- Oneplace Newsletter
- Posts
- Ажилтнуудын burnout-ыг шийдвэрлэх үр дүнтэй стратеги
Ажилтнуудын burnout-ыг шийдвэрлэх үр дүнтэй стратеги
Бие биедээ талархаж, урам зориг өгснөөр burnout-д орох магадлал буурна
Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Ажилтнуудын burnout-ыг шийдвэрлэх үр дүнтэй стратеги
Ажилтнуудын burnout-ыг хянах чухал хэмжүүрүүдийн талаар эхний хэсэг дээр дэлгэрэнгүй авч үзье. Ажилтнуудын сайн сайхан байдал нь зүгээр нэг хаяадаа нэг анхаарчихдаг зүйл биш юм. Танай байгууллагын амжилт нь ажилтнуудаа burnout-аас сэргийлэхийн тулд эрүүл ажлын орчин, соёлыг бүрдүүлэхээс хамаарна.
Ажилтнууд burnout-тай хэрхэн тэмцэж байгаа талаар мэдэхийн тулд зөв хэмжүүрүүдийг ашиглах нь чухал. Байгууллагад ажилтнуудын burnout-ыг үнэлэх зарим үр дүнтэй үзүүлэлтүүдийг дурдъя:

Ажилтнуудын оролцоот байдал
Байгууллагын хувьд ажилтнуудын burnout нь шууд ажилтаны оролцоот байдалтай холбоотой байдаг. Өндөр оролцоотой багууд ажлын сэтгэл ханамж, ажилд тогтвортой байдал, бүтээмж өндөр байх магадлалтай. Энэ нь тэднийг ажлаасаа бага стресс мэдрүүлдэг.
Ажилтнуудын оролцоот байдлын судалгаа нь компаниудад burnout-ыг хэмжих үр дүнтэй арга юм. Гэхдээ уг судалгааг бүх ажилтнуудаас нэгэн зэрэг авах амаргүй байж болох ч технологийг тусламжтайгаар бүгдэд хүргэх боломжтой. Хэрэв ажилтнуудын судалгаанд оролцох оролцоо нь өндөр байвал энэ нь сайны дохио бөгөөд тэднийг оролцоотой, идэвхтэй байгааг харуулж байна. Харин эсэргээрээ судалгаанд оролцох оролцоо нь бага байвал burnout-ын шинж тэмдэг илэрч байгааг харуулж байгаа хэрэг.
Ажилтнуудын оролцоот байдлыг хэрхэн нэмэгдүүлэх талаарх ЭНЭ нийтлэлээс уншаарай.
The Maslach Burnout Inventory (MBI) буюу Maslach-ын гаргасан burnout-ын үзүүлэлт
Burnout-ын шинжлэх ухааны тодорхойлолт байдаг шиг, энэ байдлыг хэмжих стандартууд ч мөн байдаг. Хамгийн өргөн хэрэглэгддэг нь Maslach Burnout Inventory (MBI) бөгөөд уг хэмжүүрийг Калифорнийн Беркли их сургуулийн сэтгэл зүйн профессор Кристина Маслахын 1981 онд хөгжүүлжээ. MBI нь дараах гурван үзүүлэлтээр burnout-ыг хэмждэг:
Эрч хүчийн шавхагдал, ядарсан мэдрэмж
Ажлын талаар сөрөг үзэлтэй эсвэл сэтгэл дундуур болох
Мэргэжлийн бүтээмжийн бууралт
Maslach-ын гаргасан burnout-ын үзүүлэлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэ нийтлэлээс уншаарай.
Дотоод санал хүсэлтийн дата
Байгууллагууд ажилтнуудынхаа burnout-ын үндсэн шалтгаануудыг тодруулахын тулд аль болох олон мэдээлэл буюу дата цуглуулах хэрэгтэй — үүнд тестийн үр дүн, 1:1 уулзалтууд, гүйцэтгэлийн мэдээлэл мөн энгийн ярианууд орно.
