдод тусална.

Hot News 📰

Stellantis компани ажилтнуудын хувьцааны эзэмшлийг 1.8%-аас 5% хүртэл нэмэгдүүлэхээр зорьж байна.

Stellantis компани "Shares to Win" хөтөлбөрөө дэлхий даяар өргөжүүлж, бараг бүх ажилтнуудад боломжтой болгож байна. Энэхүү санаачлага нь ажилтнуудад хувьцааг 20%-ийн хямдралтайгаар худалдан авах боломжийг олгож, компани 1000 евро буюу 1000 доллар хүртэл хувийн хөрөнгө оруулалтыг 100%-ийн хувь нэмрээр хангана. Энэ өргөтгөлийн зорилго нь ажилтнуудын хувьцааны эзэмшлийг 1.8%-аас 5% хүртэл нэмэгдүүлэхэд оршиж байна. линк

Канадын ажлын байрны 60% нь AI технологид өртөмтгий байгаа гэж тайланд дурьджээ.”

Шинэ тайланд Канадын ажлын байрны 60% нь AI технологид ихээхэн өртөмтгий байгаа бөгөөд энэ нь ихэвчлэн давтагддаг эсвэл урьдчилан таамаглаж болох ажлуудад хамаатай гэж үзжээ. AI нь бүтээмжийг нэмэгдүүлэх ч үйлдвэрлэл, жижиглэн худалдаа, удирдлагын салбарт ажилгүйдлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Судалгаанд ажиллах хүчнийг AI-ийн өсөн нэмэгдэж буй нөлөөнд дасан зохицоход туслах ур чадварыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагатайг дурджээ. линк

Airbus нь Батлан ​​хамгаалах, сансрын хэлтэст ажиллах хүчээ 2500 хүртэл цомхотгохоор болжээ.

Airbus компани өөрийн Батлан хамгаалах болон Сансрын салбар дахь ажлын байрнаас 2500 хүртэлх ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж байна. Энэхүү шийдвэрийг Герман, Испани, Франц, Их Британи дахь ажлын байруудад хэрэгжүүлэх бөгөөд 2024 оны эцэс гэхэд гүйцэтгэхээр зорьж байгаа аж. Энэхүү алхам нь компанийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэж байна. линк

Хэрэв танд oneplace.hr-ийн 💻бэлдсэн newsletter таалагдсан бол ЭНД дарж нэгдээрэй 🤗! Мөн бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линк дээр дарна уу 👌