Ажилтнуудын burnout-ыг шийдвэрлэх үр дүнтэй 3 стратеги
Байгууллагын удирдлагын, HR-ийн багийн хувьд, ажилтнуудыг цуцалтгүйгээр хөгжих боломжтой эрүүл ажлын орчныг бүрдүүлэх нь чухал.
Оролцоот байдлын судалгаа явуулах.
Ажилтны туршлагыг/ Employee Experience ойлгох анхны алхам бол судалгаа явуулах юм. Судалгаа нь ажилтны оролцоог хэмжих үр дүнтэй, өргөн цар хүрээтэй арга юм.
Судалгааны үр дүнд дараах зүйлсийг гаргаж ирэх хэрэгтэй:
Ямар ажилтнууд burnout-д орсон эсвэл орж магадгүй вэ? Ямар ажилтнууд сөрөг хандлагатай байна вэ?
Шинээр үүсэж буй тулгамдсан асуудлууд байна уу?
Ямар төсөлд орсон ажилтнууд илүү burnout-тай байна?
Ажилтнуудын burnout болон ажлын байрны бусад хүчин зүйлсийн хоорондын хамаарал бий юу? Жишээ нь, удаан хугацаанд ажиллаж байгаа ажилтнууд удаан үргэлжилсэн стресс эсвэл үүрэг хариуцлагын улмаас burnout болох магадлалтай бол шинэ ажилтан ажилд ороход тулгарч буй бэрхшээл, тодорхойгүй хүлээлтээс болж burnout болох.
Төрөл бүрийн шалтгааныг илрүүлснээр burnout-ын шалтгааныг багасгах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болно.
Менежерүүдийг burnout-ын эхний шинж тэмдгүүдийг танихад сургах.
Менежерүүд өөрсдийн багийн гишүүдийг burnout-аас хамгаалах боломжтой юм. Хэрэв оролцоот байдлын судалгаагаар ажилтнуудын сэтгэл ханамжийн түвшин бага байвал, менежерүүд дараах аргуудыг ашиглаж болох юм:
1:1 уулзалтууд. Covid-19-ийн үед байгууллагуудын 84% нь голдуу нэг-нэгтэйгээ уулзалт хийдэг байсан бөгөөд энэ нь сэтгэл зүйн аюулгүй орчинг бий болгодог үр дүнтэй арга гэж үзжээ.
Пульс судалгаа. Давтамжтайгаар хийгддэг богино цуврал асуултуудтай судалгаа нь ажилтнуудын хандлагыг ойлгох нэмэлт дата өгөх болно.
Багийн уулзалтууд. Судалгааны үр дүнд тулгуурлан асуудлыг багтайгаа шийдвэрлэхэд менежерүүд болон ажилтнууд хамтран ажиллах боломжтой.
Долоо хоног бүрийн update. Ажилтнуудын ажлын туршлагаа эргэцүүлэх боломжийг олгож, том асуудал болгохоос өмнө асуудлыг шийдвэрлэхэд тусална.
Эрүүл байгууллагын соёлыг бий болгож, хадгалах.
Байгууллагын соёл ажилтнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлдэг эсвэл саатуулдаг нөлөөлөлтэй юм. Эрүүл соёл нь ажилтнуудыг аюулгүй, тэднийг дэмжиж байгааг мэдрүүлж, илүү үр ашигтай болгож чаддаг. Байгууллагынхйй дотоод харилцаа, системийг ажиглаж, дараах асуултуудыг өөрсдөөсөө асууж үзээрэй:
Манай менежмент ажилтнуудаас хэт их ажиллахыг шаардаж байна уу? Ажлын бус цагаар ажлын имэйл илгээж эсвэл хүлээн авч байна уу? Ажилтнуудын амьдралын тэнцвэрт байдал, цалинтай чөлөө авахын зэрэг хэр их байна?
Та байгууллагаа, багийн гишүүдээ удирдахдаа зорилго тавин удирдаж байна уу? Учир нь хүний нөөцийн баг зорилгод суурилсан ажлын соёлыг бий болгож, ажилтнуудыг идэвхтэй байлгах байгууллагын эрхэм зорилгыг бий болгодог.
Та багийнхандаа одорхой зорилго тавьж, тогтмол санал хүсэлт өгч байна уу? Тодорхой бус байдал нь ажилтнуудыг стресст хүргэж, оролцоог бууруулах магадлалтай юм.
Дүгнэлт
Ажлаас халшрах хам шинж нь ажилтнууд болон байгууллагын нийт эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг асуудал юм. Үүнийг анхааралгүй орхивол бүтээмж буурах, ажилтнууд тогтохгүй байх, эрүүл мэндийн зардал нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй. Burnout-ын шинж тэмдгүүдийг таньж, шалтгааныг ойлгосноор байгууллагууд багийнхаа сайн сайхан байдлыг дэмжих, эерэг орчныг хадгалах боломжтой.
Oneplace.hr сонин сайхан
Ажлын байранд ажилтнууд бие биедээ талархаж, урам зориг өгөхийг хэвшүүлснээр burnout-д орох магадлал буурч, хамт олны сэтгэл ханамж, ажлын дур сонирхол нэмэгддэг. Манай Oneplace.hr платформын “Feedback” хэсэг ийм зорилготой билээ. Энэхүү санал хүсэлтийн соёл нь зөвхөн сайжруулах тал дээр төвлөрөх бус, харин нэгнийгээ дэмжиж, амжилтыг тэмдэглэж, эерэг уур амьсгал бүрдүүлэхэд чухал үүрэгтэй.
Ийм жижиг боловч үнэ цэнтэй үйлдэл нь зөвхөн хувь хүн төдийгүй хамт олны сайн сайхан байдалд том өөрчлөлт авчирч чадна.

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.
Хэрхэн хийх вэ?
Хэрхэн burnout-аас сэргийлэхийн тулд ажлын хамт олонтойгоо холбогдох вэ?
Ажлын байранд ажилтнууд бие биедээ талархаж, урам зориг өгч бие биетэйгээ илүү холбоотой байснаар burnout-д орох магадлал буурч, хамт олны сэтгэл ханамж нэмэгддэг. Тиймээс өөрийгөө болон хамтран ажилдагсдыгаа burnout-аас сэргийлэхийн тулд эдгээр алхмуудаас хэрэгжүүлээд үзээрэй:
Тогтмол харилцааг эрхэмлэх
Хамт олонтойгоо байнга холбоо барьж, богино, албан бус яриаг эхлүүлээрэй. Өглөө болгон бие биенийхээ талаар асууж, бие биеэ дэмжихэд л хангалттай. Тогтмол харилцаа итгэлийг бий болгож, ажлын дарамтыг бууруулдаг.
Жижиг ч гэсэн амжилтаа хамтдаа тэмдэглэх
Том, жижиг аль ч амжилтыг нь харилцан хүлээн зөвшөөрдөг байх нь чухал. Жижигхэн баяр хүргэх мессеж эсвэл багийн чат дээр олон нийтийн өмнө магтах нь ажлын уур амьсгалыг эерэг болгодог. Бие биеэ үнэлэх нь багийн уур амьсгалыг сайжруулж, стрессийг бууруулдаг.
Харилцан сэтгэгдэл солилцох
Сайн болон сайжруулах санал хүсэлт хэлэхийг хэвшил болговол хамт олон бүгд дэвших боломжтой болно. Харилцан зөвлөгөө солилцох нь бие биедээ дэмжлэг үзүүлэх соёлыг бүрдүүлж, ажлын харилцааг нягт болгож, сэтгэл санааны дарамтыг бууруулна.
Тусламж хүсэж, бусдыг дэмжих
Стрессдэж байгаагаа хамт олондоо илэрхийлэхээс бүү эмээгээрэй, мөн бусдад шаардлагатай үед туслаарай. Бэрхшээлээ хуваалцах нь хамт олны дунд харилцаг илүү дотно болгодог.
Зүгээр л тоглоод үз ✌️
“BINGO” тоглоом
Оффисын орчинд ажилтнууддаа таатай, бүтээлч байж чадахуйц орчин бүрдүүлэх нь чухал. Эдгээр асуултууд хөгжилтэй, албан бус icebreaker асуултууд хэрнээ оффисын менежер эсвэл HR багт үнэтэй мэдээлэл өгөх болно.
Тогтсон ширээ юу эсвэл өөрөө хүсснээрээ өөрчлөх ширээ юу?
Том хэмжээний уулзалт уу эсвэл цөөхөн хүмүүстэй уулзалт уу?
Өдрийн хоолоо авчрах уу эсвэл гадуур хооллох уу?
Аяга таваг угаагч уу эсвэл кофены машин уу?
Уулзалтын танхим дах уулзалт уу эсвэл ажлын ширээн дээрх уулзалт уу?
Өөрийнхөө сандлыг шинэчлэх үү эсвэл компьютераа шинэчлэх үү?
Ажлын dress code: албаны юу эсвэл чөлөөт үү?
Хязгааргүй цай, кофе юу эсвэл хязгааргүй амттан уу?
Жимс үү эсвэл шоколад уу?
Цэвэрхэн цэгцтэй ширээ юу эсвэл олон бичиг цаастай ширээ юу?
Шүүгээндээ амттан хадгалдаг уу эсвэл цаас бал хадгалдаг уу?
Өдрийн хоолны цагаар ажиллах уу эсвэл өдрийн хоолоо л идэх үү?
Хамт олны party юу эсвэл байгууллагын амралт уу?
Хувийн оффисын өрөөтэй болох уу эсвэл машины зогсоолтой болох уу?
Hot News 📰
“Малайзчуудын бараг тал хувь нь ажилдаа GenAI ашигладаг.”
Саяхны SEEK судалгаагаар Малайз ажилтнуудын бараг 50% нь ажилдаа бүтээгч хиймэл оюун ухаан (GenAI) ашиглаж байгааг харуулжээ. GenAI нь бичих болон захиргааны ажлуудыг хөнгөвчилж, цаг хэмнэж, алдааг багасгахад тусалж байгаа аж. Түүнчлэн, Малайз ажилтнуудын 58% нь хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ур чадвараа ахиулах хүсэлтэйгээ илэрхийлжээ. линк
“Сингапурын ихэнх ажил олгогчид 4 өдрийн ажлын долоо хоногт шилжих бодолгүй байна.”
Сингапурын Үндэсний Ажил Олгогчдын Холбооны судалгаагаар ажил олгогчдын 95% нь дөрвөн өдрийн ажлын долоо хоногт шилжих бодолгүй байгаа нь илэрчээ. Үүнд үндсэн шалтгаан нь ажлын цагийг багасгаснаар бүтээмж буурах, үйл ажиллагааны тасралтгүй байдал алдагдах, зардал нэмэгдэх асуудал юм. Зөвхөн 5% нь ажилтнуудын сайн сайхан байдлыг сайжруулах, сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор ажлын 4 өдрийг дэмжиж байгаа аж. линк
“Филиппиний ажилгүйдлийн түвшин 2024 оны есдүгээр сард 3.7 хувь болж сайжирч, өмнөх оныхоос 4.4 хувиар буурсан байна.”
Филиппиний ажилгүйдлийн түвшин 2024 оны есдүгээр сард 3.7 хувь болж сайжирч, өмнөх оныхоос 4.4 хувиар буурсан байна. Ажил эрхлэлт 96.3%-д хүрч, 49.87 сая хүн үндсэндээ үйлчилгээний салбарт ажиллаж байна. Залуучуудын ажиллах хүчний оролцоо мөн 33.9% болж өсч, долоо хоногийн ажлын дундаж хугацаа 40.3 цаг болж бага зэрэг буурчээ. линк
